| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/253 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: А.Нямсүрэн,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Хохирогч Ч.Сансар-Эрдэнэ,
Шүүгдэгч: Т.Цэдэвсүрэн түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төрсайханы Цэдэвсүрэнд холбогдох эрүүгийн 1911026130135 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум Шаргалжуут 8-р багт оршин суух, урьд:
2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, өмнөх 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 cap 13 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Төрсайханы Цэдэвсүрэн, /РД: ВТ96010310/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч Төрсайханы Цэдэвсүрэн нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр урьд нь мал зарж байсан Ч.Сансар-Эрдэнэд “бог мал худалдаад авчихлаа, явуулъя, 11,000,000 төгрөг дутаад байна, мөнгө байна уу” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дансаар 11,000,000 төгрөг шилжүүлснийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1911026130135 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Т.Цэдэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ч.Сансар-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед Т.Цэдэвсүрэн над руу залгаад “...эгч ээ би айлаас мал авах гэж байна. Та над руу яг одоо мөнгө шилжүүлчих...” гэж хэлээд мөн малаа зарах гэж байгаа айлын хүн гэж надтай нэг хүн яриулсан. Тэгэхээр нь би банкнаас 9.000.000 төгрөг зээлээд Цэдэвсүрэн рүү 11.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн. Би одоо хохирол, төлбөрөө даруй бүрэн төлүүлж авмаар байна гэв.
Хохирогч Ч.Сансар-Эрдэнийн “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” зах дээр 2008 оноос хойш бог, бод малын мах зарж байгаа юм. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний зүс таних залуу болох Цэдэвсүрэн над руу утсаар залгаад эгчээ би хүнээс 500 ширхэг бог мал авчихлаа танд мөнгө байна уу гэхээр нь би хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэсэн чинь 11 сая төгрөг энэ дансанд хийчих гээд 5243034163 гэсэн дугаарын дансыг өгсөн. Тэгээд би уг дугаарын дансанд өөрийн 5065225854 гэсэн дугаарын данснаас 11 сая төгрөг Хүчит Шонхор захын хажууд байдаг “Нарлаг дэнж” худалдааны төвийн Хаан банкны салбараас шилжүүлсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа би эргээд Цэдэвсүрэнтэй холбогдох гээд утас руу нь залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байгаад байхаар нь би энэ яг хэрэг бишдээд намайг залилчихлаа гэж бодоод цагдаад гомдол гаргасан юм. Би махны ченж хийдэг бөгөөд өмнө 2018 онд Т.Цэдэвсүрэнгээс хэд хэдэн удаа ойролцоогоор 100 орчим сая төгрөгийн мал авч зарж байсан юм. Цэдэвсүрэн нь Баянхонгор аймгаас мал худалдаж аваад хотод авчирч зардаг борлуулдаг ажил хийдэг юм. Тэгээд би анх Цэдэвсүрэнтэй ажлын шугамаар танилцаж байсан юм. Бид нар албан ёсоор гzэрээ хэлэлцээр хийгээгүй юм...’’, “...маргаашнаас нь юу болж байгаа талаар асуухад одоо машин ирж байгаа би малаа туугаад сумын төв рүү ирж байна гэсэн тэгээд нөгөөдрөөс нь эхлээд утсаа авахаа больсон. Би Цэдэвсүрэнд малаа авахаа түр байж байгаарай Хятад улсын Хил хаагдсан гэж огт хэлээгүй. Хил хаагдсан ч мал байсан болохоор авахаар байсан юм. 11 сая төгрөгөө өгөөд алга болсон болохоор би араас нь явж Баянхонгор аймагт очиж түүнийг Улаанбаатарт авчраал хохирлоо барагдуултлаа бид нартай ажил гэж хэлээд дүү Баянбаттай хөдөө ажлаар өдрийн 50,000 төгрөгөөр тооцож явуулсан. Дундговь аймаг руу явж мал цуглуулж ирээд зугтаагаад алга болсон. Дундговь аймаг руу нэг удаа явсан 250,000 төгрөг бодогдсон тэр нь би анх Баянхонгор явахдаа 700,000 гаран төгрөгөөр зардал гаргасан учраас тэрэндээ суутгана гэж хэлж байсан.11 сая төгрөгнөөс өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа...”гэсэн мэдүүлэг /хх-33-34, 112-113/,
Гэрч Ч.Баянбатын “...Би анх Т.Цэдэвсүрэнтэй Ч.Сансар-Эрдэнэ эгчээр дамжуулан танилцсан бөгөөд Т.Цэдэвсүрэн өмнө нь Ч.Сансар-Эрдэнэ эгчээс мөнгө авч хөдөөнөөс малын мах оруулж ирэн өгч байсан юм байна лээ. Тэгээд сүүлд нь Т.Цэдэвсүрэн нь дахиж нэг удаа Ч.Сансар-Эрдэнэ эгчээс мал явуулъя гэж хэлээд 11 сая төгрөг дансаар шилжүүлж аваад мал махаа өгсөн зүйлгүй, алга болчихсон юм байна лээ. Тэр үед би Ч.Сансар-Эрдэнэ эгчтэй хамт Т.Цэдэвсүрэнг хайж Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд очиж Т.Цэдэвсүрэнг олсон. Ч.Сансар-Эрдэнэ эгч Т.Цэдэвсүрэнд дахиж нэг удаа боломж өгөөд надтай хамт ажил хийж хөдөөгөөр явж мал авахад туслуулахаар 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр шиг байхаа 5 хоног Дундговь аймгийн Хулд сум руу явж ирээд дараагаар нь дахиж Булган аймгийн Гурванбулаг сум руу 2 хоног явсан. Тэгээд Т.Цэдэвсүрэн нь тухайн үед надтай хамт хэсэг явж байгаад ирэхгүй алга болчихсон юм. Манай эгч Ч.Сансар-Эрдэнэ нь тухайн үед Т.Цэдэвсүрэнгээс мөнгөө олоод авчих санаатай надтай хамт хөдөөгүүр явуулж мөнгө олуулах санаатай байсан юм. Тэгээд бас Т.Цэдэвсүрэнд нэг талаас энэрэнгүй сэтгэл гаргаж харж үзэж байсан юм. Тэгээд Т.Цэдэвсүрэн нь надтай хамт хөдөөгүүр явж байхдаа өдрийн 50.000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд хэдэн хоног явсан нь миний тэмдэглэлийн дэвтэр дээр бүртгэсэн байгаа. Тэр мөнгөө Т.Цэдэвсүрэн нь аваагүй байгаа.Т.Цэдэвсүрэн нь надад хальт Ч.Сансар-Эрдэнэ эгчээс авсан 11 сая төгрөгний талаар мал худлдаж аваад талыг нь өрөндөө өгөөд тараачихсан юм гэж хэлж байсан...”гэсэн мэдүүлэг /хх-89-90/,
Гэрч Б.Базарсадын “...Падга буюу Төрсайханы Цэдэвсүрэн гэгчийг танина. Түүний хувьд миний найз юм. Бид хоёр Баянхонгор аймгийн Шаргалжуут 8 дугаар багийн "Шаргалжуут кама-э” 9-н жилийн сургуульд 1-7 дугаар анги хүртэл цуг суралцак байсан юм. 5243034163 дугаарын данс миний өөрийн “Хаан” банкны данс юм. 2019 оны 09 дугээр сарын яг хэдэнд эсэхийг одоо санахгуй байна. Би Баянхонгор аймгийн “Шаргалжуут" 8 дугаар багт байх гэртээ байж байсан чинь Цэдэвсүрэн манайд ирээд би хүнээс мал, махны мөнгө авах гэж байгаа юм. Надад өөрийн гэсэн банкны данс байдаггүй чи данстай бол чиний банкин дахь данс руу чинь мөнгө шилжүүлээд гаргаад авчих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд Цэдэвсүрэн надтай уулздаг өдөр миний дээрх данс руу 11.000.000 төгрөг орж ирсэн юм. Миний дансыг Цэдэвсүрэн Сансар-Эрдэнэ гэх Улаанбаатар хотод ченж хиидэг хүнд явууллаа гээд байсан. Тэгээд тэр хүнээс миний данс руу 17 цагийн орчимд байх 11.000.000 төгрөг орж ирсэн ба эхлээд бэлнээр 5.000.000 төгрөгийг Цэдэвсүрэн өөрөө гаргуулаад авсан, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг хүмүүс рүү миний утсан дахь мобайл банкийг ашиглан шипжүүлсэн. Тус 11.000.000 төгрөгнөөс би нэг ч төгрөг аваагүй...”, “...Цэдэвсүрэн сүүлийн 6,000,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Ерөнхийдөө хүмүүсийн дансыг өгөөд щилжүүл гэхээр нь би шилжүүлсэн юм. Ямар учиртай шилжүүлснийг би мэдэхгүй байна. Залилангийн гэмт хэрэг үйлдэн 11 сая төгрөг авсныг би мэдээгүй. Цэдэвсүрэн утга дээр нь чи нэрээ биччих, чиний данс юм чинь гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-91-92, 107-108/,
Гэрч С.Эрдэнэжаргалын “...манай нутгийн хүмүүс миний жинхэнэ нэрийг мэдэхгүй. Нутгийн ард иргэд Жааяа гэж дууддаг. Үзүүлсэн зураг дээрх Т.Цэдэвсүрэн гэх хүн нь 2019 оны намар манай багаар мал авна гээд явж байсан хүн байна. Надаас 2019 оны 09 сард зээлээр мал худалдаж авъя гэсэн би тухайн хүнд малаа өгөөгүй. Цэдэвсүрэн гэх хүнийг 2019 оны намар анх харсан тэрнээс хойш одоог хүртэл хараагүй. Хэн нэгэнтэй намайг утсаар холбогдуулсан зүйл байхгүй. 2019 онд ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-120/,
Хохирогчоос Б.Базарсадын дансанд шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг Т.Цэдэвсүрэн хэрхэн захиран зарцуулсан талаар шалгаж гэрч Б.Түмэн-Өлзий /хх- 100-101/, Н.Гончигсумъяа /хх-97-98/, О.Алтанцэцэг/хх-94/ нараас авсан мэдүүлэг,
Хохирогч Ч.Сансар-Эрдэнийн 5065225854, гэрч Б.Базарсадын 5243034163 дураартай дансны хуулга /хх-13-14, 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Төрсайханы Цэдэвсүрэн нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр урьд нь мал зарж байсан Ч.Сансар-Эрдэнэд “бог мал худалдаад авчихлаа, явуулъя, 11,000,000 төгрөг дутаад байна, мөнгө байна уу” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дансаар 11,000,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Сансар-Эрдэнийн “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” зах дээр 2008 оноос хойш бог, бод малын мах зарж байгаа юм. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний зүс таних залуу болох Цэдэвсүрэн над руу утсаар залгаад эгчээ би хүнээс 500 ширхэг бог мал авчихлаа танд мөнгө байна уу гэхээр нь би хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэсэн чинь 11 сая төгрөг энэ дансанд хийчих гээд 5243034163 гэсэн дугаарын дансыг өгсөн. Тэгээд би уг дугаарын дансанд өөрийн 5065225854 гэсэн дугаарын данснаас 11 сая төгрөг Хүчит Шонхор захын хажууд байдаг “Нарлаг дэнж” худалдааны төвийн Хаан банкны салбараас шилжүүлсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа би эргээд Цэдэвсүрэнтэй холбогдох гээд утас руу нь залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байгаад байхаар нь би энэ яг хэрэг бишдээд намайг залилчихлаа гэж бодоод цагдаад гомдол гаргасан юм. Би махны ченж хийдэг бөгөөд өмнө 2018 онд Т.Цэдэвсүрэнгээс хэд хэдэн удаа ойролцоогоор 100 орчим сая төгрөгийн мал авч зарж байсан юм. Цэдэвсүрэн нь Баянхонгор аймгаас мал худалдаж аваад хотод авчирч зардаг борлуулдаг ажил хийдэг юм. Тэгээд би анх Цэдэвсүрэнтэй ажлын шугамаар танилцаж байсан юм. Бид нар албан ёсоор гэрээ хэлэлцээр хийгээгүй юм...’’, “...маргаашаас нь юу болж байгаа талаар асуухад одоо машин ирж байгаа би малаа туугаад сумын төв рүү ирж байна гэсэн тэгээд нөгөөдрөөс нь эхлээд утсаа авахаа больсон. Би Цэдэвсүрэнд малаа авахаа түр байж байгаарай Хятад улсын Хил хаагдсан гэж огт хэлээгүй. Хил хаагдсан ч мал байсан болохоор авахаар байсан юм. 11 сая төгрөгөө өгөөд алга болсон болохоор би араас нь явж Баянхонгор аймагт очиж түүнийг Улаанбаатарт авчраад хохирлоо барагдуултлаа бид нартай ажил нь гэж хэлээд дүү Баянбаттай хөдөө ажлаар өдрийн 50,000 төгрөгөөр тооцож явуулсан. Дундговь аймаг руу явж мал цуглуулж ирээд зугтаагаад алга болсон. Дундговь аймаг руу нэг удаа явсан 250,000 төгрөг бодогдсон тэр нь би анх Баянхонгор явахдаа 700,000 гаран төгрөгөөр зардал гаргасан учраас тэрэндээ суутгана гэж хэлж байсан.11 сая төгрөгөөс өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-33-34, 112-113/, Гэрч Ч.Баянбатын “...Би анх Т.Цэдэвсүрэнтэй Ч.Сансар-Эрдэнэ эгчээр дамжуулан танилцсан бөгөөд Т.Цэдэвсүрэн өмнө нь Ч.Сансар-Эрдэнэ эгчээс мөнгө авч хөдөөгөөс малын мах оруулж ирэн өгч байсан юм байна лээ. Тэгээд сүүлд нь Т.Цэдэвсүрэн нь дахиж нэг удаа Ч.Сансар-Эрдэнэ эгчээс мал явуулъя гэж хэлээд 11 сая төгрөг дансаар шилжүүлж аваад мал махаа өгсөн зүйлгүй, алга болчихсон юм байна лээ. Тэр үед би Ч.Сансар-Эрдэнэ эгчтэй хамт Т.Цэдэвсүрэнг хайж Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд очиж Т.Цэдэвсүрэнг олсон. Ч.Сансар-Эрдэнэ эгч Т.Цэдэвсүрэнд дахиж нэг удаа боломж өгөөд надтай хамт ажил хийж хөдөөгөөр явж мал авахад туслуулахаар 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр шиг байхаа 5 хоног Дундговь аймгийн Хулд сум руу явж ирээд дараагаар нь дахиж Булган аймгийн Гурванбулаг сум руу 2 хоног явсан. Тэгээд Т.Цэдэвсүрэн нь тухайн үед надтай хамт хэсэг явж байгаад ирэхгүй алга болчихсон юм. Манай эгч Ч.Сансар-Эрдэнэ нь тухайн үед Т.Цэдэвсүрэнгээс мөнгөө олоод авчих санаатай надтай хамт хөдөөгүүр явуулж мөнгө олуулах санаатай байсан юм. Тэгээд бас Т.Цэдэвсүрэнд нэг талаас энэрэнгүй сэтгэл гаргаж харж үзэж байсан юм. Тэгээд Т.Цэдэвсүрэн нь надтай хамт хөдөөгүүр явж байхдаа өдрийн 50.000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд хэдэн хоног явсан нь миний тэмдэглэлийн дэвтэр дээр бүртгэсэн байгаа. Тэр мөнгөө Т.Цэдэвсүрэн нь аваагүй байгаа.Т.Цэдэвсүрэн нь надад Ч.Сансар-Эрдэнэ эгчээс авсан 11 сая төгрөгийн талаар мал худалдаж аваад талыг нь өрөндөө өгөөд тараачихсан юм гэж хэлж байсан...”гэсэн мэдүүлэг /хх-89-90/, Гэрч Б.Базарсадын “...Падга буюу Төрсайханы Цэдэвсүрэн гэгчийг танина. Түүний хувьд миний найз юм. Бид хоёр Баянхонгор аймгийн Шаргалжуут 8 дугаар багийн "Шаргалжуут кама-э” 9-н жилийн сургуульд 1-7 дугаар анги хүртэл цуг суралцаж байсан юм. 5243034163 дугаарын данс миний өөрийн “Хаан” банкны данс юм. 2019 оны 09 дүгээр сарын яг хэдэнд эсэхийг одоо санахгүй байна. Би Баянхонгор аймгийн “Шаргалжуут" 8 дугаар багт байх гэртээ байж байсан чинь Цэдэвсүрэн манайд ирээд би хүнээс мал, махны мөнгө авах гэж байгаа юм. Надад өөрийн гэсэн банкны данс байдаггүй чи данстай бол чиний банкин дахь данс руу чинь мөнгө шилжүүлээд гаргаад авчих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд Цэдэвсүрэн надтай уулздаг өдөр миний дээрх данс руу 11.000.000 төгрөг орж ирсэн юм. Миний дансыг Цэдэвсүрэн Сансар-Эрдэнэ гэх Улаанбаатар хотод ченж хийдэг хүнд явууллаа гээд байсан. Тэгээд тэр хүнээс миний данс руу 17 цагийн орчимд байх 11.000.000 төгрөг орж ирсэн ба эхлээд бэлнээр 5.000.000 төгрөгийг Цэдэвсүрэн өөрөө гаргуулаад авсан, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг хүмүүс рүү миний утсан дахь мобайл банкийг ашиглан шилжүүлсэн. Тус 11.000.000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй...”, “...Цэдэвсүрэн сүүлийн 6,000,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Ерөнхийдөө хүмүүсийн дансыг өгөөд шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн юм. Ямар учиртай шилжүүлснийг би мэдэхгүй байна. Залилангийн гэмт хэрэг үйлдэн 11 сая төгрөг авсныг би мэдээгүй. Цэдэвсүрэн утга дээр нь чи нэрээ биччих, чиний данс юм чинь гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-91-92, 107-108/, Гэрч С.Эрдэнэжаргалын “...манай нутгийн хүмүүс миний жинхэнэ нэрийг мэдэхгүй. Нутгийн ард иргэд Жааяа гэж дууддаг. Үзүүлсэн зураг дээрх Т.Цэдэвсүрэн гэх хүн нь 2019 оны намар манай багаар мал авна гээд явж байсан хүн байна. Надаас 2019 оны 09 сард зээлээр мал худалдаж авъя гэсэн би тухайн хүнд малаа өгөөгүй. Цэдэвсүрэн гэх хүнийг 2019 оны намар анх харсан тэрнээс хойш одоог хүртэл хараагүй. Хэн нэгэнтэй намайг утсаар холбогдуулсан зүйл байхгүй. 2019 онд ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-120/, Хохирогчоос Б.Базарсадын дансанд шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг Т.Цэдэвсүрэн хэрхэн захиран зарцуулсан талаар шалгаж гэрч Б.Түмэн-Өлзий /хх- 100-101/, Н.Гончигсумъяа /хх-97-98/, О.Алтанцэцэг/хх-94/ нараас авсан мэдүүлэг, Хохирогч Ч.Сансар-Эрдэнийн 5065225854, гэрч Б.Базарсадын 5243034163 дугаартай дансны хуулга /хх-13-14, 45/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Цэдэвсүрэнгийн үйлдэл нь залилах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Т.Цэдэвсүрэнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.Цэдэвсүрэнгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Цэдэвсүрэнг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Т.Цэдэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүх шүүгдэгч Т.Цэдэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, Эрүүгийн хуулийн зорилгын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн цээрлүүлэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шүүгдэгч Т.Цэдэвсүрэнгээс нийт 11.000.000 /арван нэг/ сая төгрөг гаргуулан хохирогч Ч.Сансар-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Цэдэвсүрэн нь 2021 оны 2 дугаар сарын 24-нөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Төрсайханы Цэдэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэдэвсүрэнг 8 /найм/ сарын хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Цэдэвсүрэнд оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэдэвсүрэнгээс 11.000.000 /арван нэг/ сая төгрөг гаргуулан хохирогч Ч.Сансар-Эрдэнэд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Т.Цэдэвсүрэнгийн эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цэдэвсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.