| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0156/И |
| Дугаар | 189 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 189
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 14210 Энхтайваны өргөн чөлөө 19-д байрлах Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 136 дугаар байрны 09 тоотод оршин суух Баянсан овогт Баатарын Отгонбулаг /ПЖ77052017/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 136 дугаар байрны 09 тоотод оршин суух Буянтынхан овогт Авсайгийн Мөнхтуяа /ПЖ78120901/ нарт холбогдох
“Орон сууцны зээлийг гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 58,886,101.64 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амаржаргал, хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Т.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар нь тус банктай 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №BCC2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээ болон №ВСС2013073105 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 58,380,000 төгрөгийн зээлийг жилийн 8.0 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №BCC2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000215763 тоот гэрчилгээтэй, Дорноговь аймаг Замын-Үүд сум Нэгдүгээр 8 дугаар хэсэг 136-09 тоотын 69.5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 58,380,000 төгрөгнөөс 3,264,743.75 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 16,169,664.10 төгрөгнөөс 12,398,818.72 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 55,115,256.25, үндсэн хүүгийн үлдэгдэл 3,762,556.39, төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8,289 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 15,000 төгрөг нийт 58,901,101.64 төгрөгний үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нартай байгуулсан ВСС2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 58,901,101.64 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000215763 тоот гэрчилгээтэй, Дорноговь аймаг Замын-Үүд сум Нэгдүгээр 8 дугаар хэсэг 136-09 тоотын 69.5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амаржаргал шүүх хуралдаанд: “Зээлдэгч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нартай Худалдаа хөгжлийн банк нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №BCC2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээ болон №ВСС2013073105 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 58,380,000 төгрөгийг жилийн 8.0 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь үндсэн зээл 58,380,000 төгрөгнөөс 3,264,743.75 төгрөг, хүүгийн төлбөрт 12,398,818.72 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 55,115,256.25, үндсэн хүүгийн үлдэгдэл 3,762,556.39, төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8,289 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 15,000 төгрөг нийт 58,901,101.64 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Уг зээлийн төлбөрийг зээлдэгч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нараас гаргуулах, зээлдэгч нартай байгуулсан ВСС2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0714002382 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000215763 тоот гэрчилгээтэй, Дорноговь аймаг Замын-Үүд сум Нэгдүгээр 8 дугаар хэсэг 136-09 тоотын 69.5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх хүсэлттэй байна. Зээлдэгч нарт зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж, А.Мөнхтуяа нь төлөх талаар тайлбарууд бичиж өгдөг боловч хоцрогдолтой зээлээ төлж зээлийн эргэн төлөлтийн хуваарьтаа орно гэдэг боловч төлдөггүй. Банкны зүгээс боломж олгож байсан, 3 сарын 16-ны байдлаар 309 хоногийн хугацаа хэтэрсэн жил болж байна. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж графиктаа орно гэх боловч тухайн зээл муу ангилалд орж бидний мэдлээс гарч хуулийн хэлтэст шилжсэн. Банк зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Замын-Үүд Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны зээл авсан нь үнэн. Зээл төлөх хугацаанд ар гэрийн асуудал, гачигдал, Замын-Үүд Эрээн хооронд том машинаар тээвэр хийдэг байсан, орлого хямралын улмаас хязгаарлагдаж зээлийн график хоцролтонд орсон. Орон сууцны зээлийн зөрчил болох 5,902,225 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн хувааж төлж зээлийг хэвийн графикт оруулна. Зээл төлөх эх үүсвэр нь том машинаар Сүхбаатар аймагт өвсний тээвэр хийх, том хүү Солонгос улсад ажиллаж байгаа энэ бүхнээр зээлээ хоцрогдолгүй болгох боломжтой болсон. Заасан хугацаанаас хэтрэх юм бол хуулийн хариуцлага хүлээхэд гомдолгүй” гэжээ.
Хариуцагч Б.Отгонбулаг шүүх хуралдаанд: “Зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Графикийн дагуу төлөх боломж олгоно уу. Банкнаас зээлээ төлөх талаар шаардаж байсан” гэв.
Хариуцагч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд: “Худалдаа хөгжлийн банкнаас Орон сууцны зээл 58,380,000 төгрөг авсан нь үнэн. Зээлийг төлөхгүй биш төлнө. Байр авахад урьдчилгаа гэхээр нь Хаан банкнаас цалингийн зээл авч 14,000,000 төгрөгийг хийсэн, одоо үлдэгдэл 800,000 төгрөг байгаа. Чадах чинээгээрээ төлж байгаа, банктай очиж уулздаг, надад зугтсан, худлаа ярьсан зүйл байхгүй. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн зөрчил болох 5 сая гаруй төгрөгийг хийгээд зээлийн графикийн дагуу зээлээ төлөх хүсэлтэй байна. Орон сууцны гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгөөр хангуулахыг бас зөвшөөрөхгүй. Банкнаас удаа дараа зээлээ төлөх талаар шаардаж, хэлж байсан” гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нарт холбогдуулан орон сууцны зээлийн ВСС2013073105 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 55,115,256.25 төгрөг, хүү 3,762,556.39, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,289 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 15,000 төгрөг нийт 58,901,101.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар “... орон сууцны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 58,380,000 төгрөгийн зээлийг 20 жил буюу 240 сарын хугацаатай, жилийн 8 хувь, сарын 0,67 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар авч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8 дугаар хэсэг 136 дугаар байрны 09 тоот 69.5 м2 талбай бүхий Ү-0714002382 улсын дугаартай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан орон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Орон сууцны зээлийн гэрээний 9.2-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ” гэж, 9.2.2 “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн” гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банк гэрээг цуцлах эрхтэй гэж үзнэ.
Зээлдэгч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар нь орон сууцны зээлийн гэрээний 6.2.2, 3.1, 5.2-т зээлийн төлбөрийг зээл эргүүлэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх атал төлбөрийг 2015 оны 06 сараас хойш эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, 2016 оны 11 сараас хойш огт төлөлт хийгдээгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар зохигчид маргаагүй ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан шаардах хуудас, хариуцагч А.Мөнхтуяагийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр банкинд өгсөн тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд орон сууцны зээлийн гэрээний 9.2.2, 6.2.2 дахь заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Иймд Худалдаа хөгжлийн банкны Замын-Үүд салбарын Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нартай байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ВСС2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нараас орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 55,115,256.25 төгрөг, зээлийн хүү 3,762,556.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,289 төгрөг нийт 58,886,101.64 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банзинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах үндэслэлтэй байх тул нотариатын зардал 15,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь ВСС2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч нартай үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8 дугаар хэсэг 136-09 тоотод байрлах 69.5 мкв Ү-0714002382 улсын дугаартай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8 дугаар хэсэг 136-09 тоотод байрлах 69.5 мкв Ү-0714002382 улсын дугаартай орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар Худалдаа хөгжлийн банкны Замын-Үүд салбарын Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нартай байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ВСС2013073105 тоот орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж
2. Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нараас зээлийн төлбөр 55,115,256.25 төгрөг, хүү 3,762,556.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,289 төгрөг нийт 58,886,101.64 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгож, үлдэх 15,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар нь зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8 дугаар хэсэг 136-09 тоот 69.5 м2 талбай бүхий Ү-0714002382 улсын дугаартай орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,455.50 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нараас 452,380.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ