Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 152

 

                          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* тоот *******К-ийн

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт*******ын *******д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай урьдчилгаа 20000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр 20000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 160000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл төлбөр 160000 төгрөг, алданги 80000 төгрөг, нийт 240000 төгрөгийг Б.*******оос гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 240000 төгрөгийн үндсэн төлбөр 160000 төгрөгийг төлж барагдуулсан тул манай компани нь алданги болох 80000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын нэхэмжлэл тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******К хариуцагч Б.*******д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******К хариуцагч Б.*******оос төхөөрөмжийн үнэ 240000 төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон хуульд заасны дагуу шаардах эрх үүсч байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр төхөөрөмжийн төлөгдөөгүй үнэ 160000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч *******К-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийн тал хувь 3925 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 3925 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******К-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******К-ийн хариуцагч Б.*******д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд нь хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгч *******К-ийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 /долоон мянга найман зуун тавь/ төгрөгийн тал хувь 3925 /гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 3925 /гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******К-д олгосугай. 

3. Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ШҮҮГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ