| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0103/И |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 153
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******ийн
Хариуцагч: ******* тоотод байрлах *******-д холбогдох
Татварын өр төлбөр нийт 23946169.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 13540787.20 төгрөг, 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 5845238.20 төгрөг, 2016 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангийн өр 82 000 төгрөг, торгууль 2913561.8 төгрөг, алданги 1564582.7 төгрөг нийт 23946169.9 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулахгүй байгаа тул гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 23946169.9 төгрөгийг төлж барагдуулна, бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан татварын өр төлбөр нийт 23946169.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-иас Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т тус тус зааснаар 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 13 540 787,20 төгрөг, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 5845238,20 төгрөг, 2016 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн өр 82000 төгрөг, торгууль 2913561,8 төгрөг, алданги 1564582,7 төгрөг нийт 23946169,2 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 23946169,2 төгрөгийг төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4.-т төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж уг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 277681 төгрөгийн тал хувь 138840.5 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Налайх дүүргийн Татварын хэлтсийн хариуцагч *******-д холбогдох татварын өр төлбөр нийт 23946169.9 /хорин гурван сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун жаран ес төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 23946169.9 /хорин гурван сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун жаран ес төгрөг есөн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4.-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, уг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 277681 /хоёр зуун далан долоон мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийн тал хувь 138840.5 /нэг зуун гучин найман мянга найман зуун дөч төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ