Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 171

 

                                Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: *******ийн

Хариуцагч: ******* ******* ******* тоотод байрлах *******-д холбогдох

Татварын өр төлбөр нийт 10599790,7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 5415578,2 төгрөг, 2015 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангийн өрийн үлдэгдэл 4666292,5 төгрөг, 2016 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн өр 517920 төгрөг нийт 10599790,7 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байгаа тул гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* Татварын хэлтэст төлөх 10599790,7 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулах нь үнэн болно. Бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Татварын хэлтэс хариуцагч *******-д холбогдуулан татварын өр төлбөр нийт 10599790,7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* Татварын хэлтэс нь хариуцагч *******-иас Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 5415578,2 төгрөг, 2015 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангийн өрийн үлдэгдэл 4666292,5 төгрөг, 2016 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн өр 517920 төгрөг нийт 10599790,7 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 10599790,7 төгрөгийг төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4.-т төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж уг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 184546 төгрөгийн тал хувь 92273 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйл,  мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* Татварын хэлтсийн хариуцагч *******-д холбогдох татварын өр төлбөр нийт 10599790,7 /арван сая таван зуун ерэн есөн мянга долоон зуун ер төгрөг, долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн  зөвшөөрч 10599790,7 /арван сая таван зуун ерэн есөн мянга долоон зуун ер төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг төлж  барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4.-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, уг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 184546 /нэг зуун наян дөрвөн мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийн тал хувь 92273 /ерэн хоёр мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй. 

4. Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                ШҮҮГЧ                                   Л.НАРАНГЭРЭЛ