Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 173

 

                            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,

Хариуцагч:*******, *******, ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******гийн *******,

Хариуцагч:*******,

Хариуцагч: ******* тоотод оршин суух, /РД:/ овогт ын нарт холбогдох

Орон сууцны дундын өмч ашигласны төлбөр 466500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд 2 буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх болон Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу хуримтлагдсан өртэй 2 дугаар байрны 55 тоотыг байрыг эзэмшдэг ******* нь 2009 оноос хойш 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 466500 төгрөгийн өртэй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч Алтан оршихуй гурпп ХХК болон Б. нар Л.*******ын байранд оршин сууж байсан хугацааны СӨХ-ны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ. 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2-55 тоот байраа 2009 оноос 2013 он хүртэлх хугацаанд тус газрын харьяа д, 2013 оноос 2017 он хүртэлх хугацаанд Багахангай дүүрэгт байрладаг -д түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлж байсан. Гэтэл эдгээр түрээслэгч нар нь гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлөөгүйгээр үл барам ашиглалтын урсгал зардлаа холбогдох байгууллагад нь төлж барагдуулаагүй байна. Иймд миний бие амьдарч түрээслэж байсан хүмүүсээр нь төлүүлэх саналтай байна гэжээ.

Хамтран хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: -ны нэхэмжилсэн төлбөрийн тооцоог нягтлантай тулгаж, зөрүү мөнгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.*******т холбогдуулан орон сууцны дундын өмч ашигласны төлбөр 466500 төгрөг гаргуулахыг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б., Алтан оршихуй гурпп ХХК нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.*******, Алтан оршихуй групп, Б. нараас 466500 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасны дагуу шаардах эрх үүссэн.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , Б. нар оршин сууж байсан хугацааны төлбөрөө төлж үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч -ны татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14645 төгрөгийн тал хувь 7322.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч , Б. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 7322.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. -ны нэхэмжлэлтэй хариуцагч Л.*******, , Б. нарт холбогдох орон сууцны дундын өмч ашигласны төлбөр 466500 /дөрвөн зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, нэхэмжлэгч нь хариуцагч , Б. нар нэхэмжлэлийн шаардлага 466500 /дөрвөн зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгч -ны татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14645 /арван дөрвөн мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийн тал хувь 7322.5 /долоон мянга гурван зуун хорин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч , Б. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 7322.5 /долоон мянга гурван зуун хорин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай. 

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ШҮҮГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ