| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0190/И |
| Дугаар | 188 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, Газрын тухай хуулиар, Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 188
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******, *******
Хариуцагч: *******, ******* тоотод байрлах *******-д холбогдох
Газар ашигласны төлбөр нийт 9080000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Налайх дүүргийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын 2007 оны 11594А тоот тусгай зөвшөөрлөөр ******* хорооны нутаг дэвсгэрт ******* ашиглах зориулалтаар 110000кв.м газрыг ашиглахаар гэрээ байгуулсан. *******-ийн захирал К.Бутайгаас 2012 оноос 2016 оны газар ашигласны төлбөрийн дутуу төлөлт 5320000 төгрөг, газар ашиглах гэрээний 3.6 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 13.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2660000 төгрөгийн алданги, 2017 оны 2 дугаар улирлын төлбөр 1100000 төгрөг нийт 9080000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэлийн шаардлага нийт 9080000 төгрөгийн 2128000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *******-ийн захирал Б.******* үлдэх 6952000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 1100000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 1000000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 852000 төгрөгөөр хэсэгчлэн нийт 6952000 төгрөгийг төлж барагдуулна гэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******-ийн захирал Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9080000 төгрөгийн 2128000 төгрөгөөс татгалзаж, *******-ийн захирал Б.******* миний бие үлдэх 6952000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 1100000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 1000000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 852000 төгрөгөөр хэсэгчлэн нийт 6952000 төгрөгийг төлж барагдуулахаар хугацаа заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Налайх дүүргийн *******ны нэхэмжлэлтэй хариуцагч *******-д холбогдуулан газар ашигласны төлбөр нийт 9080000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 9080000 төгрөгийн 2128000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *******-ийн захирал Б.******* үлдэх 6952000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 1100000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 1000000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 852000 төгрөгөөр хэсэгчлэн нийт 6952000 төгрөгийг төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Налайх дүүргийн ******* нь хариуцагч *******-д холбогдуулан газар ашигласны төлбөр нийт 9080000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь 2012 оноос 2016 он хүртэл хугацааны газар ашигласны төлбөр 5320000 төгрөгийг төлж барагдуулаагүйгээс нэхэмжлэгч Налайх дүүргийн ******* газар ашиглах гэрээний 3.6 дахь хэсэгт заасны дагуу 2660000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 9080000 төгрөгийн 2128000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *******-ийн захирал Б.******* үлдэх 6952000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 1100000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 1000000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 852000 төгрөгөөр хэсэгчлэн нийт 6952000 төгрөгийг төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан уг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 126182 төгрөгийн тал хувь 63091 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Налайх дүүргийн *******ны хариуцагч *******-д холбогдох газар ашигласны төлбөр нийт 9080000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 9080000 төгрөгийн 2128000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *******-ийн захирал Б.******* үлдэх 6952000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 1100000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 1000000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 1000000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 852000 төгрөгөөр хэсэгчлэн нийт 6952000 төгрөгийг төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, уг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 126182 төгрөгийн тал хувь 63091 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ