| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00240/И |
| Дугаар | 151/ШШ2017/00573 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00573
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00573 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Хас банкны Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт жаргалан, 16 байр, 1 тоотод оршин суух Долоод овогт Дэдэрчоёнгийн Мөнхцогт /рд:НЭ97091816, утас:80121806, Долоод овогт Дэдэрчоёнгийн Цэнгэл /рд:НЭ77112617, утас:93034554/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2 425 542 /хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга таван зуун дөчин хоёрч төгрөг, 13 мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Мөнхцогт, Д.Цэнгэл нар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр №1300013795 тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг 342 хоногоор хэтэрсэн. Зээлдэгч нар нь одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 3 908 659,39 төгрөг, үндсэн хүү 787 025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 858 төгрөг, нийт 4 725 542,13 төгрөг болсон. Хэрэг хянагдаж байх явцад хариуцагч 2 300 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2 425 542,13 төгрөгийг Д.Мөнхцогтоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнхцогт шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас” банкнаас 2015 оны 08 сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээл авч зориулалтын дагуу ашиглаж чадалгүй хувийн хэрэгцээнд ашиглан машинаа засаж янзалсан. 2016 оны эхээр ажилгүй болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл ирснээс хойш 2 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Одоо үлдэх 2 425 542,13 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь зээлдэгч нарт 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар болон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Хас” банк нь анх иргэн Д.Мөнхцогт, Д.Цэнгэл нарт холбогдуулж 4 725 542,13 төгрөг нэхэмжилж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 300 000 төгрөг төлөгдсөн болох нь хэрэгт ирүүлсэн зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь үлдэх 2 425 542,13 /хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга таван зуун дөчин хоёрч төгрөг, 13 мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Мөнхцогтоос нэхэмжилсэн ба хариуцагч нь маргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Д.Цэнгэл нь Д.Мөнхцогт /НЭ79091816/-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 –д заасан дагуу итгэмжлэл олгож өөрийгөө төлөөлүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан дагуу 2015 оны 08 сарын 07-нд “Зээлийн болон “Барьцаат зээлийн гэрээ” тус тус хийж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 сарын 07-нд дуусах байсан боловч зээлдэгч нар гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэрээний үүргийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар болон холбогдох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг тус тус шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь үлдэгдэл 2 425 542,13 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 559 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, “Хас банк” дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 45 279.5 төгрөгийг, хариуцагч Д.Мөнхцогтоос 45 279.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хас” банк”-нд олгохоор шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжээгүй зөвхөн зээлийн төлбөрийг нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Хас банк”-ны нэхэмжилсэн 2 425 542,13 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны өдрийн дотор хариуцагч Д.Мөнхцогт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 559 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 45 279.5 төгрөгийг, хариуцагч Д.Мөнхцогт, Д.Цэнгэл нараас 45 279.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хас” банк”-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ