Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 22

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Г.Жа-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын  д холбогдох

Г.Жа-г ******* сумын эмчээр жинхлэн томилохгүй байгаа ******* сумын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Г.Жа-г ******* сумын эмчээр жинхлэн томилуулахыг ******* сумын М.*******эд даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Г.Жа-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******

Хариуцагч: М.*******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн  Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой Жа- би ******* аймгийн ******* сумын 30 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оны 5 дугаар сард ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс сумдын  ийн ажлын байранд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт явагдсан. Энэхүү сонгон шалгаруулалтанд ******* сумын эрүүл төвөөс Г.Жа- би, Б.******* хамт орж Б.******* нь сонгон шалгаруулалтын эхний шат, удирдлага, ур чадварын сорилын шалгалтанд унаж дараагийн шатанд орох боломжгүй болж шалгалтанд тэнцээгүй. М.******* нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б.Ариунзаяаг ажлаас чөлөөлж намайг ажилд томилох тухай дугаар захирамж гаргаж ажилд томилсон боловч М.******* нь захирамжийн биелэлтэнд хяналт тавиагүй, ажил хүлээлцэх комисс ажлыг дутуу хүлээлцэж, тамга тэмдэгээ өгөлгүй нэг сар болсон. Энэ хугацаанд Б.Ариунзаяа нь М.*******ийг шүүхэд өгч даргын гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй зэрэг үндэслэлээр ******* аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дугаартай шийдвэрээр хүчингүй болж, Б.Ариунзаяаг хуучин ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх зэрэг агуулгатай шийдвэр гарч улмаар хууль зүйн төгөлдөр болсон байгаа. Тиймээс би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлаа өгч 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Ариунзаяагийн жирэмсэний амралтын хугацаанд түр томилогдон ажиллаж байгаад ******* аймгийн ******* сумын ийн ажлыг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.Ариунзаяад буюу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй, нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцээгүй этгээдэд буцаан хүлээлгэж өгсөн. Дээрх Б.Ариунзаяагийн жирэмсэний амралтын хугацаанд М.******* нь Б.Ариунзаяаг ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэлийг хуульд нийцүүлэн намайг томилно гэсэн боловч томилоогүй. Би энэ тухай өргөдлөө Төрийн албаны салбар зөвлөлд дахин гаргаж хариуг нь 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар албан бичгээр авч өгөөд, хувийн өргөдөл хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан. Миний хүсэлт өргөдлийн хариуг 90 хоногийн хугацаанд ямар нэг байдлаар хариу өгөлгүй 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх захирамж гаргаж 7 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Миний бие 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажлаа өгөхөөсөө өмнө сумын Ц.д сумын   Төлөөлөгчийн хувьд эрхээ хамгаалуулахаар хувийн өргөдөл хүсэлт гаргасан боловч 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй. М.******* тай 7 дугаар сарын 20-ны өдөр уулзахад 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд болох сумын ойн баярын ажлыг өнгөрөөгөөд болъё гэсэн. Наадам өнгөрөөд 7 дугаар сарын 28-ны өдөр уулзахад та сайн хуулийн зөвлөхөөс зөвлөгөө ав гэсэн. Дахиад 8 дугаар сарын 3-ны өдөр уулзахад Б.Ариунзаяа эмч миний тушаалыг эрх зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 түр ажлын байрны заалтаар хийсэн байна. Б.Ариунзаяа бид 2 хэн хэн нь энэ байгууллагад үндсэн ажлын байранд ажиллаж байгаа. Хоюулаа ажлын байртай хүмүүс. Би шалгалтандаа унасан хүнд ажлаа өгчихөөд ингэж доромжлуулмааргүй байна. Би эмчээ хийж болдог, Б.Ариунзаяа яагаад эмчээ хийж болдоггүй юм бэ? Б.Ариунзаяа манайд эмэгтэйчүүдийн эмчээр ажиллана гэж төрийн сангийн зардлаар сурсан хүн. Одоо манай эхчүүд эмэгтэйчүүдийн ажил хүнд байгаа, ер нь бид чадах чадах ажлаа хиймээр байна. Би ажлаа авмаар байна гэхэд одоо 8 дугаар сарын 8-ны дараа болмоор байна гэсэн. Тэгээд 8 дугаар сарын 9-ний өдөр уулзахад та хуулийн зөвлөхөөс нөгөө зөвлөмжөө аваад ир гэсэн. Би Улаанбаатар хотоос хуулийн зөвлөхөөс мэдэгдэл өгөх тухай, даргын захирамжид тусгах үндэслэлээр зөвлөмж авч 8 дугаар сарын 15-ны өглөө гэрт нь манай нөхөр Б. аваачиж өгсөн. Үдийн унднаар уулзах гээд гэрт нь очтол дөнгөж сая Хадатын рашаанд явчихсан гээд уулзаж чадаагүй. Ингээд асуудалд удаан хандсан тул хуулийн хугацаанд багтаж шүүхэд хандаж байна. М.******* нь миний энэхүү асуудлыг шийднэ гэж явсаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сумын эрүүл бүтэц үйл ажиллагааны стандарт /MNS 5081: 2013/ -ын 6.2.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул ******* аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар 5-ны өдрийн 38 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 79 дугаар, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаар албан бичиг зэрэг хууль зүйн үндэслэл бүхий баримт бичгүүдийн хүрээнд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт хэрэгжихгүй зөрчигдөж байна. Иймд дээрх нөхцөл байдал нь дараах байдлаар хууль, дүрэм, журам, стандартыг зөрчөөд байна. 1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын дагуу зохион байгуулагдаж, явагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй этгээд ******* аймгийн ******* сумын ажлыг өнөөдөр хийж байгаа нь Төрийн албаны хуулийг зөрчиж байна. 2. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 2017 оны 6 дугаар 5-ны өдрийн 38 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 79 дугаар, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаар албан бичиг зэрэг баримт бичгүүд хэрэгжихгүй Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг нь хангах гэсэн заалт биелэгдэхгүй байна. 3. М.******* нь хууль эрх зүйн үндэслэлгүй гаргасан захирамжаа залруулах хууль зүйн үндэслэл нээлттэй байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл өргөдөл гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс нийтлэг үүргээ биелүүлээгүй энэ хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн М.******* нь ийн ажилд шалгалтанд унасан хүн дахин дахин томилж аргатай зальтай этгээдэд хууль завших боломж олгож, миний нэр төр, сэтгэл зүйг минь дорд үзэж, хамт олон, иргэд, хөдөлмөрчдийн дунд буруу зөрүү ойлголт төрүүлсэн, улмаар сумын хурлын төлөөлөгчийн хууль ёсны эрх зүйг зөрчсөн. Мэргэжил, мэдлэг, ур чадварын энэхүү албан тушаалд тэнцэхгүй этгээд 6328 хүн амтай бүхэл бүтэн сумын эрүүл төвийг удирдаж байгаа нь ганц миний эрх ашигаас гадна сумын нийт ард эрх ашиг хөндөгдөж байгаа өргөн хүрээг харгалзан үзэх хэрэгтэй байгаа гэжээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацаа 2017 онд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарласанаас хойш тухайн хүний хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хэм хэмжээг яаж зөрчсөн талаар сумын д удаа дараа гаргаж байсан нь өнөөдрийн нэхэмжлэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул хугацаа тасарсан, хэтэрсэн асуудал байхгүй байна. газрын тай зөвшилцсөн байх ёстой гэж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн газрын ас ирүүлсэн хоёр удаагийн албан бичиг байгаа. Энэ нь 2017 оны 06 сарын 08-ны өдрийн, дараа нь ирсэн газрын даргын томилох боломжгүй гэж ирсэн албан бичгүүд нь тухайн үед хоёр тал зөвшилцөж байсан нь тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэр байгаа гэсэн асуудал яригдаж байгаа нь Б.Ариунзаяаг ажлаас халсан нь Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргасан тогтоолд тулгуурлан захирамжийг гаргахдаа хууль хэрэглэх тал дээр алдаа гаргасан болохоос өнөөдрийн маргаантай асуудал биш. Б.Ариунзаяа гэдэг хүн 2016 онд томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байх явцад ******* сумын орон тоон дээр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлагдаж энэ үйл ажиллагаа явагдсан байгаа. 2013 онд Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол гарсанаас хойш төрийн албанд ажиллаж байгаа хүн заавал төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орсон байх ёстой. Гэтэл Б.Ариунзаяа гэдэг хүн сонгон шалгаруулалтад оролгүйгээр 2016 онд тус албан тушаалд томилогдсон нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн байна. Иймд иргэн Г.Жа-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсч байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* овогтой Жа-гийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүгч Ч. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэх тухай 113 дугаартай захирамж гарч ******* аймгийн Захиргааны хэргийн шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2/139 тоот албан бичгээр хариуцагч ******* сумын М.*******ийг шүүхэд хариу тайлбар, баримт ирүүлэх тухай мэдэгдсний дагуу дараах тайлбарыг холбогдох баримтын хамт хүргүүлж байна. ******* сумын  удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улиастай суманд зохион байгуулж тус ажлын байранд Б.Ариунзаяа, Г.Жа- нар өрсөлдсөн боловч хууль эрх зүйн мэдлэг шалгах цахим шалгалтын дүн гарахад Г.Жа- 20 онооноос 19 оноо авч тэнцэн Б.Ариунзаяа 20 онооноос 8,5 оноо авч цааш шалгалтаа үргэлжүүлэх боломжгүй буюу тэнцээгүй байдаг. Тус шалгалтын дүнг үндэслэн ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс ******* сумын албан тушаалд Г.Жа-г томилуулах 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолыг сумын д ирүүлсэн. Уг шалгалтын дүн бол ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 63 дугаар тогтоолын дагуу холбогдох байгууллагуудаас лавлагаа дүгнэлтийг гаргуулан ******* сумын даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг гарган Б.Ариунзаяаг үүрэгт ажлаас чөлөөлж Г.Жа-г томилсон боловч Б.Ариунзаяа нь даргын захирамжийг үндэслэлгүй гаргасан гэж үзээд Тосонцэнгэл сумын сум дундын шүүхэд ажилдаа эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг гаргаж хариуцагчаар сумын  даргын хувиар миний бие оролцсон. Гэтэл Тосонцэнгэл сумын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дүгээр шийдвэрээр Б.Ариунзаяа нь сонгон шалгаруулалтад тэнцээгүй нь тогтоогдож байгаа боловч түүнийг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хуулийн заалтыг бариагүй гэсэн үндэслэлээр даргын захирамжийг хүчингүй болгож, Б.Ариунзаяаг ажилд эгүүлэн томилох тухай даалгасан. Тухайн шүүхийн шийвэрийн дагуу /үндэслэн/ Б.Ариунзаяаг эгүүлэн ажилд нь томилсон. Тухайн үед Г.Жа- эмч би сонгон шалгаруултад тэнцсэн боловч ажилд томилогдох эрхгүй болчихоод байгаа нь миний эрхийг зөрчиж байна гэж байсан. Хоёр талын хоорондын маргааныг нь зохицуулах үүднээс Б.Ариунзаяаг жирэмсэний амралтаа эдлэх хугацаанд нь Г.Жа- эмчийг түр томилон ажиллуулж байгаад 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Б.Ариунзаяагийн хүсэлтийн дагуу жирэмсэний амралтийг дуусгавар болгон ажилд нь томилсон. Энэ үед Г.Жа- эмч таны захирамж холбогдох хуулийн заалт барьж гаргаагүйгээс би хохирчихоод байна гэж байсан. Миний зүгээс Тосонцэнгэл сумын шүүх захирамжийн алдаанаас шийдвэр гаргасан учраас залруулга хийх боломжтой та түр хүлээж байгаач гэж ярилцсан. Энэ жил сумын 95 жилийн ой болж ажлын ачаалал ихтэй байсан учраас ойн баяр наадам өнгөрөөд л амралтаа авсан. Гэтэл удаашралтай шийдвэрлэж байна гэж шүүхэд хандсан байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ариунзаяа нь 32 настай эмэгтэй. ******* аймгийн ******* сумын ажилтай болно. Танай шүүхээс ирсэн бичиг тооттой танилцлаа. Үүнд дурдагдсан шиг ямар нэг арга замаар хуулийг завшаагүй болно. Төрийн албаны шалгалтад унасан гэх боловч миний бие тухайн үед шалгатад орсон боловч техникийн саатлын улмаас амжилтгүй болсон. Тиймээс тухайн үйл явцын дагуу төрийн шалгалтын комисст өргөдөл гарган комиссын гэдэг хүнд албан ёсоор өгсөн. Надад өргөдөлийн хариу өгөөгүй утсаар ярьж асуухад юмаа бэлдээд байж бай шалгаруулалт болохоор оруулна гэсэн хариуг удаа дараа өгч байсан. Түүнээс намайг мэргэжил, мэдлэг, ур чадвараар тэнцэхгүй гэсэн хариу өгөөгүй. Тийм ч учраас тухайн үед халахад нь шүүхэд хандсан. Би нарийн мэргэжил эзэмшсэн эмч хүн. Тус сумын 6348 хүн амд орон тоо нь эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч ажиллана гэж заасан байдаг. Энэ эмч маань 30 жил ажилласан, ажлынхаа үр шимийг үзээд өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгоод 2014 оноос одоог хүртэл тэтгэвэр, цалин хамт авч ажиллаж байгаа. Харин ч хамт олон ард иргэд залуу боловсон хүчнийг илүү хүлээж байгаа. Төгсөж ирсэн залуу боловсон хүчин зөндөө байхад ажлын байраа чөлөөлдөггүй, үүнд сумын бодит ажил явуулдаггүй. Сумын төв нь газраас удаа дараа жил бүр ажил байдлыг нь шалгахад 30 жил ажилласан хүн удирдах ажил хийсэн гэхэд сүүлээсээ 5-аас хойш байранд ордог байсан. 2014 онд тэтгэвэр тогтоолгон гарч тэтгэмж нь орж ирсэн. Гэсэн ч түүнийгээ буцаалгасан гэж амаараа хэлдэг. Үүнийг хариуцдаг байгууллагаар нь шалгуулах хүсэлтэй байна. Мөн Төрийн албаны салбар зөвлөл нь хүний өргөдөл гомдлын хариуг яагаад цаг тухайд нь албан ёсоор өгч болоогүй юм. Шүүхээр орсны дараа шүүхэд баахан материал бүрдүүлж өгч өөрсдөө хариуцлагаас зайлсхийсэн. Хүний өргөдөл гомдлыг шийдвэрлэж албан ёсны хариу өгөөгүйгээс миний хууль ёсны эрхийн асуудал зөрчигдсөн. Төрийн албаны салбар зөвлөл бэлтгэл ажлыг хангаж техник хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хариуцлагатай байтал техник хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, өргөдөл гомдлыг цаг тухайд шийдвэрлээгүй нь хариуцлагаас бултах гэсэн ёс зүйгүй алхам гэж үзэж байна. 2017 ны 7 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гараад шүүхэд хандан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дүгээр шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдохоор болж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа орсон ба төрөх хугацаа дөхсөн байсан тул 7 хоног ажиллаад жирэмсний амралтаа аван ажлаа өгсөн. Намайг ажилд ороход Г.Жа- эмч нь тамга тэмдэг өгөөгүй, хүлээлцээгүй дүн бүртгэгчтэй хуйвалдсан байсан. Үүнийгээ тухайн үед дүн бүртгэгч хийж байсан Жигжидлхам гэх хүн ярьсан байдаг. Ариунзаяа 3 дахь өдөр ажилдаа орно 5 дахь өдөр жирэмсэний амралтаа авна. Тэр хооронд нь чи өвчтэй акт авчаарай гэсэн яриа байдаг. Энэ мэтчилэн хүмүүстэй үгсэн хуйвилддаг нь энэ удаагийн нэхэмжлэлээс ч харагдаж байна. М.*******, Г.Жа- 2 нь намайг жирэмсний амралтаа авчихаар нь асуудлыг шийдчихэж болно гэсэн утгатай зүйл дурьдсан байна. Энэ ч утгаараа намайг 2018 оны 04 сард ажилдаа орох гээд очиход хэд хэдэн удаа дургүйцэж сүүлдээ чамтай хамтарч ажиллахгүй гэж байсан. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа шаардсан ч томилохгүй байсаар 2018 оны 07 сарын 19-ний өдөр ажилдаа орсон. Одоогоор ажилдаа ороод нэг сар гаран л болж байна. Тэгэхэд эмнэлэгийн эхийн асуудал хүнд байгаа гэж Г.Жа- нь ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл намайг ажилдаа орсоноос хойш ямар нэг хүндрэл, асуудал гарсан удаагүй. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн бичиг тоотыг огт үзүүлж, танилцуулаагүй, мэдээгүй юм байна. Иймд миний бие хууль эрх зүйн хувьд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулиар хуулийн дагуу асуудлаа шийдүүлж зохих журмын дагуу ажиллаж байгаа болно. Одоогоор миний бие 9 сартай хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д /Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно/ гэсэн байдаг. Иймд миний бие асуудлыг тухай бүрд нь холбогдох байгууллага, шүүх хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүлэх журмаар явсаар маргааныг эцэслэн шийдвэрлүүлсэн гэж үзэж байна. Тиймээс эрхээ зөрчүүлэхгүй байхыг хүсч байна. Нэмэлт: Харин Тэтгэвэр авагч нь төрийн байгууллагад ажиллах нь хэр үндэслэлтэй вэ?, Тэтгэвэр, цалин хамт авах үндэслэл юу вэ?, Цалингийн шатлал буурахгүй байх нь зөв үү? Дээрх асуудалд тодорхой хариу хүсч байна. Учир нь Г.Жа- нь 2014 оноос хойш тэтгэвэрээ ч авдаг, цалингаа ч авч ажиллаж байгаа. Цалингийн шатлал буурдаггүй. Цалингийн шатлалын эцсийн шатлалаар цалинждаг. Ингэхээр олон жил ажилласан гээд ажлын 31 хоног амардаг. Үүнээс үүдээд байгууллагад хохирол ихтэй байна. Зохих тайлбарыг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* сумын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мөн ******* сумын эрүүл албан тушаалд томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл байгаа. Даалгуулах шаардлага нь Захиргааны тухай ерөнхий хуулийн 92 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан хугацааг анхаарах хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөнөөс хойш эрх бүхий байгууллага буюу шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлээ нэг жилийн дараа шүүхэд гаргаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан уу, хариуцагчаас өөрт тохирсон хариултыг олох гэж удааширсан, хариуцагч нэхэмжлэгч өөрөө удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан, ажлын ачааллаас болоод хойшлуулж байсан зэрэг дээр захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дээр харж үзэх. Даалгах гээд байгаа зүйл нь өөрөө урьдчилсан нөхцлийг хангасан тушаалтай. Миний асуух гээд байгаа зүйл бол тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар хариуцагч та аймгийн газрын тай зөвшилцөнө гэсэн шаардлага байдаг. Гэтэл 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс хойш ******* сумын газрын тай зөвшилцсөн асуудал харагдахгүй байна. Өмнөх шүүх хуралдаан болоход зөвшилцсөн асуудал байна. Өмнөх зөвшилцсөн захирамж нь өөрөө хүчингүй болсон тул дагаад энэ зөвшилцөл хүчингүй болсон гэж бодож байна. Иймд дахин аймгийн газрын тай зөвшилцсөн гэдэг нь хоёр байгууллагын хооронд албан бичиг солилцох эсвэл хурлын тэмдэглэлээр баталгаажсан байх ёстой. тухай хуульд заасан шаардлагыг биелүүлж урьдчилсан нөхцөлийг хангаж байж энэ хоёр эс үйлдэхүй хуульд нийцсэн, нийцээгүй эсэхийг анхаарч үзэх шаардлагатай. Нэхэмжлэгч удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа амаар шаардаж байсан. Нэхэмжлэгч 2018 оны 01 сарын 26-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн хариуг аваад томилуулах асуудал яригдсан, 2018 оны 04 сарын 22-ны өдөр даа албан ёсоор бичгээр тус тус хандсан байгаа. Үүнээс хойш 90 хоног дууссан гэж үзэж байна. 90 хоногоос хойш дахин нэг сарын хугацаа өнгөрсөн байгаа энэ хугацаанд гомдол гаргаагүй байгаа тул холбогдох хууль журмын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Зөвшилцсөн асуудал байхгүй байгаа. Аймгийн газрын тай зөвшилцөн томилно гэсэн байхад 2017 оны 12 сараас хойш аймгийн газрын тай зөвшилцөх ёстой боловч зөвшилцөөгүй шууд хүчээр шүүхээр шийдүүлэх гээд байгаа. Шүүхийн шийдвэртэй байна. Энэ нь гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа томилогдсон байгаа. Мөн гол агуулга дээр гуравдагч этгээд 2016 онд томилогдохдоо ямар нэгэн байдлаар түр томилсон мөн түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудал байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Г.Жа- нь ******* аймгийн аймгийн ******* сумын сумын д холбогдуулан тус сумын    ажилд жинхлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улиастай суманд төрийн албаны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, ******* сумын      ажлын байранд өрсөлдсөн нэхэмжлэгч Г.Жа- 69.3 оноо авч тэнцэн, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох нөөцийн жагсаалтанд бүртгэгджээ.

******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Г.Жа-г ******* сумын      албан тушаалд томилуулахаар тус сумын д санал болгосны дагуу тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн газрын тай зөвшилцөж, тус газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/498 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Жа-г дэмжихгүй санал ирүүлсэн байна.

Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалтад ... тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох ... гэж, тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт сумын ... эрүүл даргыг тухайн шатны , аймгийн эрүүл газрын тай зөвшилцөж томилно... гэж заасан ба дээрх зөвшилцөл гэх нэр томъёог санал солилцох гэх утгаар ойлгохоор байх ба дэмжихгүй санал ирүүлснээс үл хамааран томилох эрх нь хариуцагч ******* сумын д байна.

******* сумын  даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар захирамжийн 1 дэх заалтаар эмчээр ажиллаж байсан Б.Ариунзаяаг ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар сонгон шалгаруулалтад тэнцсэн нэхэмжлэгч Г.Жа-г тус албан тушаалд томилсон боловч Б.Ариунзаяа Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2017 оны 219 дүгээр шийдвэрээр Б.Ариунзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба уг хэргийн оролцогчоор Г.Жа- оролцоогүй байна.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 219 дүгээр шийдвэрийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г.Жа-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ариунзаяаг ******* сумын албан тушаалд эгүүлэн томилж, 2017 оны 12 дугаар 22-ны өдөр Б.Ариунзаяа жирэмсэний амралтаа авч уг албан тушаалд нэхэмжлэгч Г.Жа-г түр томилсноор тэрээр өөрийнх нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд жинхлэн томилогдох хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй талаар Төрийн албаны салбар зөвлөл болон хариуцагчид удаа дараа хандсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* сумын нь нэхэмжлэгч 2017 оны 12 сараас хойш амаар болон бичгээр 4 удаа өөрийнх нь эрх ашиг сонирхол хөндөгдөж буй талаар болон ******* сумын албан тушаалд томилогдох талаар өргөдөл, гомдол гаргаж байсан нь үнэн гээд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2017 оны дугаар захирамжийн алдааг засч захирамж гарган таныг удахгүй жинхлэн томилно гэж хэлсэн ба ажлын ачааллаас болоод томилж чадахгүй явсаар байгаад 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б.Ариунзаяа ажилдаа орох өргөдлөө өгсөнөөр нэхэмжлэгч Г.Жа-г түр эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 8.3 дахь хэсэгт томилох эрх бүхий этгээд ... нэр дэвшүүлсэн иргэнийг ... томилохоос татгалзвал ... дүгнэлтээ 7 хоногийн дотор нэр дэвшүүлсэн этгээдэд ирүүлнэ гэснээс үзэхэд томилохоос татгалзсан дүгнэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэнийг томилохоос татгалзах үндэслэлгүй байна.

Иймд ******* аймгийн ******* сумын албан тушаалд Г.Жа-г томилохгүй байгаа, түүний өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан, удахгүй томилно гэж үргэлжилсэн эс үйлдэхүй гаргасан тус сумын даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Г.Жа-гийн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Г.Жа-г ******* сумын сумын албан тушаалд томилохгүй байгаа тус сумын даргын эс үйлдэхүй хууль бус байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, Б.Ариунзаяа ******* сумын эмчээр 2016 онд томилогдсон, Б.Ариунзаяаг ******* сумын эмчээр эгүүлэн томилсон 2017 оны шүүхийн шийдвэртэй гэж маргаж байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгчид Тосонцэнгэл сумын шүүх захирамжийн алдаанаас шийдвэр гаргасан учраас залруулга хийх боломжтой. Та түр хүлээж байгаач гэж ярилцсан. Энэ жил сумын 95 жилийн ой болж ажлын ачаалал ихтэй байсан учир ой өнгөрөөд амралтаа авсан. Гэтэл удаашралтай шийдвэрлэж байна гэж шүүхэд хандсан байсан... гэснээс үзэхэд хариуцагчийн зүгээс хууль бус эс үйлдэхүй үргэлжилж байсан тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь Б.Ариунзаяа нь 2016 онд тус албан тушаалд томилогдсон гэж тайлбарлаж байх боловч тэрээр 2017 онд ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан ******* сумын сонгон шалгаруулалтад орсноороо уг сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох ба сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор гомдол гаргаагүй, болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 219 дүгээр шийдвэрээр ******* сумын даргын 2017 оны дугаар захирамжийн Б.Ариунзаяад холбогдох хэсэгт хууль зүйн дүгнэлт өгч, Б.Ариунзаяа нь ******* сумын эрүүл сонгон шалгаруулалтад тэнцээгүй боловч түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй учир дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй ... гэж дүгнэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дугаар захирамжтай хамааралгүй тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Жа-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын    албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу ажилд томилохыг ******* сумын  д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын ас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жа-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР