Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Ц.Хулан,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Хохирогч Б.Дэмид-Очирын өмгөөлөгч Б.Манлай,

Шүүгдэгч: .....түүний өмгөөлөгч Ч.Энхжин нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....холбогдох эрүүгийн 1811019590960 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл З, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 38Б-44 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзай зам 33 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..... /РД: ХК66040109/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч ... нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-360 тоотод байрлах малын гаралтай дайвар, мах махан бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий агуулахад иргэн Б.Дэмид-Очирын хадгалуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 2111 кг үхрийн мах, 704 кг хонины мах, 5516 кг ямааны мах нийт 8331 кг малын махыг завшиж бусдад нийт 45.033.000 /дөчин таван сая гучин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1811019590960 дугаартай хэргээс:

Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Б.Дэмид-Очирын эгчтэй уулзсан. Тухай үед Б.Дэмид-Очирын эгч нь манай хамаатны дүү Завханаас мах аваад ирж байгаа гэнэ. Танай хөргөгчид 5 тонн мах багтах уу гэж асуухад нь би түүнд манай хөргөгч зай муутай байгаа гэж хэлээд хөргөгчөө нээж үзүүлсэн. Тэгсэн зай гаргаад хийвэл багтах юм байна гэж хэлээд бид 2 сарын 700.000 төгрөгөөр тохиролцож Б.Дэмид-Очирын махыг хөргөгчид оруулахаар болсон. Түүний дараа Б.Дэмид-Очир махаа ачиж ирээд махаа манай хөргөгчид хиллэж хийсэн. Тухай үед Б.Дэмид-Очирын найз Батбаяр мөн манай нөхөр Эрдэнэбаяр нар хамт хараад зогсож байсан. Тухайн өдөр махныхаа тоог тулгая гэсэн боловч хэт орой болсон байна маргааш ирье гэж хэлээд Дэмид-Очир, Батбаяр нар маргааш яваад өгсөн. Тэгээд маргааш нь утсаар ярихад хөдөө явж байна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дэмид-Очир над руу залгаад “махаа үзмээр байна” гэж хэлсэн. Би тэр үед Хэнтий аймагт ямааны ноолуур авахаар явж байсан учир “хөдөө ноолуур авахаар явж байна. Хотод очихлоороо махыг чинь харуулъя” гэж хэлсэн. Би тэгээд хотод очоод холбоо барихад Дэмид-Очирын найз Батбаяр хүрч ирээд махаа үзээд “сайхан хөлдсөн байна. Дэмид-Очир маргааш хөдөөгөөс ирнэ” гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь Дэмид-Очир, Батбаяр хоёр манайд ирээд “бид хоёр махны ханш судалж байгаад ирлээ. Махны ханш өсөхгүй юм шиг байна. 4 сарын түрээсийн мөнгөнд шатах гээд байна. Та эгчээ энэ махыг үнэ тохироод авчихаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй. Би зээл хөөцөлдөж байгаа. Зээл бүтвэл авах боломж гарах байх” гэж хэлсэн. Тэгсэн Дэмид-Очир “та зээлээр авчих. Би танд хониныхоо махаа 4000 төгрөг, ямааныхаа махаа 3600 төгрөгөөр өгье. Та өөрөө хөлдөөгчтэй юм чинь энэ махаа 5, 6 сард махны үнэ өсөхөөр зарчих боломжтой” гэж хэлсэн. Би тэгэхээр би төрийн банкнаас 300.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа. Миний зээлийг батлан даалтын сангаас зөвшөөрөх юм бол миний зээл бүтнэ гээд бичиг баримтуудаа харуулсан. Тэгээд би энэ зээл бүтэх юм бол 7-8 хоногийн дараа махыг чинь авах байх гэж хэлээд тохиролцсон. Тэгсэн 7-8 хоногийн дараа Дэмид-Очир надруу залгаад “эгчээ би махнуудаа зарахаа болилоо” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “үхэрийн махыг чинь зарсан. Хонь, ямааны чинь мах байгаа гэж хэлсэн. Би тэгээд Дэмид-Очирт үхэрийн махныхан 8.000.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд Дэмид-Очир 5 дугаар сарын 14-нд хөдөөнөөс ирээд хонь, ямааныхаа махыг харахаар ирсэн. Тэгээд би Дэмид-Очирт энэ махнуудаа зараач гэж хэлсэн чинь “би үхрийнхээ махны мөнгийг авч байж бусад махаа зарна гэж хэлсэн. Түүний дараа Дэмид-Очир манай нутгийн ах нар гээд 4 хүн авчирч ирсэн. Тэгсэн нөгөө хүмүүс нь энэ мах чинь муудцан байна. Бид нар авахгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би Дэмид-Очирт “шинэ мах гарсан байхад чам шиг мах дараад байж байдаг хүн хаана байсан юм. Чиний махнуудыг одоо авах хүн олдохгүй” гэж хэлсэн. Тэгсэн Дэмид-Очир “эгчээ та одоо энэ махнуудыг авчих. Би танд махны үнийг буулгаад өгье” гэж гуйсаар байгаад надад махнуудаа өгсөн. Би тухайн махнуудыг нь 4 дэлгүүрт өгөхөд дэлгүүрүүд энэ махнууд чинь муудсан махнууд байна. Та энэ махнуудаа буцааж ав гээд би нөгөө махнуудыг нь буцааж авсан. Тэгээд би үлдэгдэл махнуудыг нь хилээр гаргаж заруулахаар өгөөд мөнгийг нь олж авч чадаагүй гэв.   

Хохирогч Б.Дэмид-Очирын мэдүүлэгт: “...Би Завхан аймгийн Баянтэс суманд хувиараа 6 нэрийн дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд би сумандаа банкнаас 30 сая төгрөгний зээл аваад мал амьдаар нь худалдаж авч нядлаад дараа жилийн хавар зарж ашиг олохоор шийдсэн юм. Ингээд 2017 оны намар нутагтаа хонь, ямаа, үхэр худалдаж аваад 2017 оны 11 сардаа нядлаад өвөлдөө нутагтаа хадгалаад 2018 оны 3 сарын үеэр дулаан орох үеэр махаа Улаанбаатар хотод зөөж авчраад зарахад арай эртдээд байсан учир 2018 оны 4 cap хүртэл махаа хадгалах зоорь хайсан. Тэгээд интернэтээр 99569124 гэсэн дугаар зооринд мах хадгалуулна гэсэн зар олоод утсаар холбогдож асуусан ба 10 тонн орчим мах багтах уу? гэж асуухад багтана гэж хэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХБ-360 тоот гээд хаяг зааж өгсөн. Би 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр махаа өөрийнхөө 36-53 ЗАН улсын дугаартай Хьюндай Траго загварын ачааны машинаар ачиж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХБ-360 тоот гаднаа “Мөнхийн оч” гээд дэлгүүртэй хашаанд очсон ба хашаанд байгаа зоорийн эзэн Цэрэндолгор гэж эмэгтэй миний махыг зоориндоо хийхдээ нэг бүрийг нь жинлэн үзэж зоориндоо хийсэн ба тухайн үед ямааны мах 302 гулууз буюу 5516 кг, хонины мах 35 ширхэг гулууз буюу 704 кг, үхрийн мах хаа гуя ууц гэх мэтчилэн 39 ширхэг ястай мах нийт 2112 кг нийт 8332 кг мах байсан. Би 1 тонн махыг өдрийн 3000 төгрөгөөр хадгалуулахаар тохирсон ба миний мах 1 cap хадгалуулахад 700.000 төгрөг болж байсан ба би эхлээд урьдчилгаа 200.000 төгрөгийг дансаар, дараа нь махаа хадгалуулдаг өдрөө 300.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн ба үлдэгдэл 200.000 төгрөгийг махаа авахдаа өгнө гэсэн. Ингээд би 8332 кг махыг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай хадгалуулсан... Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр махаа авах гээд зоорин дээр нь ирсэн чинь Цэрэндолгор гэртээ байгаагүй ба утасруу нь залгасан чинь хөдөө ноолуур авч явна гэж байсан. Тэгээд намайг очтол хүлээж бай гэсэн юм. Тэгээд би буцаж Баянтэсрүү явчихаад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод ирээд махаа авах гээд зооринд очиж уулзсан чинь Цэрэндолгор гэж эмэгтэй үхрийн махыг чинь 6000 төгрөгөөр, хонины махыг чинь 4000 төгрөгөөр, яамааны махыг чинь 3500 төгрөгөөр авъяа гэхээр нь зөвшөөрсөн ба 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөнгийг нь өгье гэсэн бөгөөд тэр өдөртөө мөнгөө өг гээд зоорин дээр нь очиход үхрийн махыг нь зарчихсан байсан ба үхрийн чинь махны мөнгийг өнөөдөр өгнө маргааш өгнө л гээд байсан. Тэгээд мөнгөө өгөхийг нь хүлээгээд байсан ба сүүлд 2018 оны 6 сарын сүүлээр очиж үзэхэд яамааны мах хонины махнууд зараагүй байсан ба жаахан муудах маяг орчихсон байсан ба зориулалтын газар хадгалуулж байхад муутгачихсан байхаар нь би мөнгөө авна гээд л гарсан...”,

            “...би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр найз Батбаяртай цуг  Б.Цэрэндолгорын хашаанд ирж уулзсан чинь чиний бүх махыг чинь өндөр үнээр авъяа гээд унасан бөгөөд надад миний махыг харуулахгүй байсан юм. Тэгээд бүх махаа зарахаар тохиролцсон бөгөөд би та миний махыг түрүүлж зарж болохгүй шүү, миний мөнгийг өгсөн цагтаа махаа аваарай байлгаж байгаарай гэж хэлсэн юм...”,

“...Цэрэндолгор гэх эмэгтэйтэй холбогдож 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр уулзаж зооринд нь 1 сарын хугацаатай хонь, үхэр, ямааны  махаа                            хадгалуулах болоод зоорьлуу нь махаа зөөж байхад зооринд нь ууттай хонь, ямааны цувдай, адууны умс байгаа юмаа гээд байсан, өөр ямар ч малын мах байгаагүй ээ... хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үхэр-2111, хонь-704, ямаа-5516 гэж бичигдэн үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна... Цэрэндолгор миний Хаан банкны 5496040134 дугаартай дансруу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 сая төгрөгийг дансаар дамжуулан өгсөн байгаа, өөр мөнгө өгсөн зүйл байхгүй ээ...” /1хх-ийн 9-10, 80, 2хх-ийн 13 дугаар хуудас/,

 Гэрч Д.Батбаярын мэдүүлэгт: “...2018 оны 03 дугаар сарын 24-нд байхаа манай найз Дэмид-Очир надруу залгаад хөдөөнөөс мах ачиж орж ирж байна махаа зооринд хийх гэсэн юм туслаач гэхээр нь 10 буудлаас тосож аваад машиныг нь дагаж яваад зурагтад байх нэг айлын хашаанд ирсэн. Тэнд тэр айл хашаандаа 100 тонн махны хөлдөөгчтэй гэсэн бөгөөд тэнд махаа хадгалуулахаар болсон гээд тэнд махаа зөөж хийсэн юм. Тэгэхэд би дансыг нь хөтөлж байсан бөгөөд нөгөө талаас тэр Цэрэндолгор гэдэг эмэгтэйн нөхөр нь данс хөтөлсөн. Тэгээд ямар ч байсан хонь, ямаа, үхэр нийлсэн нийт 8 тонн гаруй мах байсан. Би яг тодорхой жинг нь одоо санахгүй байна. Тэгээд хоёр талаас махны жин нь таарч тэр хоёр хадгалуулахаар тохироод миний санаж байгаагаар нэг сарын хугацаатай 700.000 төгрөгөөр тохирсон шиг санагдаж байна. Тэгээд хэзээ ч билээ Дэмид-Очир ирээд цуг очиж уулзахад тэр Цэрэндолгор гэх эмэгтэй би махыг чинь худалдаж авья гэж ярьж байсан бөгөөд тэр тохироод байх шиг байсан би нарийн юмыг нь мэдээгүй. Тэгээд манайх нэг мөнгө хөөцөлдөж байгаа мөнгө бүтэх юм бол бүх махыг чинь авчихсан ч болно гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тухайн үед Дэмид-Очир юу гэж байсан бэ? гэхээр та тэгвэл миний үхрийн махны мөнгө өг би үхрийн махныхаа мөнгийг авснаас хойш махаа заръяа гэсэн...”,

“...Тухайн өдөр би Дэмид-Очирын махыг үзэхээр очоод одоо зоорины түрээсийн хугацаа дуусч байна. Иймээс хадгалуулсан махаа үзэж хараад заръяа гэхэд Цэрэндолгор гэх эмэгтэй зооринд байсан махыг үзүүлэлгүй та хоёртой ярих юм байна гээд бид хоёрыг гэртээ дагуулж ороод нэг шил архи задлаад хоол цай хийж өгөөд сууж байтал Цэрэндолгор гэх эмэгтэй таны махыг би худалдаж авъяа, Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байгаа уг зээл маань 5 өдөрт бүтнэ гэж байсан. Би бодохдоо нэг хоёр өдөр хүлээгээд л мөнгөө авах юм байна гэж бодож байсан. Ингээд махаа Цэрэндолгор гэх хүүхэнд зарахаар болоод гэрээс нь гараад Дэмид-Очир махаа хадгалуулсан зоорь руу алхах үед Цэрэндолгор гэх эмэгтэй Дэмид-Очирыг татаад зүгээрээ харах шаардлагагүй, найдвартай сайхан хадгалсан байгаа гэж хэлж байсан. Ингээд бид хоёр явсан тэгээд 5 дахь өдөр болж мөнгөө нэхэхэд зээл бүтсэнгүй, нэг дэх өдрөөс больё гэж хэлсэн. Ингээд энэ мэтээр өдөр хоног хойшлуулсаар байгаад миний санаж байгаагаар 15,16 хоногийн дараа ерөөсөө махаа үзье гээд Дэмид-Очирын хамт очих үед үхрийн мах тэр чигтээ байхгүй. Бог малын мах нь бас хэмжээ нь багассан харагдсан. Тэгээд үүнийгээ тэртээ тэргүй та хоёроос махыг чинь авах гэж байгаа юм чинь, гайгүй шахаа орж ирэхээр нь махыг нь зарчихсан гэж хэлсэн. Ингээд үхрийн махны мөнгөө авъяа гэхэд зээлээр өгсөн гэж хэлсэн. Тухайн үед Дэмид-Очир мөнгө өгч байж дараагийн махаа зар гэхэд ярьснаараа бүх махаа авна гэж хэлж байсан. Тэгээд дараа нь мөнгөө өгөхгүй байна гэж ярьж байсан. Хэсэг хугацааны дараа зооринд очих үед бага малын махыг нь шилээд зарчихсан. Үлдсэн хэдэн махыг нь тараагаад дээгүүр нь гишгээд бохирдуулсан байсанаас гадна хөлдөөгч нь ажиллаагүй бололтой гэсээд хадгалалтын горим алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13-14, 148 дугаар хуудас/

Гэрч Б.Бямбасүрэнгийн мэдүүлэгт: “...99121314 дугаарыг 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл зөвхөн өөрөө ашиглаж, эзэмшиж байгаа... миний нэр дээр бүртгэлтэй дугаар байгаа... хүнээс их хэмжээгээр мах худалдаж авсан зүйл байхгүй. Би Цэрэндолгор гэх хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172 дугаар хуудас/

Гэрч Ж.Эрдэнээгийн мэдүүлэгт: “...би эхнэрийн хамт 1999 оны сүүл үе 2000 оноос хойш Наран туул-1 худалдааны төв, Баялаг Ундраа худалдааны төвд махны жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа бөгөөд эхнэр бид хоёр хүнээс их хэмжээгээр буюу 2112 кг буюу бараг 2 тонн шахуу үхрийн махыг худалдаж авсан зүйл байхгүй ээ, бид хоёр ихдээ өглөө 1 үхрийн мах, одоо бол бараг 1 өдөр өнжөөд мах авна... Цэрэндолгор гэдэг хүнийг ч танихгүй юм байна...” /1хх-ийн 174 дүгээр хуудас/,

Гэрч А.Цэвэгмидийн мэдүүлэгт: “...Юнител ХХК-аас 88179712 дугаарыг өөрийнхөө нэр дээр авч ашиглаж байсан, яг хэзээ авсан талаар бол санахгүй байна... би энэ дугаарыг 2013 оноос хойш огт бариагүй бөгөөд нэгж хийх болгонд хугацаа нь сунгагдсаар байгаад 2020 он гартал болчихсон байсан... миний нэр дээр бүртгэлтэй байсан болохоор миний зөвшөөрлөөр л сим сэргээгдэх байх гэж ойлгож байна, миний дугаарыг өөр хүн ашиглаж байгаагүй... Б.Цэрэндолгор гэх хүн манай нөхөр Эрдэнээ болон надад үхрийн мах зарсан гэж байгаа бол энэ хүнтэй нүүрэлдмээр байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  176 дугаар хуудас/

 Гэрч Д.Гиваапилийн мэдүүлэгт: “...Би Гиваапилийн Гончигжигмэдийн төрсөн аав нь байгаа юм... 95509588 дугаарыг 2018 оноос 2019 оны хооронд ямар хүн ашиглаж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай хүү утастайгаа хаясанаас хойш огт ашиглаагүй. 2019 оны сүүлээр шинэ он гарахын өмнөхөн утсаа гээгдүүлсэн юм... би урьд өмнө нь хэн нэгэн хүнд хонь, ямааны мах худалдаж байсан тохиолдол байхгүй. Батаа болон Б.Цэрэндолгор гэх хүмүүсийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179-181 дүгээр хуудас/

 Гэрч Д.Баяржаргалын мэдүүлэгт: “...Хаан банкны 5022987517 дугаартай данс миний эзэмшлийн данс байгаа юм. Уг дансыг 2011 оноос хойш ашиглаж байгаа. Би 2017-2019 оны хооронд Хүчит шонхор зах дээр махны наймаа хийж байсан. Тэр үед он сарыг нь санахгүй байна тэгэхдээ ямар ч л байсан хавар байсан. Тухайн үед махны лангуун дээгүүр 1 махлагдуу биетэй, 50 орчим насны эмэгтэй үхэр, хонь, ямааны мах авах уу гээд явж байхад нь би тэр эмэгтэйтэй уулзаад 2 үхрийн махыг авахаар болоод тэр эмэгтэйг дагаад явахад Хүчит шонхор захын баруун талруу 3-4 км зайтай яваад нэг хашааруу орсон, уг хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн талдаа мах хадгалах зоорьтой, байшин нь хашааныхаа урд байрлалтай хашааруу орсон, тэгээд зоорийг онгойлгож үхрийн мах авахад зоорин дотор нь маш их хэмжээний хонь, үхэр, ямааны мах овоолттой харагдаж байсан, мөн гэдэс цувдай янзалж цэвэрлээд хайрцаг, саванд хийсэн байсан... тухайн үед 2 үхрийн мах хэдэн кг болсон, 1 кг нь хэдэн төгрөгөөр бодож авсанаа санахгүй байна, ямар ч л байсан 2 үхрийн мах авахад 2.300.000 төгрөг болсон тул мөнгийг нь дансруу нь шилжүүлж өгч байсан, дахиад тэр эмэгтэйтэй уулзаагүй. Миний хувьд Цэрэндолгор гэх эмэгтэйг огт танихгүй ээ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Д.Хонгорзулын мэдүүлэгт: “...Хаан банкны 5029756060 дугаартай данс нь миний эзэмшлийн данс бөгөөд одоог хүртэл ашиглаж байгаа.Би Баасангийн Цэрэндолгор гэх хүнийг танихгүй бөгөөд “Хүчит шонхор” зах дээр 2016 оноос хойш махны наймаа хийж байгаа... 2018 оны 03 билүү 04 сарын үед Хүчит шонхор зах дээр 2 эрэгтэй хүн зооринд мах байгаа авах уу гээд явж байхад би өөрөө очиж үзье гээд тэрэгчин залуугийн хамт Баянхошууруу явдаг зам дагуу байх хашаанд очиход хашаандаа 1 зоорьтой үүдэндээ байхаа байшинтай байсан. Тэгээд зоорьлуу нь ороход бараг тааз хүртлээ овоолчихсон махтай байсан. Дотор нь хонь, үхэр, ямааны мах байсан мөн гэдэс, цувдай бас харагдаж байсан тэгээд шилж байгаад гайгүй гэсэн 2 тонн үхрийн махнаас авч байсан... Тухайн үед бүдүүн шар авгай байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 17-18 дугаар хуудас/

 Гэрч С.Жавзангийн мэдүүлэгт: “...Ганчимэг гэх хүнийг танина. Түүхий эд худалдан авдаг ченж юм... 2018 оны 06 дугаар сард би махны ченж хийж байх үе Улаанбаатар хотод очоод ямааны мах худалдаж авахаар болсон. Гэхдээ мах худалдаж авсан хүнээ би танихгүй ээ. Надад Норов гэх хүн зуучилж өгсөн. Тухайн үед Норов гэх хүнтэй хамт нэг эмэгтэй байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Ямартай ч Норовтой харьцаж байгаад ямааны мах худалдаж авсан. Мөнгийг нь Ганчимэг гэх хүнээс зээлж аваад зээлсэн мөнгөө Ганчимэгийн дансаар Норовын надад өгсөн дансруу Ганчимэгээр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи бичгээр гаргасан гомдол, мах хүлээлцсэн бүртгэл /1хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 “Хаан” банкны 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 29/8166 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 39-61 дүгээр хуудас/,

“Хаан” банкны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29/6628 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн  96, 100-122 дугаар хуудас/,

 Дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 246 дугаар хуудас/,

 “Хаан” банкны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 50/10318 дугаартай албан бичиг /2хх-ийн 15 дугаар хуудас/,

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-20-628, ЧД2-20-336 дугаартай дүгнэлтүүд /2хх-ийн 27-31 дүгээр хуудас/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .... нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-360 тоотод байрлах малын гаралтай дайвар, мах махан бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий агуулахад иргэн Б.Дэмид-Очирын хадгалуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 2111 кг үхрийн мах, 704 кг хонины мах, 5516 кг ямааны мах нийт 8331 кг малын махыг завшсан гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 45.033.000 /дөчин таван сая гучин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Дэмид-Очирын мэдүүлэгт: “...Би Завхан аймгийн Баянтэс суманд хувиараа 6 нэрийн дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд би сумандаа банкнаас 30 сая төгрөгийн зээл аваад мал амьдаар нь худалдаж авч нядлаад дараа жилийн хавар зарж ашиг олохоор шийдсэн юм. Ингээд 2017 оны намар нутагтаа хонь, ямаа, үхэр худалдаж аваад 2017 оны 11 сардаа нядлаад өвөлдөө нутагтаа хадгалаад 2018 оны 3 сарын үеэр дулаан орох үеэр махаа Улаанбаатар хотод зөөж авчраад зарахад арай эртдээд байсан учир 2018 оны 4 cap хүртэл махаа хадгалах зоорь хайсан. Тэгээд интернэтээр 99569124 гэсэн дугаар зооринд мах хадгалуулна гэсэн зар олоод утсаар холбогдож асуусан ба 10 тонн орчим мах багтах уу? гэж асуухад багтана гэж хэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХБ-360 тоот гээд хаяг зааж өгсөн. Би 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр махаа өөрийнхөө 36-53 ЗАН улсын дугаартай Хьюндай Траго загварын ачааны машинаар ачиж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХБ-360 тоот гаднаа “Мөнхийн оч” гээд дэлгүүртэй хашаанд очсон ба хашаанд байгаа зоорины эзэн Цэрэндолгор гэж эмэгтэй миний махыг зоориндоо хийхдээ нэг бүрийг нь жинлэн үзэж зоориндоо хийсэн ба тухайн үед ямааны мах 302 гулууз буюу 5516 кг, хонины мах 35 ширхэг гулууз буюу 704 кг, үхрийн мах хаа гуя ууц гэх мэтчилэн 39 ширхэг ястай мах нийт 2112 кг нийт 8332 кг мах байсан. Тэгээд махны жин тооцоогоо тулгаад 2 талаас гарын үсэг зурцгаасан. Би 1 тонн махыг өдрийн 3000 төгрөгөөр хадгалуулахаар тохирсон ба миний мах 1 cap хадгалуулахад 700.000 төгрөг болж байсан ба би эхлээд урьдчилгаа 200.000 төгрөгийг дансаар, дараа нь махаа хадгалуулдаг өдрөө 300.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн ба үлдэгдэл 200.000 төгрөгийг махаа авахдаа өгнө гэсэн. Ингээд би 8332 кг махыг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай хадгалуулсан... Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр махаа авах гээд зоорины дээр нь ирсэн чинь Цэрэндолгор гэртээ байгаагүй ба утас руу нь залгасан чинь хөдөө ноолуур авч явна гэж байсан. Тэгээд намайг очтол хүлээж бай гэсэн юм. Тэгээд би буцаж Баянтэс рүү явчхаад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод ирээд махаа авах гээд зооринд очиж уулзсан чинь Цэрэндолгор гэж эмэгтэй үхрийн махыг чинь 6000 төгрөгөөр, хонины махыг чинь 4000 төгрөгөөр, ямааны махыг чинь 3500 төгрөгөөр авъя гэхээр нь зөвшөөрсөн ба 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөнгийг нь өгье гэсэн бөгөөд тэр өдөртөө мөнгөө өг гээд зоорины дээр нь очиход үхрийн махыг нь зарчихсан байсан ба үхрийн чинь махны мөнгийг өнөөдөр өгнө маргааш өгнө л гээд байсан. Тэгээд мөнгөө өгөхийг нь хүлээгээд байсан ба сүүлд 2018 оны 6 сарын сүүлээр очиж үзэхэд ямааны мах хонины махнууд зараагүй байсан ба жаахан муудах маяг орчихсон байсан ба зориулалтын газар хадгалуулж байхад муутгачихсан байхаар нь би мөнгөө авна гээд л гарсан...”, “...би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр найз Батбаяртай цуг Б.Цэрэндолгорын хашаанд ирж уулзсан чинь чиний бүх махыг чинь өндөр үнээр авъя гээд унасан бөгөөд надад миний махыг харуулахгүй байсан юм. Тэгээд бүх махаа зарахаар тохиролцсон бөгөөд би та миний махыг түрүүлж зарж болохгүй шүү, миний мөнгийг өгсөн цагтаа махаа аваарай байлгаж байгаарай гэж хэлсэн юм...”, “...Цэрэндолгор гэх эмэгтэйтэй холбогдож 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр уулзаж зооринд нь 1 сарын хугацаатай хонь, үхэр, ямааны махаа хадгалуулах болоод зоорь луу нь махаа зөөж байхад зооринд нь ууттай хонь, ямааны цувдай, адууны умс байгаа юмаа гээд байсан, өөр ямар ч малын мах байгаагүй ээ... хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үхэр-2111, хонь-704, ямаа-5516 гэж бичигдэн үнэлснийг хүлээн зөвшөөрч байна... Цэрэндолгор миний Хаан банкны 5496040134 дугаартай данс руу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 сая төгрөгийг дансаар дамжуулан өгсөн байгаа, өөр мөнгө өгсөн зүйл байхгүй ээ...” /1хх-ийн 9-10, 80, 2хх-ийн 13 дугаар хуудас/, Гэрч Д.Батбаярын мэдүүлэгт: “...2018 оны 03 дугаар сарын 24-нд байхаа манай найз Дэмид-Очир над руу залгаад хөндөөнөөс мах ачиж орж ирж байна махаа зооринд хийх гэсэн юм туслаач гэхээр нь 10 буудлаас тосож аваад машиныг нь дагаж яваад зурагтад байх нэг айлын хашаанд ирсэн. Тэнд тэр айл хашаандаа 100 тонн махны хөлдөөгчтэй гэсэн бөгөөд тэнд махаа хадгалуулахаар болсон гээд тэнд махаа зөөж хийсэн юм. Тэгэхэд би дансыг нь хөтөлж байсан бөгөөд нөгөө талаас тэр Цэрэндолгор гэдэг эмэгтэйн нөхөр нь данс хөтөлсөн. Тэгээд ямар ч байсан хонь, ямаа, үхэр нийлсэн нийт 8 тонн гаруй мах байсан. Би яг тодорхой жинг нь одоо санахгүй байна. Тэгээд хоёр талаас махны жин нь таарч тэр хоёр хадгалуулахаар тохироод миний санаж байгаагаар нэг сарын хугацаатай 700.000 төгрөгөөр тохирсон шиг санагдаж байна. Тэгээд хэзээ ч билээ Дэмид-Очир ирээд цуг очиж уулзахад тэр Цэрэндолгор гэх эмэгтэй би махыг чинь худалдаж авъя гэж ярьж байсан бөгөөд тэр тохироод байх шиг байсан би нарийн юмыг нь мэдээгүй. Тэгээд манайх нэг мөнгө хөөцөлдөж байгаа мөнгө бүтэх юм бол бүх махыг чинь авчихсан ч болно гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тухайн үед Дэмид-Очир юу гэж байсан бэ? гэхээр та тэгвэл миний үхрийн махны мөнгө өг би үхрийн махныхаа мөнгийг авснаас хойш махаа заръя гэсэн...”, “...Тухайн өдөр би Дэмид-Очирын махыг үзэхээр очоод одоо зоорины түрээсийн хугацаа дуусаж байна. Иймээс хадгалуулсан махаа үзэж хараад заръя гэхэд Цэрэндолгор гэх эмэгтэй зооринд байсан махыг үзүүлэлгүй та хоёртой ярих юм байна гээд бид хоёрыг гэртээ дагуулж ороод нэг шил архи задлаад хоол цай хийж өгөөд сууж байтал Цэрэндолгор гэх эмэгтэй таны махыг би худалдаж авъя, Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байгаа уг зээл маань 5 өдөрт бүтнэ гэж байсан. Би бодохдоо нэг хоёр өдөр хүлээгээд л мөнгөө авах юм байна гэж бодож байсан. Ингээд махаа Цэрэндолгор гэх хүүхэнд зарахаар болоод гэрээс нь гараад Дэмид-Очир махаа хадгалуулсан зоорь руу алхах үед Цэрэндолгор гэх эмэгтэй Дэмид-Очирыг татаад зүгээрээ харах шаардлагагүй, найдвартай сайхан хадгалсан байгаа гэж хэлж байсан. Ингээд бид хоёр явсан тэгээд 5 дахь өдөр болж мөнгөө нэхэхэд зээл бүтсэнгүй, нэг дэх өдрөөс больё гэж хэлсэн. Ингээд энэ мэтээр өдөр хоног хойшлуулсаар байгаад миний санаж байгаагаар 15,16 хоногийн дараа ерөөсөө махаа үзье гээд Дэмид-Очирын хамт очих үед үхрийн мах тэр чигтээ байхгүй. Бог малын мах нь бас хэмжээ нь багассан харагдсан. Тэгээд үүнийгээ тэртээ тэргүй та хоёроос махыг чинь авах гэж байгаа юм чинь, гайгүй шахаа орж ирэхээр нь махыг нь зарчихсан гэж хэлсэн. Ингээд үхрийн махны мөнгөө авъя гэхэд зээлээр өгсөн гэж хэлсэн. Тухайн үед Дэмид-Очир мөнгө өгч байж дараагийн махаа зар гэхэд ярьснаараа бүх махаа авна гэж хэлж байсан. Тэгээд дараа нь мөнгөө өгөхгүй байна гэж ярьж байсан. Хэсэг хугацааны дараа зооринд очих үед бага малын махыг нь шилээд зарчихсан. Үлдсэн хэдэн махыг нь тараагаад дээгүүр нь гишгээд бохирдуулсан байснаас гадна хөлдөөгч нь ажиллаагүй бололтой гэсээд хадгалалтын горим алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13-14, 148 дугаар хуудас/, Гэрч Б.Бямбасүрэнгийн мэдүүлэгт: “...99121314 дугаарыг 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл зөвхөн өөрөө ашиглаж, эзэмшиж байгаа... миний нэр дээр бүртгэлтэй дугаар байгаа... хүнээс их хэмжээгээр мах худалдаж авсан зүйл байхгүй. Би Цэрэндолгор гэх хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172 дугаар хуудас/, Гэрч Ж.Эрдэнээгийн мэдүүлэгт: “...би эхнэрийн хамт 1999 оны сүүл үе 2000 оноос хойш Наран туул-1 худалдааны төв, Баялаг Ундраа худалдааны төвд махны жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа бөгөөд эхнэр бид хоёр хүнээс их хэмжээгээр буюу 2112 кг буюу бараг 2 тонн шахуу үхрийн махыг худалдаж авсан зүйл байхгүй ээ, бид хоёр ихдээ өглөө 1 үхрийн мах, одоо бол бараг 1 өдөр өнжөөд мах авна... Цэрэндолгор гэдэг хүнийг ч танихгүй юм байна...” /1хх-ийн 174 дүгээр хуудас/, Гэрч А.Цэвэгмидийн мэдүүлэгт: “...Юнител ХХК-аас 88179712 дугаарыг өөрийнхөө нэр дээр авч ашиглаж байсан, яг хэзээ авсан талаар бол санахгүй байна... би энэ дугаарыг 2013 оноос хойш огт бариагүй бөгөөд нэгж хийх болгонд хугацаа нь сунгагдсаар байгаад 2020 он гартал болчихсон байсан... миний нэр дээр бүртгэлтэй байсан болохоор миний зөвшөөрлөөр л сим сэргээгдэх байх гэж ойлгож байна, миний дугаарыг өөр хүн ашиглаж байгаагүй... Б.Цэрэндолгор гэх хүн манай нөхөр Эрдэнээ болон надад үхрийн мах зарсан гэж байгаа бол энэ хүнтэй нүүрэлдмээр байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  176 дугаар хуудас/, Гэрч Д.Гиваапилийн мэдүүлэгт: “...Би Гиваапилийн Гончигжигмэдийн төрсөн аав нь байгаа юм... 95509588 дугаарыг 2018 оноос 2019 оны хооронд ямар хүн ашиглаж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай хүү утастайгаа хаяснаас хойш огт ашиглаагүй. 2019 оны сүүлээр шинэ он гарахын өмнөхөн утсаа гээгдүүлсэн юм... би урьд өмнө нь хэн нэгэн хүнд хонь, ямааны мах худалдаж байсан тохиолдол байхгүй. Батаа болон Б.Цэрэндолгор гэх хүмүүсийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179-181 дүгээр хуудас/, Гэрч Д.Баяржаргалын мэдүүлэгт: “...Хаан банкны 5022987517 дугаартай данс миний эзэмшлийн данс байгаа юм. Уг дансыг 2011 оноос хойш ашиглаж байгаа. Би 2017-2019 оны хооронд Хүчит шонхор зах дээр махны наймаа хийж байсан. Тэр үед он сарыг нь санахгүй байна тэгэхдээ ямар ч л байсан хавар байсан. Тухайн үед махны лангуун дээгүүр 1 махлагдуу биетэй, 50 орчим насны эмэгтэй үхэр, хонь, ямааны мах авах уу гээд явж байхад нь би тэр эмэгтэйтэй уулзаад 2 үхрийн махыг авахаар болоод тэр эмэгтэйг дагаад явахад Хүчит шонхор захын баруун тал руу 3-4 км зайтай яваад нэг хашаа руу орсон, уг хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн талдаа мах хадгалах зоорьтой, байшин нь хашааныхаа урд байрлалтай хашаа руу орсон, тэгээд зоорийг онгойлгож үхрийн мах авахад зоорины дотор нь маш их хэмжээний хонь, үхэр, ямааны мах овооттой харагдаж байсан, мөн гэдэс цувдай янзалж цэвэрлээд хайрцаг, саванд хийсэн байсан... тухайн үед 2 үхрийн мах хэдэн кг болсон, 1 кг нь хэдэн төгрөгөөр бодож авснаа санахгүй байна, ямар ч л байсан 2 үхрийн мах авахад 2.300.000 төгрөг болсон тул мөнгийг нь данс руу нь шилжүүлж өгч байсан, дахиад тэр эмэгтэйтэй уулзаагүй. Миний хувьд Цэрэндолгор гэх эмэгтэйг огт танихгүй ээ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 16 дугаар хуудас/, Гэрч Д.Хонгорзулын мэдүүлэгт: “...Хаан банкны 5029756060 дугаартай данс нь миний эзэмшлийн данс бөгөөд одоог хүртэл ашиглаж байгаа.Би Баасангийн Цэрэндолгор гэх хүнийг танихгүй бөгөөд “Хүчит шонхор” зах дээр 2016 оноос хойш махны наймаа хийж байгаа... 2018 оны 03 билүү 04 сарын үед Хүчит шонхор зах дээр 2 эрэгтэй хүн зооринд мах байгаа авах уу гээд явж байхад би өөрөө очиж үзье гээд тэрэгчин залуугийн хамт Баянхошуу руу явдаг зам дагуу байх хашаанд очиход хашаандаа 1 зоорьтой үүдэндээ байхаа байшинтай байсан. Тэгээд зоорь луу нь ороход бараг тааз хүртлээ овоолчихсон махтай байсан. Дотор нь хонь, үхэр, ямааны мах байсан мөн гэдэс, цувдай бас харагдаж байсан тэгээд шилж байгаад гайгүй гэсэн 2 тонн үхрийн махнаас авч байсан... Тухайн үед бүдүүн шар авгай байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч С.Жавзаны мэдүүлэгт: “...Ганчимэг гэх хүнийг танина. Түүхий эд худалдан авдаг ченж юм... 2018 оны 06 дугаар сард би махны ченж хийж байх үе Улаанбаатар хотод очоод ямааны мах худалдаж авахаар болсон. Гэхдээ мах худалдаж авсан хүнээ би танихгүй ээ. Надад Норов гэх хүн зуучилж өгсөн. Тухайн үед Норов гэх хүнтэй хамт нэг эмэгтэй байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Ямартай ч Норовтой харьцаж байгаад ямааны мах худалдаж авсан. Мөнгийг нь Ганчимэг гэх хүнээс зээлж аваад зээлсэн мөнгөө Ганчимэгийн дансаар Норовын надад өгсөн данс руу Ганчимэгээр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мах хүлээлцсэн бүртгэл /1хх-ийн 4-6 дугаар хуудас/,  “Хаан” банкны 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 29/8166 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 39-61 дүгээр хуудас/, “Хаан” банкны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29/6628 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн  96, 100-122 дугаар хуудас/,  Дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 246 дугаар хуудас/, “Хаан” банкны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 50/10318 дугаартай албан бичиг /2хх-ийн 15 дугаар хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-20-628, ЧД2-20-336 дугаартай дүгнэлтүүд /2хх-ийн 27-31/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ....үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд прокуророос шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч .... хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч .... бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч .... ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа. 

...нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, эд хөрөнгийн хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч .... нь хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогч Б.Дэмид-Очирын Хаан банкны 5496040134 дугаартай дансанд 1.000.000  төгрөгийг төлсөн байна.

Иймд шүүгдэгч .... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хэсэг болох нийт 36.033.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дэмид-Очирт олгохоор шүүх шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт  зааснаар Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ...  36.033.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дэмид-Очирт гаргуулан олгосугай.

            6 . Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ... авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРМАА