Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1615

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/01615

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Орчлонгийн 46-52 тоотод оршин суух, Цэдэвийн Балхүүгийн /РД:ЧД53120504, утасны дугаар: 99099826/ эхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Наранбулаг таун 3 давхарт оршин байрлах Квом ХХК /РД:5110637, захирал М.Жаргалсайханы утасны дугаар: 96633435 холбогдох  

101,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Квом ХХК-ийн тавьсан саналын дагуу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийн үнэтэй барилгын материалыг зээлээр худалдсан юм. Гэрээнд хүү тооцоогүй бөгөөд харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан.

Квом ХХК нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул үндсэн зээл 70,000,000 төгрөг, алданги 31,500,000 төгрөг, нийт 101,500,000 төгрөгийг Квом ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Балхүү, хариуцагч Квом ХХК-ийн захирал М.Жаргалсайхан нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 101,500,000 төгрөгийн 31,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Балхүү нь хариуцагч Квом ХХК-иас 101,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 101,500,000 төгрөгийн 31,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Ц.Балхүүгийн нэхэмжлэлтэй, Квом ХХК-д холбогдох 101,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 101,500,000 төгрөгийн 31,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаарэвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,450 төгрөгийн тал хувь болох 332,725 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Квом ХХК-иас 332,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Балхүүд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ