| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/105 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Иргэдийн төлөөлөгч Ч.Х,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч У.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 53 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ПүД овгийн У.Зт холбогдох эрүүгийн 2007003880042 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 36 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .......................................................................... тоотод оршин бүргэлтэй боловч, .......................................................................... тоотод оршин суудаг,
Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 capын хугацаагаар хорих ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялаас эдлээгүй үлдсэн 632 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож 79 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, ПүД овогт У.З /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч У.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө .......................................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг хаалга удаан тайлж өглөө гэх шалтгаанаар түүний толгой, нүүр, хөл гар, бие рүү нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Атай маргалдаж толгой, нүүр, цээж, хэвлийн тус газарт нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах төмөр замын нүхэн гарцын хажууд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг хардалтын улмаас толгой, нүүр, хөл, гар бие рүү нь олон удаа өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн Яллагдагч У овогтой У.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Аыг байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг хаалга удаан тайлж өглөө гэх шалтгаар түүний толгой, нүүр, хөл, гар, бие рүү нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Атай маргалдаж толгой, нүүр, цээж, хэвлийн тус газарт нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах төмөр замын нүхэн гарцны хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Аыг хардалтын улмаас толгой нүүр, хөл гар бие рүү нь олон удаа өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.З нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар У.Зын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө би гэртээ согтуу очиход хаалгаа тайлахгүй удаан балбуулж балбуулж босож ирээд тайлахаар нь уур хүрээд нүүр нуруунд нь хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед гэртээ Г.А бас уучихсан согтуу байсан. Тэгээд маргааш өдөр нь унтаж байхад дүү нь болох А ирээд цагдаа дуудаж намайг эрүүлжүүлсэн.
2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г.А бид 2 гэртээ байхад найз Т, Р нар ирж гэрт архи уучихаад орой тэр 2 яваад өгсөн. Түүний дараа бид 2 унтахаар хэвтэж байхдаа маргалдаж Г.Аыг би нүүрэнд нь 2-3 удаа цохисон.
2020 оны 09 дүгээр сарын 03-нд миний төрсөн өдөр болж би тухайн үед хамтран амьдарч байсан Г.Аын хамт Замчингийн наад талд Тайжийн зүүн хэсгээр байдаг найз Аийн гэрт нь очиж 2 шил архи хувааж уусан юм. Орой 21 цаг өнгөрөөж тэднийхээс Г.Аын хамт гараад замдаа согтуу хэрүүл хийж би Г.Аын нүүр, цээж рүү хэд хэдэн удаа цохиж газар унагаагаад бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд намайг битгий зодоод бай больчих гээд гуйхаар нь болиод гэртээ ирж унтсан. Маргааш өглөө нь сэрээд харахад Г.Аын нүүр ам нь хөхөрсөн, цээж, хөл, гар нь хөхөрсөн байсан ба бие өвдөөд байна гэхээр нь эмэнд явъя гээд гарсан. Налайх төвд явж байтал хэн ч билээ нэг нь таараад архи ууя гэхээр нь цуг уучихаад орой гэртээ ирсэн чинь намайг цагдаа дуудаад бариулчихсан...Би пүүзтэй гутлаар өшиглөж, атгасан гараараа цохисон. Нэлээд хэдэн удаа цохиж, унахаар нь биеийн таарсан хэсэгт нь бас хэдэн удаа өшиглөсөн...Г.А намайг ноднин, уржнан Дундговьд уурхай дээр ажиллаж байхад Д гэдэг залуутай явалдсан гэж сонсогдоод байсан. Тэрийгээ согтуудаа хэлээд зодсон. Би согтуу байсан ч болсон асуудлаа санаж байна. Г.Аыг ноднин зодсоноос хойш салчихсан. Би одоо ............................................ тоот аавындаа байгаа...Би Г.Аыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож байна, дахиад зодохгүй ээ” гэх мэдүүлэг,
/хх-ийн 100, 152-153 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.Аын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд би гэртээ ганцаараа унтаж байхад нөхөр У.З хаалга балбаад байхаар нь босож тайлж өгөхөд та ямар удаан хаалгаа тайлдаг юм бэ гээд толгой тархи, 2 гар, ар нуруу руу гараа атгаж байгаад зөндөө олон цохиж зодсон. Шөнийн 02 цаг хүртэл хэрүүл хийж маргалдаад үе үе цохиж аваад байсан. Тэгээд 02 цагаас хойш У.З унтсан. Өглөө нь манай дүү А манай гэрт ирээд намайг зодуулсан байхыг хараад цагдаад дуудлага өгсөн. Би У.Зт зодуулсанаас болж нүүр, баруун зүүн гар, нуруу хөхөрсөн байсан. У.З дандаа л согтуу маргалдаж зоддог. Ямар нэг шалтгаан байхгүй. Тэгээд маргааш нь уучлалт гуйгаад эвлэрдэг.
2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой манай найз Т бид гурвыг байхад У.Зын найз Р манай гэрт ирээд бид дөрөв хоёр шил архи уусан юм. Шөнө 22 цагийн орчимд Р, Т нар манайхаас яваад бид 2 гэртээ үлдсэн. Тэр хоёрыг гаргачхаад бид 2 унтахаар хэвтэхэд У.З согтуурхаад хэрүүл хийж чи дээр намайг гэрээс яв гээд хөөгөөд байсан биз дээ гэхээр нь чи уучихаад дандаа өнгөрсөн юм сөхөж хэрүүл хийхийн, ядаргаатай юм гэхэд чи ч гэсэн архи уугаагүй юу гээд намайг толгой нүүрэнд 3-4 удаа цохиж, гэдэс цээжинд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэх рүү явуулсан. Тухайн үед миний баруун нүдний дээд доод зовхи хөхөрсөн, духны зүүн дээд тал бага зэрэг хавдсан, духны баруун тал жаахан хавантай байна, баруун талын хавирга орчмоор жаахан хөндүүр болсон байна.
2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр У.З бид хоёр Замчинд байдаг манай найз Згийн гэрт нь очиж архи уусан юм. Тэгээд орой 22 цаг болж байхад тэднийхээс гараад гэр рүүгээ алхаж байхдаа У.З согтуурхаад хэрүүл хийгээд байсан. Чи Дтай явдаг энэ тэр гээд хэрүүл хийхээр нь чи согтуудаа яах гэж ингэж байдаг юм гэхэд намайг шууд үснээс зулгааж нүхэн гарцны хажууд чирч авчраад толгой, нүүр, цээж рүү хэд хэдэн удаа цохиж нэг цаг гаруй хугацаанд зодсон. Би болиоч ээ үхлээ одоо болно шдэ гэхэд чамайг энд чинь алчихъя гээд зодож байснаа намайг гуйгаад байхаар больсон. Би босох ямар ч тэнхэлгүй хэсэг хэвтэж байгаад босож арай гэж гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд шөнөжин бие өвдөөд унтаж чадаагүй бөгөөд өглөө нь У.З сэрж намайг ийм болгосноо хараад эм авчирч өгье гэж хэлээд гарч явсан. Өдөржин ирэхгүй байж байгаад орой согтуу ирэхээр нь би цагдаа дуудаж өгч явуулсан.Тэгээд Налайхын эмнэлэгт ирж үзүүлээд тэндээсээ Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хэд хоног хэвтээд бие дээрдэж гарсан. Миний баруун зүүн талын олон хавирганууд хугарсан байна гэсэн. Хэд хоног босож чадаагүй хэвтсэн. Миний нүүр бие хөхөрсөн байсан. У.З харих замдаа зодож цээжний 2 тал хавирганууд руу олон удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19, 59-60, 116-117 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр А.Агийн өгсөн: “...2019 оны 11 сарын 19-ний шөнө би ажилтай хоноод 20-ны өдөр ажлаас буух гэж байхад манай эгч Г.А над руу залгаад У.З намайг урьд шөнө зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд ажлаасаа гараад Тайжид эгчийн гэрт очиход У.З эгчийг хүзүүгээр нь тэвэрчихсэн согтуу унтаж байсан. Г.А эгчийг харсан чинь нүүр гар нь хөхөрчихсөн байхаар нь У.Зыг барьж байгаад эгчээр цагдаа руу залгуулж дуудлага өгүүлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бариад явсан. Тэр үед Г.А нь миний нүүр, толгой, гар хөл, бүх бие рүү гараараа олон удаа цохиж зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29 дүгээр тал/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Уын өгсөн: “...У.З миний төрсөн хүүхэд. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Сураг нь хөдөө ууланд самар түүхээр явсан сураг гарч байна. Тайжид Г.А гэдэг 2 хүүхэдтэй хүүхэнтэй хэдэн жил амьдарч байгаад сүүлийн үед тусдаа болсон. Ер нь бол У.З өмнө нь эхнэртэй байж байгаад салахад хүүхэд нь хөгшин бид 2 дээр үлдсэн. Хөгшин бид хоёр У.Зын хүү Учралын хамт гурвуулаа амьдардаг. Оны дараа байх хөдөө самарнаас ирлээ гээд хоночхоод нэг мэдэхэд яваад өгсөн. Чи гэртээ бай эндээ амьдар гэхээр тогтдоггүй, аав ээжийнхээ үгийг авдаггүй хүүхэд. Огт холбоо барьдаггүй, одоо гар утасгүй. Муудалцах үедээ мэдэгдээд байдаггүй. Би тэдний гэрээр очдоггүй, цагдаагаар яваад байна гээд сураг гарахаар нь муудалцсан байна гэж боддог. Хэзээ яаж муудалцсан талаар мэдэхгүй. Ноднин байхаа У.З жоншинд явна гээд Дундговь, Дорноговь аймгаар жил шахуу явж байгаад ирээд архи уугаад муудалцаад цагдаад өгсөн чинь яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 124 дүгээр тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Баны өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар ахлах ахлагч Мөнхбаатарын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд орой 23 цагийн үед ......................... тоотод хэрүүл маргаан хийгээд амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлага ирж тус хаяг дээр очиход гэртээ эхнэр Г.А нь зодуулсан байдалтай нүүр, нүд нь хөхөрсөн, хамаг бие өвдөж байна гээд бие нь муу байхаар нь эхнэр Г.Аыг Эрүүл мэндийн төвийн яаралтай тасагт хүргэж өгөөд У.Зыг эрүүлжүүлэх байранд авчирсан. Өчигдөр орой гэрлүүгээ ирж явах замдаа У.З зодсон, хөл гараараа өшиглөөд цохиж унагааж байгаад цээж хэвлий, хамаг бие рүү өшиглөж удаан зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 132 дугаар тал/
6. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Бгийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өглөө би 07 цаг өнгөрч байхад эхнэр МөнхЗгийн хамт Тайжид Ж.Г ахынд очиход У.З, Ж.Г ах нэлээд хэдүүлээ уучихсан сууж байсан. Би цуг сууж архи уунгаа хөдөө явах аа ярилцаад байж байтал 10 цагийн үед цагдаа нар ирлээ гэх сургаар У.З хашаа даваад зугтаад алга болсон. Өмнө нь уугаад сууж байхад цагдаа дээр Аг зодсон хэрэгтэй байгаа, ноднингоос хойш зугтаад очихгүй байгаа, та нар дундаас цагдаад хэлчих хулгайч байхгүй юм байгаа биз дээ гээд инээгээд яриад байсан. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өглөө буюу маргааш Мөнгөнморьтын хойшоо самарт явъя, Б, Ж, Д, М, Б, би, С, У.З нийтдээ наймуулаа явна гэж ярьж тохирсон. Самарт явбал зун болтол ирэхгүй, самраа түүгээд ой шугуйгаар яваад амьдраад явдаг юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 131 дүгээр тал/
7. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Ц.Эийн өгсөн: “...Би яг хэзээ зодсоныг нь сайн санахгүй байна. Манайх ......................... тоотод байхад ээж Г.Аыг У.З агаа олон удаа зодож байсан. Архи уухаараа зоддог. Манай ээжийг зодохдоо шөнө согтуу ирээд Г.Ааа чи миний хань мөн биздээ хөгшин баньд нартай нийлээд хаагуур жаргаад байгаа юм бэ гээд ээжийг зодоод байдаг. Гэртээ ээжтэй цуг архи уугаад дараа нь ээжийн нүүр рүү цохиж хамраас нь цус гаргаад бие рүү нь өшиглөөд байсан. Тэгээд дүү бид хоёрыг гадаа найзуудтайгаа тогло гээд гаргаад гэр дотор зодоод байдаг. Өнгөрсөн жил олон удаа зодсон. Хэзээг нь мэдэхгүй байна. Өнгөрсөн жил нэг орой унтах гээд хэвтэж байсан чинь ээж, У.З агаа 2 гаднаас согтуу ирсэн. Тэгээд ээж маргааш нь бие өвдөөд байна гээд хэвтээд байсан чинь У.З агаа өвчин намдаах эмэнд яваад орой нь согтуу ирээд цагдаад баригдсан. Тэгэхэд ээж У.З намайг Тайжийн нүхэн гарцны тэнд зодсон гээд байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 133 дугаар тал/
8. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.БЗгийн өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үдийн үед байх дүүгийнх рүү явах замдаа У.Зын гэрт ороход Г.А нүүр ам, гap, хөл нь хөх няц болсон байхаар нь яасан бэ гэсэн чинь У.З зодсон гэж хэлж байсан. Тэгээд би гараад явчихсан. Тэрний дараа эмнэлэгт хэвтсэн гэж сонсогдсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 135-136 дугаар тал/
9. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.Аийн өгсөн: “...Дүү Г.Аыг хамт амьдарч байсан У.З нь удаа дараа зодож цохисон гэж дуулдаж байсан ч надад харсан зүйл байхгүй. Хэд хэдэн удаа зодлоо гэж дүү Г.Аыг хэлэхээр нь яваад очиход У.З зугтаад явчихсан Г.А гэртээ бие, нүүр ам нь гэмтсэн байдалтай байсан. Хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын эхээр зодоод эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Тэр үед би гэмтлийн эмнэлэг дээр эргэж очиход дүү Г.А “Тайжид нүхэн гарцны дэргэд аваачаад У.З ийм болтол зодсон, олон хавирга хугарсан” гэж ярьж байсан. 2019, 2020 онд хэд хэдэн удаа зодсон гэж ярьж байсан. Яг хэзээ яаж зодсоныг нь мэдэхгүй байна. 2019 оны сүүлчээр байх А гэдэг манай бага дүү очиход зодчихсон байхаар нь цагдаа дуудаад бариулсан гэсэн...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Г.А надруу залгаад өчигдөр орой У.З намайг зодсон гэхээр нь би гэрт нь яваад очиход дүүгийн нүүр ам нь хавдаж хөхөрсөн байсан. Юунаас болсон гэхэд хоёр найзтай цуг архи уугаад тэднийг явсаны дараа хэрүүл хийгээд нүүр амруу хэд цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 138-139 дүгээр тал/
10. Мөрдөн байцаалтад шинжээч эмчээр С.Төгсбуяны өгсөн: “...Гэмтлийн зэрэг тогтоох журамд анатомийн нэг байрлалд учирсан олон тооны гэмтлүүдийг дүгнэлт хэсэгт нэг байрлалаар дүгнэж бичдэг. Баруун нүд нээгдэхгүй, хамрын нуруу хавдаж овойсон гэдэг нь нүүрэнд байгаа зөөлөн эдийн няцрал гэмтэл бөгөөд дүгнэлт хэсэгт нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэж оруулсан. Хамар ясны хугарлыг шинжээч эмч дангаараа үзлэг хийж оношлох боломжгүй. Цээж тэмтрэхэд эмзэглэлтэй байсан нь цээжний арьс зөөлөн эдийн няцрал гэмтлээс үүсэх ба хавирга ясны гэмтэл үүссэн эсэхийг гадна үзлэгээр оношлох боломжгүй. Дүгнэлт хэсэгт зөөлөн эдийн няцрал гэж дүгнэгдсэн байна. Хамар ясны хугарал, хавирга ясны хугарлыг нарийн шинжилгээгээр тогтоодог ба үзүүлэгч Г.А нь шинжилгээ хийлгэж ирээгүй учраас дүгнэлтийг гаргасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 75 дугаар тал/
11. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/696 дугаар: “Г.Аын биед тархи доргилт, нүүр, баруун зүүн бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 37 дугаар тал/
12. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/98 дугаар: “Г.Аын биед тархи доргилт, нүүр, баруун зүүн сарвуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 69 дүгээр тал/
13. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/717 дугаар: “Г.Аын биед баруун, зүүн талын олон хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндийд хийн хуримтлал, зүүн уушгины бүрэн бус уналт, цээжний зүүн хөндийд хатгалт хийж хийг гаргаж уушги сэргээсэн мэс ажилбарын дараах байдал /ГССҮТ 2020.09.05/, нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 142 дугаар тал/
14. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 41 дүгээр тал/
15. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 42-50 дугаар тал/
16. Яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 66-67 дугаар тал/
17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 163 дугаар тал/,
18. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 48 дугаар тал/
19. Г.Аын Гэмтэл согог үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн 28570 дугаартай өвчний түүх,
/хх-ийн 204-211 дүгээр тал/
20. У.Зын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 189-202, 212-220 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “Шүүгдэгч У.Зт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 6 жил 10 хоног хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хохирогч Г.А нь шүүгдэгч У.Заас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч У.Зт 2021 оны 03 сарын 05-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нийт 87 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “2019 оны 11 сард хохирогч Г.Аын биед хөнгөн хохирол учруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 28-нд дахин хөнгөн хохирол учруулсан, мөн 2020 оны 09 сард хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Г.А нь хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учраас өнөөдрийн байдлаар У.З нь бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэв Г.А нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал гарах юм бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Ял шийтгэлийн хувьд У.З нь удаа дараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөгүй гэрч Згийн “Хөдөө явж ажил хийгээд олсон мөнгөөр өнөө маргаашаа зугаа цэнгэл хөөдөг. Танай эхнэр хүмүүстэй архидаад шалдан, нүцгэн байсан гэж” У.Зт хэлсэн. Дандаа хардалтаас болж тухайн хэрэг гарах болсон. 2021 оны 01 дүгээр сараас эхлээд тус тусын амьдралаа хөөхөөр болсон. У.Зын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, мөн ээж, аав нь өндөр настай. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээнээс гурвын хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү. Мөн хүүхдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж өгөхийг санал болгож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Зын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг нийт эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна.” гэх,
Иргэдийн төлөөлөгчийн “У.З нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.Хардалтаас болж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан байна..” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, У.Зын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч У.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00-02 цагийн орчим .......................................................................... тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг “хаалга удаан тайлж өглөө” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр, хөл гар, бие рүү нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................................................... тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг “чи дээр намайг гэрээс хөөгөөд байсан” гэх шалтгаанаар толгой, нүүр, цээж, хэвлийн тус газарт нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах төмөр замын нүхэн гарцын хажууд гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг “Дтай явалддаг” гэх шалтгаанаар толгой, нүүр, хөл, гар бие рүү нь олон удаа өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн У.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Аыг байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг “хаалга удаан тайлж өглөө” гэх шалтгаар түүний толгой, нүүр, хөл, гар, бие рүү нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аыг “чи дээр намайг гэрээс хөөгөөд байсан” гэх шалтгаанаар толгой, нүүр, цээж, хэвлийн тус газарт нь олон удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах төмөр замын нүхэн гарцны хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Аыг “Дтай явалддаг” гэх шалтгаанаар хардалтын улмаас толгой нүүр, хөл гар бие рүү нь олон удаа өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
Шүүгдэгч У.Зын “...Г.Аын нүүр, цээжрүү хэд хэдэн удаа цохиж газар унагаагаад бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн... Би пүүзтэй гутлаар өшиглөж, атгасан гараараа цохисон. Нэлээд хэдэн удаа цохиж, унахаар нь биеийн таарсан хэсэгт нь бас хэдэн удаа өшиглөсөн... Тэрийгээ согтуудаа хэлээд зодсон.” гэх,
Хохирогч Г.Аын “...У.З хаалга балбаад байхаар нь босож тайлж өгөхөд та ямар удаан хаалгаа тайлдаг юм бэ гээд толгой тархи, 2 гар, ар нуруу руу гараа атгаж байгаад зөндөө олон цохиж зодсон... намайг толгой нүүрэнд 3-4 удаа цохиж, гэдэс цээжинд хэд хэдэн удаа цохисон... Тухайн үед миний баруун нүдний дээд доод зовхи хөхөрсөн, духны зүүн дээд тал бага зэрэг хавдсан, духны баруун тал жаахан хавантай байна, баруун талын хавирга орчмоор жаахан хөндүүр болсон... шууд үснээс зулгааж нүхэн гарцны хажууд чирч авчраад толгой, нүүр, цээж рүү хэд хэдэн удаа цохиж нэг цаг гаруй хугацаанд зодсон. Би болиоч ээ үхлээ одоо болно шдэ гэхэд чамайг энд чинь алчихъя гээд зодож байснаа намайг гуйгаад байхаар больсон. Би босох ямар ч тэнхэлгүй хэсэг хэвтэж байгаад босож арай гэж гэртээ ирсэн...” гэх,
Гэрч А.Агийн “...Г.А эгчийг харсан чинь нүүр гар нь хөхөрчихсөн байхаар нь У.Зыг барьж байгаад эгчээр цагдаа руу залгуулж дуудлага өгүүлсэн.” гэх,
Гэрч Д.Уын “...Муудалцах үедээ мэдэгдээд байдаггүй. Би тэдний гэрээр очдоггүй, цагдаагаар яваад байна гээд сураг гарахаар нь муудалцсан байна гэж боддог.” гэх,
Гэрч Х.Баны “...эхнэр Г.А нь зодуулсан байдалтай нүүр, нүд нь хөхөрсөн, хамаг бие өвдөж байна гээд бие нь муу байхаар нь эхнэр Г.Аыг Эрүүл мэндийн төвийн яаралтай тасагт хүргэж өгөөд У.Зыг эрүүлжүүлэх байранд авчирсан. Өчигдөр орой гэрлүүгээ ирж явах замдаа У.З зодсон, хөл гараараа өшиглөж цохиж унагааж байгаад цээж хэвлий, хамаг бие рүү өшиглөж удаан зодсон гэж хэлсэн.” гэх,
Гэрч Д.Бгийн “...Өмнө нь уугаад сууж байхад цагдаа дээр Аг зодсон хэрэгтэй байгаа, ноднингоос хойш зугтаад очихгүй байгаа гэсэн...” гэх,
Насанд хүрээгүй гэрч Ц.Эийн “...Архи уухаараа зоддог. Манай ээжийг зодохдоо шөнө согтуу ирээд Г.Ааа чи миний хань мөн биздээ хөгшин баньд нартай нийлээд хаагуур жаргаад байгаа юм бэ гээд ээжийг зодоод байдаг. Гэртээ ээжтэй цуг архи уугаад дараа нь ээжийн нүүр рүү цохиж хамраас нь цус гаргаад биерүү нь өшиглөөд байсан. Тэгээд дүү бид хоёрыг гадаа найзуудтайгаа тогло гээд гаргаад гэр дотор зодоод байдаг. Өнгөрсөн жил олон удаа зодсон... ээж маргааш нь бие өвдөөд байна гээд хэвтээд байсан чинь У.З агаа өвчин намдаах эмэнд яваад орой нь согтуу ирээд цагдаад баригдсан. Тэгэхэд ээж У.З намайг Тайжийн нүхэн гарцны тэнд зодсон гээд байсан.” гэх,
Гэрч Б.БЗгийн “...У.Зын гэрт ороход Г.А нүүр ам, гap, хөл нь хөх няц болсон байхаар нь яасан бэ гэсэн чинь У.З зодсон гэж хэлж байсан.” гэх,
Гэрч Г.Аийн “...Г.А гэртээ бие, нүүр ам нь гэмтсэн байдалтай байсан. Хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын эхээр зодоод эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Тэр үед би гэмтлийн эмнэлэг дээр эргэж очиход дүү Г.А Тайжид нүхэн гарцны дэргэд аваачаад У.З ийм болтол зодсон, олон хавирга хугарсан гэж ярьж байсан. 2019, 2020 онд хэд хэдэн удаа зодсон гэж ярьж байсан... У.З намайг зодсон гэхээр нь би гэрт нь яваад очиход дүүгийн нүүр ам нь хавдаж хөхөрсөн байсан.” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/696 дугаар: “Г.Аын биед тархи доргилт, нүүр, баруун зүүн бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх, №08 шэ/98 дугаар: “Г.Аын биед тархи доргилт, нүүр, баруун зүүн сарвуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, №08 шэ/717 дугаар: “Г.Аын биед баруун, зүүн талын олон хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндийд хийн хуримтлал, зүүн уушгины бүрэн бус уналт, цээжний зүүн хөндийд хатгалт хийж хийг гаргаж уушги сэргээсэн мэс ажилбарын дараах байдал /ГССҮТ 2020.09.05/, нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгагдан тогтоогдсон бөгөөд прокуророос У.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч У.Зыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч У.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч У.Зын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Аын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 70 хоног буюу 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.З нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт цагдан хоригдсон 108 хоногийг оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ПүД овгийн У.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэнийг тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 /таван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч У.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 70 хоног буюу 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Зт оногдуулсан 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Зын цагдан хоригдсон нийт 108 /нэг зуун найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч У.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба У.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ