Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/237

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,  

Шүүгдэгч: ... /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... холбогдох эрүүгийн 1911021490139 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашины цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа автомашины засварын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хадам ээж, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхит 6-109 тоотод оршин суудаг боловч, одоо түр Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо 361 дүгээр гарам Булгийн 19-7 тоотод амьдарч байгаа,

-Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял,

-Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 165 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял,

-Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар ....олбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, ... /РД:ЗЮ74100251/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч ....ь Б.Чулуунтогтоход БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 5 дугаар сарын 1-нээс мөн оны 5 дугаар сарын 24- ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төв орчмоос иргэн О.Ганхуягийн 5009491979 дугаарын Хаан банкны дансаар болон бэлнээр нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1911021490139 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч ... “2019 оны 05 дугаар сард би Солонгос улс руу явахаар болоод гудамжны танил болох Мөнхтайвантай уулзаад Солонгос явах гэж байгаа талаар ярилцахад яриан дундаа манай хуурай дүү 3 сая төгрөгөөр Солонгос улсруу гаргачихдаг юмаа би утсаар яриад асуугаад орой хариу өгье гэж хэлээд орой надруу яриад утсаар ярьсан чинь болно гэж байна маргааш хот руу очоод цуг уулзья гэж хэлсэн тэгээд маргааш нь Мөнхтайвангийн хамт машинтай хамт яваад хорооллын эцэс машин дотор уг хүнтэй уулзахад машин дотор Ганхуяг гэгч нь өөрөө 5 сарын дундуур хэдэн хүн гарах гэж байгаа тэрэнд чи амжиж бүртгүүлье гэвэл мөнгөө өнөөдөр юмуу маргааш өгчих гэж Ганхуяг гэгч нь надад хэлсэн тэгэхээр би тэгье гэж хэлээд тухайн үед надаас иргэний цахим үнэмлэхний хуулбар авсан харин гадаад паспортоо яаралтайгаар гаргуулаад надад өгчих гэж хэлээд салаад явсан. Тэгээд би хөдөө явж малчины зээл авч 1.800.000 төгрөгийг визний урьдчилгаа гэж Ганхуяг гэгчийн данс руушилжүүлсэн мөн өөрийн ямаагаа зараад 1.000.000 төгрөгийг манай ээж Ганхуягт бэлнээр нь бөмбөгөр худалдааны төвийн гадаа өгсөн. Үлдэгдэл 200.000 төгргөгийг бихүнээс зээлээд О.Ганхуягийг данс руу хийсэн юмаа тэгээд л хариу гарч ирэхийг хүлээнэ Солонгос улс руу явах иргэдийн бүртгэлд нэрийг чинь оруулчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд одоог хүртэл Мөнхтайван нь надтай холбоо барьдаггүй юмаа. Харин 2020 оны12 дугаар сарын 24-ний өдөр Мөнхтайвантай холбоо барихад надад cap болгон мөнгийг чинь өгийдөө гэж хэлсэн харин Ганхуягтай бол холбогдоогүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч О.Ганхуягийн “Уг өдөр Мөнхтайван миний авч очсон машиныг үзчихээд Чулуунтогтох нь машиндаа суучихсан байсан харин гадаа Мөнхтайван надад ах нь энэ дүүгээ Солонгос явуулах гэж байгаа юмаа тэгээд танай найзыг явуулсан шиг Хатнаа гэх нэртэй хүнтэй яриад уг залууг хилээр гаргах юмаа гэж надад тайлбарлаж хэлээд уг Чулуунтогтох гэх хүнээс виз гаргуулах 3.000.000 төгрөг орж ирэхээр чамаас худалдаж авах гэж байгаа машиныхаа мөнгө болох 1.500.000 төгрөгийг надад өгнө гэж хэлсэн.Тэгээд одоо энэ залуугаас мөнгө авахаараа өгье чи машинаа байлгаж байгаараа гэж хэлсэн. Тухайн үед Мөнхтайван 23-13 УНА улсын дугаартай Хюьндей авантэ эксдий машинаа 1.500.000 төгрөг мөн Тоёота Ээдий улсын дугаарыг нь санахгүй байна сэлбэгэнд авахаар болсон тэгээд уг 2 машиныг нийлүүлээд 1.500.000 төгрөгөөр авахаар надтай тохиролцсон. Тэгээд уг өдрөөс 4 хоногийн дараа залгаад ахын дүү 1 сая төгрөгийг дансандаа хийчихээ уг машины худалдан авах мөнгө байгаа юм шүү гэж хэлээд надад Чулуунтогтохын утасны дугаарыг өгч би Чулуунтогтохын утас руу өөрийн Хаан банкны 5009491979 дугаартай дансны дугаараа мессежээр явуулсан удалгүй миний дансанд 1.000.000 төгрөг орсон. Тэгээд Мөнхтайван надруу залгаад ах нь машин авах гэсэн юмаа 800.000 төгрөгийг нь буцаагаад надруу буюу Мөнхсайханы эхнэрийнх нь данс руу уг мөнгийг шилжүүлсэн тэгээд надад 200.000 төгрөг үлдсэн. Мөнхтайван л найзтайгаа уулзана уг Чулуунтогтох гэгчийг виз гаргаж явуулах гэж байгаа юмаа гэж л надад анх ойлгуулсан. Тэрнээс Чулуунтогтох надаас виз гаргуулах гэж байгаа талаараа сүүлд хэлж байсан гэхдээ надаар дамжуулж гаргуулах гэж байгаа талаараа хэлээгүй. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирээд Мөнхтайван гэгчтэй утсаар холбогдоод цагдаагаас намайг асуугаад байна ямар учиртай юм гэхэд харин тиймээ Чулуунтогтохын ээж нь уурлаад цагдаад өгсөн байна лээ. Чиний данс руу мөнгө хийлгэсэн болохоор чам дээр өргөдөл өгсөн гэж хэлж байна лээ гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-36-37/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-20/,

Иргэн Ж.Тунгалагсайханаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-21/

Гэрч О.Ганхуяг, Д.Мөнхтайван нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-41-44/,

 Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ /хх-57-64/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:                  

Шүүгдэгч Д.Мөнхтайван нь Б.Чулуунтогтоход БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 5 дугаар сарын 1-нээс мөн оны 5 дугаар сарын 24- ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төв орчмоос иргэн О.Ганхуягийн 5009491979 дугаарын Хаан банкны дансаар болон бэлнээр нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Чулуунтогтохын “2019 оны 05 дугаар сард би Солонгос улс руу явахаар болоод гудамжны танил болох Мөнхтайвантай уулзаад Солонгос явах гэж байгаа талаар ярилцахад яриан дундаа манай хуурай дүү 3 сая төгрөгөөр Солонгос улс руу гаргачихдаг юмаа би утсаар яриад асуугаад орой хариу өгье гэж хэлээд орой над руу яриад утсаар ярьсан чинь болно гэж байна маргааш хот руу очоод цуг уулзъя гэж хэлсэн тэгээд маргааш нь Мөнхтайвангийн хамт машинтай хамт яваад хорооллын эцэс машин дотор уг хүнтэй уулзахад машин дотор Ганхуяг гэгч нь өөрөө 5 сарын дундуур хэдэн хүн гарах гэж байгаа тэрэнд чи амжиж бүртгүүлье гэвэл мөнгөө өнөөдөр юм уу маргааш өгчих гэж Ганхуяг гэгч нь надад хэлсэн тэгэхээр би тэгье гэж хэлээд тухайн үед надаас иргэний цахим үнэмлэхийн хуулбар авсан харин гадаад паспортаа яаралтайгаар гаргуулаад надад өгчих гэж хэлээд салаад явсан. Тэгээд би хөдөө явж малчны зээл авч 1.800.000 төгрөгийг визний урьдчилгаа гэж Ганхуяг гэгчийн данс руу шилжүүлсэн мөн өөрийн ямаагаа зараад 1.000.000 төгрөгийг манай ээж Ганхуягт бэлнээр нь бөмбөгөр худалдааны төвийн гадаа өгсөн. Үлдэгдэл 200.000 төгрөгийг би хүнээс зээлээд О.Ганхуягийг данс руу хийсэн юмаа тэгээд л хариу гарч ирэхийг хүлээнэ Солонгос улс руу явах иргэдийн бүртгэлд нэрийг чинь оруулчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд одоог хүртэл Мөнхтайван нь надтай холбоо барьдаггүй юмаа. Харин 2020 оны12 дугаар сарын 24-ний өдөр Мөнхтайвантай холбоо барихад надад cap болгон мөнгийг чинь өгийдөө гэж хэлсэн харин Ганхуягтай бол холбогдоогүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-24-25/, Гэрч О.Ганхуягийн “Уг өдөр Мөнхтайван миний авч очсон машиныг үзчихээд Чулуунтогтох нь машиндаа суучихсан байсан харин гадаа Мөнхтайван надад ах нь энэ дүүгээ Солонгос явуулах гэж байгаа юмаа тэгээд танай найзыг явуулсан шиг Хатнаа гэх нэртэй хүнтэй яриад уг залууг хилээр гаргах юмаа гэж надад тайлбарлаж хэлээд уг Чулуунтогтох гэх хүнээс виз гаргуулах 3.000.000 төгрөг орж ирэхээр чамаас худалдаж авах гэж байгаа машиныхаа мөнгө болох 1.500.000 төгрөгийг надад өгнө гэж хэлсэн.Тэгээд одоо энэ залуугаас мөнгө авахаараа өгье чи машинаа байлгаж байгаараа гэж хэлсэн. Тухайн үед Мөнхтайван 23-13 УНА улсын дугаартай Хюьндей авантэ эксдий машинаа 1.500.000 төгрөг мөн Тоёота Ээдий улсын дугаарыг нь санахгүй байна сэлбэгт авахаар болсон тэгээд уг 2 машиныг нийлүүлээд 1.500.000 төгрөгөөр авахаар надтай тохиролцсон. Тэгээд уг өдрөөс 4 хоногийн дараа залгаад ахын дүү 1 сая төгрөгийг дансандаа хийчихээ уг машины худалдан авах мөнгө байгаа юм шүү гэж хэлээд надад Чулуунтогтохын утасны дугаарыг өгч би Чулуунтогтохын утас руу өөрийн Хаан банкны 5009491979 дугаартай дансны дугаараа мессежээр явуулсан удалгүй миний дансанд 1.000.000 төгрөг орсон. Тэгээд Мөнхтайван над руу залгаад ах нь машин авах гэсэн юмаа 800.000 төгрөгийг нь буцаагаад над руу буюу Мөнхсайханы эхнэрийнх нь данс руу уг мөнгийг шилжүүлсэн тэгээд надад 200.000 төгрөг үлдсэн. Мөнхтайван л найзтайгаа уулзана уг Чулуунтогтох гэгчийг виз гаргаж явуулах гэж байгаа юмаа гэж л надад анх ойлгуулсан. Тэрнээс Чулуунтогтох надаас виз гаргуулах гэж байгаа талаараа сүүлд хэлж байсан гэхдээ надаар дамжуулж гаргуулах гэж байгаа талаараа хэлээгүй. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирээд Мөнхтайван гэгчтэй утсаар холбогдоод цагдаагаас намайг асуугаад байна ямар учиртай юм гэхэд харин тиймээ Чулуунтогтохын ээж нь уурлаад цагдаад өгсөн байна лээ. Чиний данс руу мөнгө хийлгэсэн болохоор чам дээр өргөдөл өгсөн гэж хэлж байна лээ гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-36-37/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-20/, Иргэн Ж.Тунгалагсайханаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-21/, Гэрч О.Ганхуяг, ... нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-41-44/, Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ /хх-57 64/, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ... хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч ... дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч .... нь бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгө залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.     

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч...ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүх  .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Мөнхтайван нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч .... 3.000.000 сая төгрөг гаргуулан хохирогч Б.Чулуунтогтоход олгуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгө залилан авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг)  1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтайванд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.

           5. Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ....нийт 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Чулуунтогтоход  олгосугай.

           7.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.