Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/235

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: Г.Анармөнх,

Шүүгдэгч .. /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э....холбогдох  эрүүгийн 2011017550187 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47-539 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..., /РД:/ ХМ77112481/

Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч ... нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Чулуунцэцэгийн автомашинаас буух үедээ унагаж гээгдүүлсэн Самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 871.920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011017550187 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч ... нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Хохирогч ... “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17:15 цагт ажил тараад гараад явсан. Цуг ажилладаг Баасанжаргал гэдэг хүний приус 20 маркийн 22-36 улсын дугаартай машинд сууж яваад Чингэлтэй дүүрэг 13 дугаар хорооны Сургуулийн 21 дүгээр гудамжны харалдаа авто зам дээр буусан. Машинтай явж байх үедээ гар утсаараа ярьж байсан. Би гэртээ ороод 19:30 цагт өөрийн гар утсаараа ярих гэсэн чинь миний утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 х/,

            Гэрч Д.Мөнхбатын “...манай ээж Мижиддоржийн Отгонтуяа 2020 оны 09 дүгээр сард гар утас олсон гэж хэлж манай гэрт орж ирсэн. Тэр гар утас нь Самсунг А-51 загварын цагаан өнгийн гар утас байсан.Тэгээд манай ээж гар утас олсон кодыг нь гаргаж өгч чадах уу гэж асуусан. Тэгээд би тухайн гар утсыг асаадаг товч, мөн дуу нэмж хасдаг аль нэгэн дээр нь зэрэг дараад тухайн утсыг форматалсан. Ээж тухайн гар утсыг оруулж ирэх үед ямар нэг сим карт байхгүй байсан. Тэгээд ээж өөрийн сим картаа хийж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

             Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28х/,

            Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37-38х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ... нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Чулуунцэцэгийн автомашинаас буух үедээ унагаж гээгдүүлсэн Самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 871.920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Чулуунцэцэгийн “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17:15 цагт ажил тараад гараад явсан. Цуг ажилладаг Баасанжаргал гэдэг хүний приус 20 маркийн 22-36 улсын дугаартай машинд сууж яваад Чингэлтэй дүүрэг 13 дугаар хорооны Сургуулийн 21 дүгээр гудамжны харалдаа авто зам дээр буусан. Машинтай явж байх үедээ гар утсаараа ярьж байсан. Би гэртээ ороод 19:30 цагт өөрийн гар утсаараа ярих гэсэн чинь миний утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, Гэрч Д.Мөнхбатын “...манай ээж Мижиддоржийн Отгонтуяа 2020 оны 09 дүгээр сард гар утас олсон гэж хэлж манай гэрт орж ирсэн. Тэр гар утас нь Самсунг А-51 загварын цагаан өнгийн гар утас байсан.Тэгээд манай ээж гар утас олсон кодыг нь гаргаж өгч чадах уу гэж асуусан. Тэгээд би тухайн гар утсыг асаадаг товч, мөн дуу нэмж хасдаг аль нэгэн дээр нь зэрэг дараад тухайн утсыг форматалсан. Ээж тухайн гар утсыг оруулж ирэх үед ямар нэг сим карт байхгүй байсан. Тэгээд ээж өөрийн сим картаа хийж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28х/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37-38х/, зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ... дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул М.Отгонтуяа нь бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ... гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч ... нь гомдол саналгүй /хх-ийн 65/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Иймд ... хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Чулуунцэцэг нь гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 65 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завшсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 / таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонтуяад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.

  5. Шүүгдэгч .... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, эд зүйл битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүл