Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 67

 

2016.06.20  №67

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 156/2016/0077/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                 З.Долгормаа,
Улсын яллагч                  Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Б.Ганхуяг,
Шүүгдэгч                 З.Тэгшбаяр, П.Батбаяр нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зундуйн Тэгшбаяр, Пүрэвмаагийн Батбаяр нарт холбогдох эрүүгийн 201623000077 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 1994 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Батноров  суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Батноров сум 7-р баг Бэрх тосгоны нэгдлийн 4-4 тоотод оршин суух, урьд 2014 оны 12 сарын 26-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх Бэсүд овгийн Зундуйн Тэгшбаяр /РД:СФ94032713/, 
Монгол улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Батноров сум 1-р баг Хөхүүрийн тал гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Пүрэвмаагийн Батбаяр /РД:СА95070511/.

   Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч З.Тэгшбаяр, П.Батбаяр нар нь бүлэглэн санаатайгаар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө согтуугаар Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны 63-р байрны зогсоол дээр байсан карина маркийн 56-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг сууриар нь хугалж иргэн Ч.Золбаярт 65000 төгрөгийн хохирол, 55 дугаар байрны зогсоол дээр байсан приус-30 маркийг 88-00 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 талын  толийг хугалж иргэн Б.Одончимэгт 700000 төгрөгийн хохирол, 57-р байрны зогсоол дээр байсан марк-2 маркийн 50-51 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хагалж гэмтээн иргэн О.Энхбаярт 130000 төгрөгийн хохирол, 62 дугаар байрны зогсоол дээр байсан Dodge Caliber маркийн 05-59 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж гэмтээн иргэн Х.Хайнард 700000 төгрөгийн хохирол, 61-р байрны зогсоол дээр байсан 28-88 БНА улсын дугаартай аванти маркийн автомашины зүүн талын толийг сууриар нь хугалж гэмтээн иргэн Г.Энхбаярт 30000 төгрөгийн хохирол, 64-р байрны 
    ш
зогсоол дээр байсан приус-20 маркийн 91-60 УБК улсын дугаартай автомашины зүүн талын толийг хугалан гэмтээж иргэн Б.Батсүхэд 268500 төгрөгийн хохирол, 57-р байрны зогсоод дээр байсан Ист маркийн тээврийн хэрэгслийн 41-60 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг сууриар нь хугалан гэмтээж иргэн А.Нямхүүд 80000 төгрөгийн хохирол нийт 2111500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
 
          Хохирогч Ч.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн карина маркийн 56-75 УБП улсын дугаартай автомашинаар Бэрх тосгонд ирсэн юм. Тэгтэл 2016 оны 4 сарын 04-05-нд шилжих шөнө 63-р байрны урд талын автомашины зогсоол дээр машины баруун талын толийг сууриар нь гадагш нугалж утсан дээр нь унжуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14 тал/,
Хохирогч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бэрх хотод хувийн ажлаар ирээд 2016.04.04-ны орой 18 цагийн орчим 55-р байрны баруун цонхон дээр приус-30 маркийн автомашинаа тавиад хоносон.  Тэгээд өглөө харахад миний машины 2 талын толийг бүтнээр нь хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Эд зүйлийн үнэлгээ-700.0 төгрөг  /хх-ийн 22 тал/,
Хохирогч О.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 04 сарын 04-ны орой 20 цагийн орчим 57-р байрны зогсоол дээр 40-51  УНА улсын дугаартай марк-2 автомашинаа тавиад хоносон. Тэгэд өглөө харахад зүүн талын толийг хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 тал/, 
Хохирогч Х.Хайнарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016.04.04-ны орой 62-р байрны зүүн талын орцны хажууд 05-59 УНВ улсын дугаартай хар өнгийн Dodge caliber маркийн тавиад хоносон. Тэгээд өглөө хүүхдээ хүргэж өгөөд ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Миний машины 2 талын толийг сууриар нь мулталсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 тал/,
Хохирогч Г.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 04 сарын 04-ны орой 21 цаг өнгөрч байхад 61-р байрны 2-р орцны баруун талд 28-88 БНА улсын дугаартай аванти маркийн автомашинаа урагш харуулан тавиад хоносон. Тэгээд би өглөө 08 цаг өнгөрч байхад цагдаа нар ирчихсэн зураг аваад зосгож байсан. Тэгтэл миний машины зүүн талын толь сууриар нь мултлан хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36 тал/,
Хохирогч Б.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрөө приус-20 маркийн 91-60 УБК улсын дугаартай машинтай бөгөөд 2016.04.04-нөөс 2016.04.05-нд шилжих шөнө Бэрх тосгоны 64-р байрны гадаа машинаа орхиж хоносон. Тэгээд өглөө гараад машинаа унах гэхэд миний машины зүүн талын толийг хүчээр дараад хугалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41-42 тал/,
Хохирогч А.Нямхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04.04-ны орой тоёота ийст маркийн 41-60 УНК улсын дугаартай машинаа Бэрх тосгоны төвд 57-р байрны 3-р орцны харалдаа тавьж хоносон. Тэгээд 05-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч ирэхэд машины баруун талын толийг сууриар нь хагалж утсан дээрээ тогтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 48 тал/,
Сэжигтэн яллагдагчаар П.Батбаяр, З.Тэгшбаяр нарын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 68-77 тал/,
   Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт /хх 5-6 тал/,
Шүүгдэгч П.Батбаяр, З.Тэгшбаяр нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 82, 96 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

 Шүүх дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
Шүүгдэгч З.Тэгшбаяр, П.Батбаяр нарыг бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө согтуугаар, 7 удаагийн үйлдлээр /буюу Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны 63-р байрны зогсоол дээр байсан карина маркийн 56-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг сууриар нь хугалж иргэн Ч.Золбаярт 65000 төгрөгийн хохирол, 55 дугаар байрны зогсоол дээр байсан приус-30 маркийг 88-00 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 талын  толийг хугалж иргэн Б.Одончимэгт 700000 төгрөгийн хохирол, 57-р байрны зогсоол дээр байсан марк-2 маркийн 50-51 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хагалж гэмтээн иргэн О.Энхбаярт 130000 төгрөгийн хохирол, 62 дугаар байрны зогсоол дээр байсан Dodge Caliber маркийн 05-59 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж гэмтээн иргэн Х.Хайнард 700000 төгрөгийн хохирол, 61-р байрны зогсоол дээр байсан 28-88 БНА улсын дугаартай аванти маркийн автомашины зүүн талын толийг сууриар нь хугалж гэмтээн иргэн Г.Энхбаярт 30000 төгрөгийн хохирол, 64-р байрны зогсоол дээр байсан приус-20 маркийн 91-60 УБК улсын дугаартай автомашины зүүн талын толийг хугалан гэмтээж иргэн Б.Батсүхэд 268500 төгрөгийн хохирол, 57-р байрны зогсоод дээр байсан Ист маркийн тээврийн хэрэгслийн 41-60 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг сууриар нь хугалан гэмтээж иргэн А.Нямхүүд 80000 төгрөгийн хохирол тус тус учруулж/  бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээн бусдад нийт 2.111.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна. 
Шүүгдэгч З.Тэгшбаяр, П.Батбаяр нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлбөргүйд тооцох нь зүйтэй. 
Уг гэмт хэргийг шүүгдэгч П.Батбаярыг санаачилсан гэх бөгөөд шүүгдэгч П.Батбаяр үүнийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөн маргахгүй байх тул шүүх шүүгдэгч нарыг эсрэг сонирхолгүй буюу нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон нь хуульд харшлаагүй байна гэж үзэв.  
Шүүгдэгч З.Тэгшбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон байх боловч шүүгдэгчийн ялтай байдал нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна. Иймээс шүүх шүүгдэгч З.Тэгшбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. 
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 
Шүүгдэгч З.Тэгшбаяр, П.Батбаяр нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон гэм хорыг арилгасан байх тул шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн Зундуйн Тэгшбаяр, Боржигон овгийн Пүрэвмаагийн Батбаяр нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тэгшбаяр,  П.Батбаяр нарыг  2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З. Тэгшбаяр, П.Батбаяр нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тэгшбаяр, П.Батбаяр нарыг цагдан хорисон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч З.Тэгшбаяр, П.Батбаяр нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан З.Тэгшбаяр, П.Батбаяр нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж,  мөн  хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан З.Тэгшбаяр, П.Батбаяр нарт хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч эсэргүүцэл  бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж  заалдах  гомдол  гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан З.Тэгшбаяр, П.Батбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА