| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Хохирогч Б.О /цахимаар/,
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 64 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Г.Ут холбогдох эрүүгийн 2107000000067 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн Г.У /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.У нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ............................................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Отэй хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж зодон зүүн мөр бугалга, зүүн шуу, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Б.Оээ хардаад гар хүрч хүнд гэмтэл учруулсан. Тэгээд эхнэрийнхээ дүү рүү яриад эгчийгээ ирж ав гээд явуулсан. ” гэв.
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 02 сарын 27-ны өдөр дэлгүүр яваад хүнсний зүйл цуглуулаад найзтайгаа 2 пиво уусан. Тэгээд харьчхаад ирье гээд нэг мэдэхэд манай нөхөр Г.У гэрт ирсэн байсан. Сайн санахгүй байна унтаж байсан чинь толгой өвдөөд намайг манай дүү шөнө ирж авсан. Тэгээд маргааш нь хамаг бие хөндүүр хөдөлж чадахгүй байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь хавирга хугарсан байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.Уын өгсөн: “...Б.Оийн утсанд нэг танихгүй дугаараас “ирээд авчих, хүлээж байя” гээд ер нь нэлээн дотно байдалтай мессеж ирэхээр нь гэнэт аймар уур хүрээд Б.О рүү очоод энэ чинь юун мессеж вэ гэтэл өөдөөс юм хэлэхгүй байхаар нь тэрүүхэн хооронд огцом уурлаад гараараа нүүр, цээж рүү нь хэд хэдэн удаа нэлээн хүчтэй цохисон. ... би хардаад л гэнэт уур хүрээд ийм тэнэг үйлдэл гаргачихлаа.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 30 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.Оийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх гудамжинд байх найзындаа нөхөр Г.Уын хамт 17 цагийн үед сууж жоохон пиво уухаар очсон. Бид 3 тэднийд 2,5 литрийн том савтай Нийслэл пиво авчраад хувааж уусан. Пиво уугаад сууж байтал манай нөхөр Г.У гэрлүү харьчхаад хүрээд ирье гээд явсан. Тэр хооронд би нэлээн муудаад манай нөхөр Г.У намайг гадаа бөөлжиж байхад ирээд ............................................................................... тоотод байх гэрлүүгээ аваад явсан. Тэгээд гэрт очоод нэлээн согтуу байдалтай шөнө орон дээр хэвтэж байтал орноос чирч буулгаад дээрээс гэнэт толгой, хэвлий рүү гараараа цохиж зодоод байхаар нь “чи яагаад намайг зодоод байгаа юм бэ” гэтэл “энэ юун мессеж юм бэ, хэнтэй ярьсан юм” гээд л байх шиг байсан. Тэгээд хэд цохиж байснаа больсон, би ч буцаад согтуудаа болоод унтчихсан. Өглөө сэрэхэд миний бие аймар цохиулж зодуулсан, өвчтэй хөндүүртэй байхаар нь уурандаа шууд хувцасаа өмсөөд гэрээсээ явчихсан, ...тэгээд шууд Налайхын эмнэлэг рүү очиж эмчид үзүүлсэн. ... надад учирсан зүүн мөр бугалга, зүүн шуу, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал бүгдийг манай нөхөр зодож учруулсан... манай нөхөр Г.У нь ажилд орсоноос хойш их хардаад байдаг болсон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5-6 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Бийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим манай төрсөн эгчийн нөхөр буюу манай хүргэн ах Г.У нь надруу залгаж энэ эгчийгээ манай гэрээс ирж ав гэхээр нь би гэрээсээ гараад ............................................................................... тоотод оршин суух хаягтай хүргэн ахынд очсон. Тэгээд гэрт нь яваад ороход хүргэн ах, эгч 2 маань аль хэдийн маргалдаж муудалцаад хүргэн ах эгчийг зодоод дуусчихсан. Эгч орон дээрээ хэвтэж байсан. Харин хүргэн ах сандал дээр сууж байсан. Тэгээд би уурлаад эгчийн хувцасыг өмсүүлээд гэрээс нь авч гараад өөрийнхөө гэрлүү авч яваад гэрт очоод хувцасыг нь тайлаад орон дээр хэвтүүлтэл хамаг бие нь хөхөрчихсөн хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/172 дугаар: “Б.Оийн биед зүүн мөр бугалга, зүүн шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 19 дүгээр тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 34-36 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 37-45 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 31 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 48 дугаар тал/
Г.Уын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 48-69 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “... шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Г.Уыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирүүлээгүй болохыг тус тус дурдаж байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Г.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.У нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Оийг “утсанд чинь хэнээс юун мессеж ирэв” гэх шалтгаанаар хардан гараараа нүүр, цээж рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн мөр бугалга, зүүн шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Г.Уын “...эхнэр Б.Оээ хардаад гар хүрч хүнд гэмтэл учруулсан.” гэх,
Хохирогч Б.Оийн “...унтаж байсан чинь толгой өвдөөд намайг манай дүү шөнө ирж авсан. Тэгээд маргааш нь хамаг бие хөндүүр хөдөлж чадахгүй байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь хавирга хугарсан байсан.” гэх,
Гэрч Б.Булгаханхишигийн “...өөрийнхөө гэрлүү авч яваад гэрт очоод хувцасыг нь тайлаад орон дээр хэвтүүлтэл хамаг бие нь хөхөрчихсөн хавдчихсан байсан.” гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/172 дугаар: “Б.Оийн биед зүүн мөр бугалга, зүүн шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгагдан тогтоогдсон бөгөөд прокуророос Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв
Иймд шүүгдэгч Г.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Г.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурд ах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
2021 04 19 70