| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0192/И |
| Дугаар | 187 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 187
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, *******ны
Хариуцагч: *******, ******* тоотод байрлах “*******” ХХК /РД*******/-аас
газар ашигласны төлбөр 11.970.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “*******” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт магтмал ашиглах зориулалтаар 135.000 кв.м газар ашиглахаар манай байгууллагатай гэрээ байгуулсан. Гэтэл “*******” ХХК нь 2011-2016 оны дутуу төлөлт 7.080.000 төгрөг, алданги 3.540.000 төгрөг, 2017 оны 2 дугаар улирлын төлбөр 1.350.000 төгрөг нийт 11.970.000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүргэсэн тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2.832.000 төгрөгөөс татгалзаж, 9.138.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн төлөөлөгч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөх хугацаа заасныг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч “*******” ХХК шүүхэд тайлбарлахдаа: Манай компани 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. 2015 оноос 2017 оны хооронд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ унаж газрын төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1.350.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 788.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-иас газар ашигласны төлбөр 11.970.000 төгрөгийг шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2.832.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 9.138.000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн. /хх-20/
Хариуцагч “*******” ХХК үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Хариуцагч “*******” ХХК 9.033.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1.350.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 788.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд ноогдох 161.158 төгрөгний 50 хувь болох 80.579 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Нэхэмжлэгч ******* хариуцагч “*******” ХХК-иас газар ашигласны төлбөр 9.138.000 /есөн сая нэг зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч “*******” ХХК 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 80.579 /наян мянга таван зуун далан ес/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч “*******” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ