| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0172/И |
| Дугаар | 198 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 198
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай
Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, /РД:*******/ *******овогт *******ын *******ад холбогдох
Хөдөлмөрлөх явцдаа учруулсан хохирол 164627900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын дарга Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад Б.******* нь , дугаар ангиудад ажиллаж байхдаа ангийн нийт албан хаагчдын цалингийн мөнгөн дүнд сар болгон 1000000 /нэг сая/ төгрөгөөс 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг илүү бичиж, Төрийн сангаар гүйлгээ хийлгэсний дараа ХААН банкнаас картаар өөрийн авах цалин дээр нэмж авах аргаар нийт 164627900 төгрөгийн хохирол улсад учруулсан нь тогтоогдсон. Нийслэлийн ,ын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор "" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Энэ хуулийн 5 1 9.1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно" гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх прокурорын тогтоолыг хууль буруу хэрэглэж гаргасан гэх үндэслэлээр дээд шатны прокурор болох Нийслэлийн , Багахангай дүүргийн прокурорт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/4212 дугаар албан бичгээр гомдол гаргасан бөгөөд хяналтын прокурорын тогтоолыг хууль буруу хэрэглэж гаргасныг зөвтгөж шийдвэрлэсэн. Иргэн Б.******* нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл иргэн Б.******* нь одоог хүртэл хохирлоо барагдуулаагүй тул хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* миний бие нэхэмжилсэн 164627900 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.*******ад холбогдуулан хөдөлмөрлөх явцдаа учруулсан хохирол 164627900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3.-т заасны дагуу хариуцагч Б.*******аас хөдөлмөрлөх явцдаа учруулсан хохирол 164627900 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 164627900 төгрөгийг төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, уг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 981090 төгрөгийн тал хувь 490545 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын Б.*******ад холбогдох хөдөлмөрлөх явцдаа учруулсан хохирол 164627900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, хариуцагч /РД:*******/ *******овогт *******ын ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 164627900 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 981090 төгрөгийн тал хувь 490545 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч Б.******* захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ