Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 213

 

                          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт*******ын *******

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, /РД:*******/ овогт ийн ,

Хариуцагч: ******* ******* тоотод оршин суух, /РД:/ овогт гийн нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б. нь уурхай ажиллуулах зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4550000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 450000 төгрөг нийт 5000000 төгрөгийг надаас зээлсэн. Уг мөнгийг Б.ийн эхнэр Ц.гийн тоот дансаар шилжүүлсэн. Энэ үеэс хойш надад нэг ч төгрөг төлөөгүй, нэхэхээр удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн юм.Би зээлүүлсэн 5000000 төгрөгийг Б., Ц. нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага 5000000 төгрөгийн 2500000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2500000 төгрөгийг Б., Ц. нар 2017 оны 10 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 500000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 500000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 500000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан учир  бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б., Ц. нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* мөнгө зээлээгүй, уурхайд хамтарч ажиллах зорилгоор мөнгө нийлүүлсэн. Уурхайгаас орлого олох болгонд Б.*******д мөнгө өгч байсан. Уурхай удалгүй ашиг орлогогүй болж хаагдсан. Гэхдээ Б.******* нэхэмжлэлийн шаардлага 5000000 төгрөгийн 2500000 төгрөгөөс татгалзсан тул үлдэх 2500000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 500000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 500000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 500000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрсөн тул бид эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн үнийн дүнд ногдох дүнгийн тал хувиар хариуцна гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч Б.*******гийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5000000 төгрөгийн 2500000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б., Ц. нар үлдэх 2500000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 500000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 500000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 500000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч Б.******* зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн дүн 2500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувиар хариуцахаар болов. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 5000000 төгрөгийн 2500000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2500000 төгрөгийг хариуцагч Б., Ц. нар хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 500000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 500000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 500000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгч Б.******* зөвшөөрч зохигч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******г уг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 94950 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар зохигчийн эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54950 төгрөгийг тал хувиар бууруулж, 27475 төгрөгийг хариуцагч Б., Ц. нараас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Б., Ц. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5000000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5000000 /таван сая/ төгрөгийн 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Б., Ц. нар хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сард 500000 /таван зуун мянга/ төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500000 /таван зуун мянга/ төгрөг, 2017 оны 12 дугаар сард 500000 /таван зуун мянга/ төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 500000 /таван зуун мянга/ төгрөг, 2018 оны 02 дугаар сард 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******г уг _нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 94950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар зохигчийн эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг тал хувиар бууруулж, 27475 /хорин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б., Ц. нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.    

3. Хариуцагч Б., Ц. нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг заасугай.

                         

                                            ШҮҮГЧ                                                 Л.НАРАНГЭРЭЛ