Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

 

Нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч .../өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....холбогдох эрүүгийн 1911020750270 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энгүүн болор” ХХК-д засварчин ажилтай, Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр, Алтайн 8-865 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ....., /РД:ЙР93020514/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Эрдэнэбулганы Шарав нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 16 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скайтел төвийн 14/5 тоот лангуунаас утас үзэж байгаад Айфоне 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, Э.Ганзоригт 528,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1911020750270 тоот эрүүгийн хэргээс:

    Шүүгдэгч ....нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ж.Ганзоригийн “...Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 01- ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Скайтел төвийн 14/5 тоот лангуу буюу ажлын байран дээрээ байхад манай лангуун дээр гаднаас эхнэр, нөхөр бололтой эрэгтэй эмэгтэй нялх хүүхэд тэвэрсэн бас нэг 7-10 орчим насны эрэгтэй хүүхэдтэй хамт орж ирсэн юм. Манай лангуун дээрээс ойролцоогоор 5-6 ширхэг гар утас үзээд үнэ ханшийг нь асуугаад байсан тэгээд хоорондоо ярихдаа эхнэр нь айфоне маркийн гар утас ав, нөхөр нь самсунг авна гэх мэт зүйл яриад байсан. Манай лангуун дээр бол нэлээн удсан би нялх хүүхэдтэй болохоор сандал хүртэл авчирч суулгаж байгаад гар утаснууд үзүүлсэн тэр хүмүүс 16 цаг 20 минутын орчим манай лангуунаас гараад явсан байх. Ингээд би 20-30 минутын дараа өөрийн лангуун дээр зарагдаж байгаа гар утаснуудаа бүртгэхэд нэг ширхэг гар утас дутаад байсан тэгэхээр нь би лангууныхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд нялх хүүхэдтэй орж ирсэн залуу хүүхдийнхээ өлгийн доор нуугаад аваад явсан бичлэг байсан ингээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.

Хулгайд алдсан rap утас маань айфоне-7 загварын гар утас байсан 32gb багтаамжтай байсан. Нөхөр нь маш содон байсан 20-25 орчим насны залуу шиг харагдсан бор царайтай нүүрний хэсэг болгон дээрээ цагаан мэнгэтэй уруул болон зүүн шанаагаараа том цагаан мэнгэтэй байсан...”, “...Үнэлгээний тухайд гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 7 орчим хоногийн дараа миний гар утсыг хулгайлан авсан хүнийг Теди төвийн орчимд явж байхад нь тааралдсан, уг хүнээс өөрийн гар утсаа буцаан авсан...”, “...Би тухайн үед дискт камерын бичлэгийг хуулбарлаж өгөөгүй утаснаас утсанд өгсөн санагдаж байна. Утас нуусан зүйл нь хүүхдийн цамц юм уу ороолт гэмээр зүйл байсан. Би бичлэгийг нь үзэхэд уг улаан зүйлээр нууж байгаад хамаад аваад явсан байсан. Надад одоо уг бичлэг байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-13-17/,

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-39/,

       Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39/,

 Дамно ХХК-ий “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 528,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-26/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр  баримтууд нь уг хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай үйл баримтыг тогтоосон  гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Э.Шаравын гэм буруу болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Эрдэнэбулганы Шарав нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 16 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скайтел төвийн 14/5 тоот лангуунаас утас үзэж байгаад Айфоне 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, Э.Ганзоригт 528,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд  гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Ганзоригийн “...Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 01- ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Скайтел төвийн 14/5 тоот лангуу буюу ажлын байран дээрээ байхад манай лангуун дээр гаднаас эхнэр, нөхөр бололтой эрэгтэй эмэгтэй нялх хүүхэд тэвэрсэн бас нэг 7-10 орчим насны эрэгтэй хүүхэдтэй хамт орж ирсэн юм. Манай лангуун дээрээс ойролцоогоор 5-6 ширхэг гар утас үзээд үнэ ханшийг нь асуугаад байсан тэгээд хоорондоо ярихдаа эхнэр нь айфоне маркийн гар утас ав, нөхөр нь самсунг авна гэх мэт зүйл яриад байсан. Манай лангуун дээр бол нэлээн удсан би нялх хүүхэдтэй болохоор сандал хүртэл авчирч суулгаж байгаад гар утаснууд үзүүлсэн тэр хүмүүс 16 цаг 20 минутын орчим манай лангуунаас гараад явсан байх. Ингээд би 20-30 минутын дараа өөрийн лангуун дээр зарагдаж байгаа гар утаснуудаа бүртгэхэд нэг ширхэг гар утас дутаад байсан тэгэхээр нь би лангууныхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд нялх хүүхэдтэй орж ирсэн залуу хүүхдийнхээ өлгийн доор нуугаад аваад явсан бичлэг байсан ингээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Хулгайд алдсан rap утас маань айфоне-7 загварын гар утас байсан 32gb багтаамжтай байсан. Нөхөр нь маш содон байсан 20-25 орчим насны залуу шиг харагдсан бор царайтай нүүрний хэсэг болгон дээрээ цагаан мэнгэтэй уруул болон зүүн шанаагаараа том цагаан мэнгэтэй байсан...”, “...Үнэлгээний тухайд гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 7 орчим хоногийн дараа миний гар утсыг хулгайлан авсан хүнийг Теди төвийн орчимд явж байхад нь тааралдсан, уг хүнээс өөрийн гар утсаа буцаан авсан...”, “...Би тухайн үед дискт камерын бичлэгийг хуулбарлаж өгөөгүй утаснаас утсанд өгсөн санагдаж байна. Утас нуусан зүйл нь хүүхдийн цамц юм уу ороолт гэмээр зүйл байсан. Би бичлэгийг нь үзэхэд уг улаан зүйлээр нууж байгаад хамаад аваад явсан байсан. Надад одоо уг бичлэг байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-13-17/,  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-39/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39/, Дамно ХХК-ий “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 528,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-26/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Шаравын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Шарав нь бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 528.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Э.Шаравт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Ганзоригийн гар утсыг буцаан өгсөн  байх тул бусдад төлөх төлбөргүй байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Э.Шаравт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 6 сарын хугацаагаар тэнсэж,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх,  албадлагын арга хэмжээг  авах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Э.Шарав нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болго

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э.Шаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Шаравыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

            3.Шүүгдэгч Э.Шаравт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шарав нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шарав нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

         6. Э.Шарав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА