| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0198/И |
| Дугаар | 186 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******, ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******тийн *******ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Е.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Е.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэр тогтоолгохоор Н*******т хандахад бичиг баримт дутуу, би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул -ний өдрөөс 1996 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд *******-ийн оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон. хувьчлагдахаас өмнө Батлан хамгаалах яамны харьяа цэргийн оёдлын үйлдвэр байсан бөгөөд 1992 оноос хойш Бүтээлч үйлс ХК болж өөрчлөгдсөн. Иймд намайг тус үйлдвэрт -ний өдрөөс 1994 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Е.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Е.******* нь тэтгэврээ тогтоолгоход 1984 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Батлан хамгаалах яамны харьяа Ардын армийн 2 дугаар үйлдвэрт, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Бүтээлч үйлс ХК-д оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бий болсон байна.
Е.******* нь -ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Батлан хамгаалах яамны харьяа Ардын армийн 2 дугаар үйлдвэрт, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Бүтээлч үйлс ХК-д оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь Батлан хамгаалах яамны харьяа СХ-ийн оёдлын 2 дугаар үйлдвэрийн даргын 1984 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар ажилчин авах тухай тушаал, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2715, 2717 дугаар цалингийн тодорхойлолтууд, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3135 дугаар ажилласан жилийн архивын лавлагаа, Бүтээлч үйлс ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2/14 тоот тодорхойлолт, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү *******ийн Пүрэвжавын 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 85 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Е.*******ийн 1989 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, Монголын хөдөлмөрч залуучуудын эвлэлийн 1989 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Дурсамж, Монголын үйлдвэрчний эвлэлийн 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгосон 555698 дугаар Гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, хамт ажиллаж байсан гэрч Г., Л., П. нарын мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Е.*******ийг -ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Батлан хамгаалах яамны харьяа Ардын армийн 2 дугаар үйлдвэрт, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Бүтээлч үйлс ХК-д оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч Е.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар /РД:*******/ ******* овогт *******тийн *******ийг -ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Батлан хамгаалах яамны харьяа Ардын армийн 2 дугаар үйлдвэрт, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Бүтээлч үйлс ХК-д оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч Е.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ