| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0179/И |
| Дугаар | 197 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ы *******,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авx хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.*******ээс гражийн газар худалдан авахаар 700000 төгрөг өгөөд гражаа авч чадаагүй, О.******* буцааж авсан. О.*******ээс 700000 төгрөгийг эргүүлэн авахаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч оршин суух хаяг дээрээ байхгүй гэх тодорхойлолт хорооноос нь ирж, миний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Одоо О.*******ийн хаягийг мэдэхгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Утсаар ярихаар эхнэр нь утсыг аваад байгаа тул холбогдож чадаагүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь О.*******тэй гражийн газар худалдан авахаар тохиролцон 700000 төгрөгийг хүлээлгэн өгсөн боловч авч чадаагүй ба О.******* нь 700000 төгрөгийг буцаан өгөөгүй гэх тайлбар гаргаж, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг хүсэлтэд хавсарган ирүүлжээ.
Хүсэлтэд хавсарган ирүүлсэн Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл болон улсын бүртгэлийн лавлагаанд бичигдсэн О.*******ийн ******* тоот хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд “тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” болох нь шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар нотлогдож, мөн түүний 99973040 дугаарт залгахад “холбогдох боломжгүй”, 99973240 дугаарт холбогдоход “эхнэр нь байна, бид хоёр салсан, охин бид хоёр дээр ирэхээ байсан хаана байгааг мэдэхгүй байна” гэсэн тайлбар нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүхийн ажилтны тэмдэглэл зэрэг баримтуудаар батлагдаж байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /РД:*******/ ******* овогт ийн *******ийг эрэн сурвалжилж, хүсэлтийг ханган, уг ажиллагааг холбогдох байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч О.*******тэй утсаар ч холбогдоогүй, залгахаар утсаа авдаггүй гэснээс өөр мэдээллийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, мөн хуулийн 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3. дахь хэсэгт зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:*******/ ******* овогт ийн *******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:*******/ ******* овогт ийн *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, олох ажиллагааг гүйцэтгэн, эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд олж авсан мэдээллийг хүсэлт гаргагч Б.*******д хүргүүлэн мэдэгдэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар хүсэлт гаргагч дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ