| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0227/И |
| Дугаар | 208 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******, *******К-ийн байр *******
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.******* нь Төрийн банкны *******ны төвөөс ******* тоот зээлийн гэрээ байгуулан 11000000 төгрөгийн гэрээт цалингийн зээл авч 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр *******1 зээлийн гэрээ байгуулан нэмэлт 250000 төгрөгийг 3 жилийн хугацаатай цалингийн зээл авсан. Гэтэл Г.******* нь зээлээ хугацаандаа төлөөгүй төдийгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй утас нь холбогдохгүй, гэрт нь очихоор нүүгээд явчихсан байна. Г.******* нь ******* Тайж 11-03 тоотод оршин суудаг байсан. Утас нь 86868518, 88868518 байсан боловч одоо холбогдохгүй байна. Үндсэн зээл 7000000 төгрөг, 792139 төгрөгийн хүүг төлөөгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
******* нь Г.*******той ******* дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 11000000 төгрөгийг 35 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлсэн, мөн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин 250000 төгрөгийг нэмж, *******1 дугаар зээлийн гэрээг байгуулсан ба Г.******* зээлээ хугацаанд нь төлөөгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй гэх тайлбар гаргаж, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЭБ-15/69 дугаар барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЭБ-15/69 дугаар барьцаат зээлийн гэрээний хавсралт 1, 2, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *******1 дугаар барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *******1 дугаар барьцаат зээлийн гэрээний хавсралт 1, 2 зэрэг баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлжээ.
Хүсэлтэд бичигдсэн Г.*******ын ******* Тайж 11-03 тоот хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар нотлогдож, мөн түүний 86868518 дугаарт залгахад орох ярианы эрх хаагдсан, 88868518 дугаарт залгахад холбогдох боломжгүй гэх *******ны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүхийн ажилтны мэдэгдэх хуудсанд бичсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар батлагдаж байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:СБ71040814/ Шарайд овогт Гомбын *******ыг эрэн сурвалжилж, хүсэлтийг хангаж, уг ажиллагааг холбогдох байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, мөн хуулийн 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3. дахь хэсэгт зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:СБ71040814/ Шарайд овогт Гомбын *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:СБ71040814/ Шарайд овогт Гомбын *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, олох ажиллагааг гүйцэтгэн, эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд олж авсан мэдээллийг хүсэлт гаргагч *******-д хүргүүлэн мэдэгдэхийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар хүсэлт гаргагч дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ