Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

Хохирогч Д.О,

Шүүгдэгч М.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 106 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангуд овогт М.Үд холбогдох эрүүгийн 2107000000116 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ........................................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тангуд овогт М.Ү /РД: НТ89050200/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Ү нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэрэлж шугуйн амралтын газарт Д.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт жижиг компотны шил шидсэний улмаас дээд уруул нь зүсэгдэж эрүүл Мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М.Ү нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Тэрэлжид ажлынхантайгаа амрахаар ирсэн. Тэгээд ирээд ууж идээд хоорондоо юм яриад сууж шөнө 03 цагийн үед Д.О М нартай юм яриад бага зэрэг халамцуу сууж байтал Д.О Мг бүтэн овог нэрээр нь дуудаж саяхан өөд болсон аавынх нь нэрийг дурсаад түүнийг уйлуулчихаар нь тэр хоёрыг болиулахаар Д.Од чи битгий аав нь өөд болчхоод  байхад нь бүтэн нэрээр нь дуудаж уйлуулаад бай гэсэн чинь тэгвэл чи Гийн хүүхэд биш юм байна гээд бүр хорон үг хэлэхээр нь би уурлаад түүнд чи болилдоо гэхэд шууд над руу дайрч гичий минь чи ч гэсэн гээд миний хэвлий хэсэг рүү өшиглөж дээрээс гараараа толгой руу алгадахаар нь би уур хүрээд хажуудаа байсан жижиг компотны шил Д.Оы нүүр рүү нь шидсэн. Тэр үед болсон процесс нь миний уураа барьж чадаагүйгээс болсон болохоор би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гарсан бодит хохирлыг барагдуулна.” гэв.

Хохирогч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 05 сарын 29-ний өдөр ажлынхантайгаа Тэрэлж рүү амралтын газарт очсон. Тэгээд ууж идэцгээгээд шөнө 12 өнгөрөөд 3, 4 цагийн үед Мтай маргалдаж байхад дундуур Ү орж ирээд миний нүүрэнд гэмтэл үүсгэсэн. Маргааш өглөө 11 цагийн үед Мөнгөн гүүр дээр очиж 12 оёдол тавиулж төлбөр өндөр гарахаар нь би арай хямд эмнэлэгт очъё гээд явсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.Үгийн өгсөн: “Би 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн ажлынхантайгаа Тэрэлжид амрахаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуйн амралтад ирж амарцгаасан юм. Ингээд амралтандаа ирээд ууж идэцгээгээд хоорондоо юм ярьж суусаар шөнө 03 цагийн үед М, Д.О нартай юм яриад бага зэрэг халамцуу сууж байтал Д.О согтуурхаж эхлэн Мг бүтэн овог нэрээр нь дуудаж саяхан өөд болсон аавынх нь нэрийг дурсаад Мг уйлуулчихаар нь тэр хоёрыг болиулахаар Д.Од “чи битгий аав нь өөд болчхоод удаагүй байхад хүнийг бүтэн нэрээр нь дуудаж уйлуулаад бай” гэсэн чинь “тэгвэл чи Гийн хүүхэд биш юм байна” гээд бүр хорон үг хэлэхээр нь би уурлаад түүнд “чи больчхоочдээ” гэтэл шууд над руу дайрч “гичий минь чи ч гэсэн” гээд миний хэвлий рүү 1 удаа өшиглөж дээрээс гараараа толгой руу 1 удаа алгадахаар нь би уур хүрээд хажуудаа байсан жижиг компотны шилийг Д.Оы нүүр лүү шидэж биед нь гэмтэл учруулсан...” гэх мэндэдүүлэг,

            /хх-ийн 24 дүгээр тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Оы өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн ажлын газрын эгч болох М.Ү болон М нарын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид байрлах амралтын газарт ирж амарцгаасан. Тэгээд шөнө 03 билүү 04 цагийн үед М, Ү нарын хамтаар хоорондоо ойр зуурын зүйлс ярилцангаа сууж байхад би тоглоомоор хажуудаа сууж байсан Мг овог нэрээр “хөөе Гийн М” гээд чанга хэлээд дуудчихсан чинь М “битгий миний өөд болсон аавыг дурсаад бай” гээд согтуу шууд уйлаад эхэлсэн. Тэгсэн үүнийг сонссон Ү хажуунаас согтуу над руу “чи яагаад хүнийг овог нэрээр нь дуудаад байгаа юм бэ гээд гэнэт над руу согтуурхаад хэрүүл хийгээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би Үд “та одоо юун сүртэй юм бэ, санаандгүй л овог нэрээр нь дуудчихлаа” гэж хэлтэл Ү над руу “чи одоо өөдөөс юу гээд байгаа юм бэ” гээд өөрийнхөө хажууд байсан 300-500 грамм орчмын хэмжээтэй жижиг компотын хагархай шилийг баруун гараараа авч бариад миний нүүрний дээд уруул орчим руу гараараа савах хөдөлгөөн хийх үед миний уруулын дээд хэсэг зүсэгдэж их хэмжээний цус гарсан...” гэх мэндэдүүлэг,

            /хх-ийн 5 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.Мгийн өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би ажлын газрын хүмүүстэй цуг Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж шугуй гэх амралтанд ирж амарцгаасан. ...ингээд тухайн үед амралтандаа ирээд хоол унд идэцгээгээд авчирсан 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, пиво бөөндөө ууцгаасан. Тэгээд шөнө 03 цагийн орчимд Д.О, Ү нарын хамтаар хоорондоо юм яриад сууж байтал Д.О нэлээн халамцуу над руу “хөөе Гийн М” гээд миний бүтэн овог нэрээр хэд хэдэн удаа дуудсан. Тухайн үед би өөрөө халчихсан байсан дээр манай аав бурхан болоод удаагүй байсан нь надад их эмзэг тусаж Д.О руу “чи одоо болиоч ээ” гээд хэлсэн. Тухайн үед Ү Д.О руу “чи зүгээр идэж ууж чаддаггүй юм уу болиоч” гэж хэлээд нэг түлхээд орлуу суулгасан чинь Д.О шууд босож ирээд Үгийн цээж билүү гэдэс хавьцаа 1 удаа өшиглөж газар унагаасан. Тэгсэн Ү газраас босож ирэхдээ ширээн дээрээс нэг шил авах шиг болоод /яг юуны шил байсныг хараагүй/ шууд Д.Оы нүүр лүү шидсэн. Тэгсэн чинь Д.Оы дээд уруулнаас цус гарахаар нь шууд тэр хоёрыг салгаад Д.Оы шархыг цэвэрлээд унтаж амарсан...” гэх мэндэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/317 дугаар: “Д.Оы биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл Мийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

/хх-ийн 14 дүгээр тал/

 

            5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 25 дугаар тал/

 

            6. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 31 дүгээр тал/

           

7. Мөнгөр гүүр эмнэлэг амбулаториор үйлчлүүлэгсдийн карт, гэрэл зургийн үзүүлэлт

/хх-ийн 55-60 дугаар тал/

 

8. Үлэмж клиник эмнэлгийн  арьсны эмчийн үзлэг,

/хх-ийн 62-63 дугаар тал/

 

            9. М.Үгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийнШүүгдэгч М.Ү нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуй гэх амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Оы нүүрэн тус газар нь барианы шилээр зүсэж эрүүл Мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч Д.Оы баримтаар гаргаж өгсөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ирээдүйд гарах зардлыг хохирогч баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг дурдуулж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.

Шүүгдэгч М.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл Мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, М.Үгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэрэлж шугуйн амралтын газарт хохирогч Д.Оыг “Мгийн өөд болсон аавынх нь нэрийг хэлж уйлууллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь жижиг компотны шил шидэж эрүүл Мэндэд нь дээд уруулын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч М.Үгийн “...гээд миний хэвлий хэсэг рүү өшиглөж дээрээс гараараа толгой руу алгадахаар нь би уур хүрээд хажуудаа байсан жижиг компотны шил Д.Оы нүүр рүү нь шидсэн.” гэх,

          Хохирогч Д.Оы ...300-500 грамм орчмын хэмжээтэй жижиг компотын хагархай шилийг баруун гараараа авч бариад миний нүүрний дээд уруул орчим руу гараараа савах хөдөлгөөн хийх үед миний уруулын дээд хэсэг зүсэгдэж их хэмжээний цус гарсан” гэх,

          Гэрч Г.Мгийн ...Д.О шууд босож ирээд Үгийн цээж билүү гэдэс хавьцаа 1 удаа өшиглөж газар унагаасан. Тэгсэн Ү газраас босож ирэхдээ ширээн дээрээс нэг шил авах шиг болоод /яг юуны шил байсныг хараагүй/ шууд Д.Оы нүүр лүү шидсэн. Тэгсэн чинь Д.Оы дээд уруулнаас цус гарсан...” гэх мэндэдүүлгүүд,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/317 дугаар: “Д.Оы биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл Мийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Үг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл Мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.Үгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оы бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдолтой байна” гэсэн тайлбарыг үндэслэн баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг шүүгдэгч М.Үгаас төлж барагдуулсан. Харин цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэндэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

 

Шүүгдэгч М.Ү нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

           Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй гэж үзлээ.

 

Шүүх 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 256 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Үд холбогдох эрүүгийн 2107000000116 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Үд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8, 12.9 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тангуд овогт М.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл Мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Шүүгдэгч М.Үг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялаас өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч М.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.О нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэндэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Үд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мэндэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ