Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101

 

                             Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн /РД:/-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.гээс хувцасны үнэ 2.100.000 төгрөг авах ёстой байсныг хариуцагч Б. Т.гийн 2 дугаар хорооны хашааг худалдан авах үедээ түүнд өгөх мөнгийг надад өгөхөөр тохирсон. Б. 500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэх 1.600.000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлээ тайлбарлахдаа: Б.гийн санхүүгийн боломжийг харгалзаад 1.600.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг хасч 1.200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны дотор 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 200.000 төгрөг төлнө гэсэн хугацааг зөвшөөрч эвлэрч байна гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сард би Алтайхүүгээс Нарлагт байрлах 1-а тоот газрыг 6.500.000 төгрөгөөр худалдан авсан.  Уг газрыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн учир шилжилт хөдөлгөөн хийж болохгүй байна гэхээр нь Алтайхүүгээс буцаагаад 2.000.000 төгрөгөө авсан. ******* Алтайхүүгээс авлагатай уг авлагыг би барагдуулая гээд 500.000 төгрөг өгсөн. Үлдэх 1.600.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэл дээр байгаа хэргийг хаалгах, усны шугамтай холбуулсан нөхцөлд бэлнээр өгөхөөр тохиролцсон байсан юм.

Одоо усны асуудлыг би өөрөө шийдвэрлэе, 1.200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны дотор 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 200.000 төгрөгөөр  хэсэгчлэн төлж барагдуулна гэжээ. 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.гоос худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.600.000 төгрөг  шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 1.200.000 төгрөг болгосон. 

Хариуцагч Б. 1.200.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг  2017 оны 04 дүгээр сарын 05-ны дотор 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 200.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дугаар дансанд хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг улсын орлого болгож,  нэхэмжлэгчийн шаардсан 1.200.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийн тал хувь болох 16.675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, үлдэх 16.675 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                  

1. Нэхэмжлэгч *******ийн ******* хариуцагч ******* овгийн *******ийн гоос худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны дотор 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 200.000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны 5749....35 дугаар дансанд төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигчид эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.Бямба-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 /дөчин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.гоос 16.675 /арван зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д, ХААН банкны 5749909359 дугаарын данснаас 16.675 /арван зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг  буцааж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                             ШҮҮГЧ                             Л.ЭНХБИЛЭГ