| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0099/И |
| Дугаар | 102 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух овгийн *******гийн /РД:/-аас
зээлийн гэрээний үүргийн биелэлт, түүнээс учирсан хохирол 9.033.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Л.ад 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цалингийн зээл авч 8.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Тэрээр зээлийн эргэн төлөлтийг надад төлдөггүй, шаардахаар шүүхдээд аваарай хэмээн басамжилдаг. Иймд Л.аас миний цалингаасаа төлсөн 7.400.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн 1.633.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159.478 төгрөг нийт 9.192.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.478 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлүүлж, цалингаасаа төлсөн 7.400.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн 1.633.000 төгрөг нийт 9.033.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Л. шүүхэд тайлбарлахдаа: Би Ц.*******ийн цалингаасаа төлсөн 7.400.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн 1.633.000 төгрөг нийт 9.033.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 284.000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 7.612.922 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт, түүнээс учирсан хохирол 9.033.000 төгрөгийг шаардсан.
Хариуцагч Л. 9.033.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 284.000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 284.000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 7.612.922 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.478 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчийн зөвшөөрсөн 9.033.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 79.739 төгрөгийг Л.аас гаргуулж, үлдэх 79.739 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* хариуцагч овгийн *******гийн /РД:/-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт, түүнээс учирсан хохирол 9.033.000 /есөн сая гучин гурван мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Л. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.478 /нэг зуун тавин есөн мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.аас 79.739 /далан есөн мянга долоон зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн данснаас 79.739 /далан есөн мянга долоон зуун гучин ес/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ