| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0084/И |
| Дугаар | 105 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, Хамтран ажиллах гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 105
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, Өндөртолгой 2-4 тоотод байрлах “*******” сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух ******* овгийн *******ын /РД:*******/-ээс
Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын төлбөр 343.780 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И. нь *******, тоот орон сууцыг эзэмшдэг бөгөөд Б. нь уг орон сууцыг түрээслэн суудаг. 2008-2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардал төлөөгүй. Иймд И.ээс 343.780 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Сууц өмчлөгч И.ээс 343.780 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсэг болох 171.100 төгрөгнөөс татгалзаж, 172.680 төгрөгийг И.ээс шаардана. Үүнийг И. нь төлж барагдуулсан тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч И. шүүхэд тайлбарлахдаа: Би “*******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 172.680 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, 03 дугаар сарын 21-ний өдөр 30.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч И.ээс 2008-2016 оны орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын төлбөр 343.780 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2014-2016 оны ашиглалтын төлбөр 172.680 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч И. 172.680 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, 03 дугаар сарын 21-ний өдөр 30.000 төгрөгийг ХААН банкны 5754...56 тоот дансанд тушааж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байна. /хх-15/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.963 төгрөг төлсөнийг улсын орлого болгож хариуцагчийн биелүүлсэн 172.680 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.915 төгрөгийг хариуцагч И. төлсөн.
Харин үлдэх 2.915 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй ******* овгийн *******ын /РД:*******/-д холбогдох орон сууц дундын өмчлөлийн ашиглалтын төлбөр 172.680 /нэг зуун далан хоёр мянга зургаан зуун наян/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.963 /арван мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данснаас 2.915 / хоёр мянга есөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Хариуцагч И. улсын тэмдэгтийн хураамж 2.915 /хоёр мянга есөн зуун арван тав/ төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөнийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ