Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.ЭНХЖАРГАЛ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ш.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 93 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Г.Мд холбогдох эрүүгийн 2107000000091 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, УНК машинист мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөг, мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр тус тус торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 666 дугаар захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийт биечлэн хорих ялыг 2 жил 2 сар 20 хоногоор тогтоосон, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, Жаран овогт Г.М /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн орчимд .................................................... дугаар гудамжинд Б.Мтай тухайн нөхцөлд үүссэн “чамайг зодно ш дээ, муу шоронгийн хадаас минь” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас маргалдаж түүний цээжний зүүн урд тал, өвчүүний зүүн хажуу тал, бүсэлхийн зүүн тал зэрэг биеийн хэсгүүдэд хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.М нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Надад ярих юм алга. Байцаалт өгсөн. Би тухайн үед ямар ч ухаангүй байсан. Дүүг нь дуудах гэсэн чинь хаалга нь цоожтой байсан. Би нэг удаа хутгаар хатгасан гэж бодсон чинь хэрэг дээр 3 гэсэн байна. Тэр хутга талийгаачийн хутга байсан. Ноднин надад нэг ямаа зарсан юм. Тэгээд манайд очиж гаргаж өгчхөөд амбаарын ард модон дээр хаячихсан байсан. Хутгаа сүүлд надаас нэхээд байсан. Би маш их гэмшиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үлдсэн хохирлоо барагдуулаад өгөөч ээ гэж хүсэж байна. 2.000.000 төгрөг бэлнээр авсан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

             1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.Мийн өгсөн: “...Тэгээд зогсохгүй орилж чарлаад байхаар нь миний толгой өвдөөд “чи жаахан аяархан яриач дээ” гэтэл Б.М “шоронгийн банди, пизда” гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд ноднин жил надад ямаа зарахдаа хутгаа манай хашаа, амбаар хоёрын завсар гээчихсэн байснаа надаас тухайн үед хутга өг пизда гээд нэхээд байснаа намайг зайл гэхээр нь би юм хэлэлгүй ямар нэгэн маргаан үүсгэлгүйгээр гараад явчихсан. Тэгээд би тэндээс гарч явж хэсэг унтаж байгаад буцаж үдээс хойш Б.Мынх руу очсон. Тэгээд миний өөдөөс Б.М согтуу агсраад гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр маргалдаад би юм хэлэлгүй явчихсан. Тэгтэл Б.М гудамжны үзүүрт хойноос гүйж ирээд дэгээдэж унагаасан. Тэгээд бид хоёр заамдалцаад автал цагдаа ирээд салгаад 2 тийшээ явуулсан. Тэгээд би гэртээ харьж унтаад сэрэхдээ Б.Мын нэхээд байсан хутгыг нь аваачиж өгөхөөр аваад гарсан. Тэгээд явж байгаад ....................... дугаар гудамжинд Б.Мтай халз таарчихсан. Тухайн үед Б.М гартаа томхон чулуу барьчихсан байхаар нь би “чулуугаар яах нь вэ” гэж асуутал “чамайг зодъё шоронгийн банди минь” гээд намайг чулуугаараа цохих гэхээр нь би бүсэндээ хийчихсэн Б.Мд аваачиж өгөх гэж байсан хутгаар айлгах гээд 1 удаа хатгачихсан юм. Тэгээд Б.Мыг уначихаар нь мөн миний хатгачихсан газраас цус гараад байхаар нь би гэрт чинь хүргэж өгье гээд сугавчилж гудамж уруудаад нэг их хол яваагүй байхад Б.М байж бай би хэвтээдэхье гээд байхаар нь би “дүүг чинь дагуулаад ирье” гээд гэр лүү нь явчхаад хашааны хаалгыг нь нүдээд хүн гарч ирэхгүй болохоор нь буцаад Б.М руу очиход эмнэлгийн автомашин ирчихсэн байхаар нь би шууд бадралын 2-3 дахь гудамжинд байдаг дэлгүүрээс Модун архи аваад найз Цынх руу явж байгаад М, Г хоёртой таарсан. Тэгээд бид 3 хамт Цынх руу ороод сууж байтал манай хүү Н гаднаас орж ирээд “аав юу болчихсон юм” гэхээр нь би юм хэлээгүй. Тэгээд манай хүү гараад явчихаар нь би удалгүй гарч яваад Мтай архи ууя гэж байснаа болиод буцаад найз Цынх руу явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед цагдаад бүх үнэнээ шууд хэлсэн...” гэх мэдүүлэг, 

            /1 хх-ийн 180-181 дүгээр тал/

 

  2. Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 05 цаг өнгөрч байх үед .............................................. тоотод байх гэрээсээ гараад гудамж болон хашаа хороогоо цэвэрлээд байж байхад 07 цагийн үед надтай нэг хашаанд байшинд амьдардаг төрсөн ах Б.М гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад Б.М ах “ахын дүү юм уух уу” гэхээр нь би “тэгье” гэхэд ах манайхаас доош гудамжны үзүүрт “................” гэх дэлгүүр рүү явж 1 шил 0.75 литрийн Модун нэртэй архи аваад манай найзууд болох М, Т нарын хамт гэртээ орж авчирсан архийг нь цуг ууцгаасан. Тэгээд 10 цагийн үед байх Б.М ах дахиж дэлгүүр рүү архинд яваад 0.75 литрийн нэг шил Модун архи, том Боргио пиво авч ирээд бид нар уугаад эхэлж байтал Т тасраад эхнэр нь ирээд аваад явсан ба удалгүй гаднаас Г.Мэ ах орж ирсэн. Тэгээд бид нар ари, пивоо ууж дуусгаад би М, Г.Мэ нарыг “гэртээ харь” гэж хэлээд тэр гурвыг Б.М ахын гэрээс гарсаны дараа би нэлээн согтуу байсан учир тасраад гэрийнхээ үүдний таамбартаа унтчихсан байсан. Орой 18 цагийн үед сэрээд гэр рүүгээ орж унтсан...Миний хувьд яг үнэнийг хэлэхэд гомдолтой байна гэхэд хэцүү, гомдолгүй гэхэд хэцүү л байна. Өөрөө хүртэл дунд нь архи дарс уугаад явж байсан болохоор бусдыг буруутгахад хэцүү байна. Харин талийгаачийн оршуулгын зардлыг баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 30-31 дүгээр тал/

 

            3. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Агийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр Б.О, Б.М ахын байшин руу орж гарч яваад нийлж архи уугаад байх шиг байсан. Тэгээд өдрийн 11 цагийн орчимд манай нөхөр орж ирээд хөргөгчнөөс тахианы гуя нэг ширхгийг аваад гэрээс гарсан. Тэрнээс хойш манай нөхөр гэрт орж ирээгүй. Тэгээд би гэртээ байж байгаад 17 цагийн үед Налайх дүүргийн Хүүхэд хөгжлийн төвд ковид-19 өвчний вакцины 2 дугаар тунгаа хийлгэхээр гэрээсээ гартал Б.М ах Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис колонкийн Б.Еийн зүгээр хойно байрлах мод түлээ, нүүрс зардаг цэгийн хашаан дотор зогсож байгаа харагдсан. Би гэрээс гарахдаа Б.М ахын гэрт хэн байна, юу хийж байна гэж огт хараагүй” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 35-36 дугаар тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Ө.Мын өгсөн: “...Тухайн өдрийн 09 цагийн үед гэрээсээ гараад Бадралын 11 дүгээр гудамжинд байдаг Мийн гэрт очиход М, түүний дүү Б.О нар байсан. Тэгээд М доод гудамжны үзүүрийн дэлгүүрээс 2.5 литрийн Боргио пиво авч гэртээ уусан. Пивоо ууж дуусаад М ганцаараа явж Модун гэдэг нэртэй 0.75 литрийн архи авчирч гурвуулаа ууж дуусгаад М дахиад том Боргио авчирч ууж байхад Эээ ирээд цуг пиво уусан. Би нэлээд согтоод ирэхэд Б.О намайг чи муудаад байна яв гэхээр нь тэднийхээс гарч гэр рүүгээ харьж очоод унтсан. Би унтаж байхад манайд У 15 цагийн үед ирж хоёулаа нэг пиво авч Мийн гэр рүү очоод М бид гурав пивоо уугаад сууж байхад дүү Б.О нь А гэдэг залуутай цуг орж ирсэн ба А гэдэг залуу нь пивоноос уугаагүй. Бид хэд нэг пивоо ууж дуусгаад М гэрээсээ бид нарыг хөөгөөд байсан болохоор явцгаасан. У, А бид гурав гарч Аг Шинэ Налайх хороолол гэр рүү нь дөхүүлж өгөөд би гэр рүүгээ явж У Бадралын 7 дугаар гудамжинд байх гэр рүүгээ явсан. Гэртээ хариад унтаж байгаад 20 цагийн үед байна уу даа босож галдаа нүүрс хийж байтал цагдаа орж ирээд юм асууя гэхээр нь дагаад гартал над руу Г эгч /............. дугаартай/ залгаад Эээ чинь юу хийгээд яваад байгаа юм бэ, тэрийг чи мэдээд над руу яриадах гэсэн. Цагдаа намайг хэлтэс рүү явъя гээд дагуулаад явж байхад Г эгч над руу дахиж залгаад Эээ над руу залгаад “Би эцсийн удаа ярьж байна” гээд хүн алчихсан ухааны юм яриад байна, юу болсныг мэдээдэх гэхээр нь би Эээгийн ............. дугаарын гар утсанд залгаад чи хаана байна гэхэд Эээ би 1 дүгээр хороонд засмал зам өгсөөд явж байна гэхээр нь хоёулаа ганц юм хуваагаад ууя хаана байгаагаа хэлчих, Сод монгол дээр уулзъя гэсэн. Тэгтэл Эээ “чи намайг цагдаад барьж өгөх гээд байнаа муу пизда минь ээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 38, 40 дүгээр тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Цын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 03 цагийн орчимд ......................................... тоот гэртээ ганцаараа унтаж байхад манай гэрт гаднаас талийгаач Б.М, хүүхэн Мтай хамт 0.75 литрийн Соёрхол архи бариад орж ирсэн. Тэгэхээр нь би гайхаад Б.М руу “чи чинь одоо хар шөнөөр юу хийж яваа юм бэ” гэхэд Б.М надад “найз нь өнөөдөр улсаас иргэн бүрт өгч байгаа 300.000 төгрөгөө авчихлаа гурвуулаа хамт нэг шил юм хуваагаад уучихъя” гэхээр нь би зөвшөөрөөд тэр хоёртой хамт авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд бид хэд үүрийн 05 цаг хүртэл хоорондоо ойр зуурын зүйлс ярилцаж сууж байгаад архиа дуусгачхаад унтацгаагаад өглөө 07 цагийн үед дахиж нэмж архи уухаар сэрцгээгээд Б.М, М хоёр хамтдаа дэлгүүр явж архи аваад ирье гээд гарч явснаас хойш тэд нар ерөөсөө орж ирээгүй. Тэр орой 18 цагийн үед намайг гэртээ байж байхад гаднаас Г.Мэ нэлээн согтчихсон байдалтай манайд ганцаараа орж ирээд “Мийг харсан уу? тэр муу пиздаг ална” гэчхээд гараад явчихсан. Талийгаач Б.Мыг л хайж байгаа бололтой байсан. Би Г.Мийг ер нь агсам зантайг нь мэдэх учраас согтуудаа л солиотой юм ярьж байна гээд тоогоогүй. Гэтэл 20 цагийн орчимд Г.Мэ манай гэрт гаднаас ганцаараа орж ирсэнээ “Би Мийг ганц хатгачихлаа, цаадах чинь арай үхээгүй гайгүй байхаа” гээд миний хийсэн байсан буузнаас 2-3 ширхгийг идчихээд гараад явсан. Тухайн үед надад Г.Мэд хэлэх үг олдоогүй, би ч ямар нэгэн юм яриагүй. Г.Мэ гарч яваад удалгүй 10 орчим минутын дараа эргэж орж ирсэн. Орж ирэхдээ цээж М хочтой залуу, бас нэг үл таних залуугийн хамтаар орж ирсэн. Тэр хоёр нь эрүүл байх шиг байсан. Тэгээд тэр хоёрт “Би Мийг хатгачихлаа” гээд хэлсэн чинь нөгөө хоёр нь итгэсэн шинжгүй “за битгий худлаа яриад бай” гээд яриад байж байтал Г.Мий төрсөн хүү Баа нь гаднаас орж ирээд “Та М ахыг яагаад хутгалчихсан юм бэ?” гэтэл Г.Мэ өөдөөс нь юу ч дуугараагүй, доошоо хэсэг харж сууж байгаад нөгөө гурван хүний хамтаар манай гэрээс гарцгаасан. Тэгээд манай гэрээс гарчихаад буцаж орж ирээд орон дээр орхисон байсан гар утсаа аваад гарсан. Ингээд дахиж манай гэрт орж ирээгүй...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 42-43 дугаар тал/

 

6.  Мөрдөн байцаалтад гэрчээр А.Н Мын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09-10 цагийн орчимд би .................................... тоотод байх гэрээсээ гараад М ахынд ганцаараа очсон. М ахынд очиход тэднийд М М ах, Эээ ах, Т, М, Б.О нар Модун архи, Боргио пиво ууцгааж байсан. Намайг очиход бүгд л согтуу Т бүр тасраад уначихсан байсан. Би ч тэгээд тэднийд ороод 2-3 татчихаад удалгүй гараад явчихсан. Тэгээд Налайхын төв рүү ороод найзтайгаа архи ууж явж байгаад буцаад гэр лүүгээ явж байх замдаа Ц ахын хашааны яг ар талд Эээ ахтай тааралдахад 1 шил 0.75 литрийн Модун нэртэй архи бариад явж байсан ба хамт Ц ахын гэрт ороход Ц ах ганцаараа байсан. Эээ ах архиа дөнгөж задлаад Ц ахад хийж өгчихөөд “М ах нь баларсаан, хүн алчихлаа” гэхээр нь би “юугаа балаарайд байгаа юм, битгий балай юм яриад бай” гэхэд Эээ ах “Ах нь нээрээ хүн алчихлаа, Мийг хатгачихлаа” гээд нуруунаасаа хар өнгийн хуйтай урт хутга гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Тэгэхээр нь “хэнийг алчихсан юм бэ” гэхэд “Мийг алчихлаа” гэж хэлсэн. Энэ үед Эээ ахын хүүхэд нь бололтой залуу орж ирээд “арай ч дээ та” гээд аавруугаа уурлаад байсан. Тэгээд Г бид хоёр тэднийхээс гараад явсан. Тэр өдрийн өглөө нь талийгаач Мийн гэрт очиход хэн нь ч эхлүүлсэн юм бүү мэд, бүгд л шорон, орон яриад эхэлсэн. Тухайн үед М, Ээ хоёр “би ч шоронд ийм байсан” гээд яриад байсан” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 45-46 дугаар тал/

 

            7. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Гын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны орой 18-19  цагиин үед гудамжинд цээж Мтой таараад хамт явж байгаад Ц ахын ард Эээ ахтай таарахад тэр 1 шил Модун нэрэй архи аваад явж байсан. Тэгээд Ц ахынд ороод архиа задлаад гэрийн эзэнд хийж өгчхөөд би “Мийг алчихлаа” гэхэд М та юу балайраад байгаа юм бэ гэхэд “нээрээ би Мийг хатгаад алчихлаа” гээд нуруунаасаа хар өнгийн хуйтай нүдэн баримжаагаар 30 орчим см урттай болов уу гэмээр хутга гаргаж ирээд ширээн дээр тавиад “энэ хутгаар алчихлаа” гэж байсан. Тэгтэл нэг танихгүй залуу орж ирээд “та яаж байгаа юм бэ” гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 48 дугаар тал/

 

            8. Мөрдөн байцаалтад гэрчээр С.Уийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед би гэртээ байж байгаад .................................. тоотод байх Мын гэрт очиход М уучихсан бололтой унтаж байхаар нь сэрээхэд гайгүй архи нь гарчихсан байсан. Тэгээд М бид хоёр пиво ууя гээд Бадралын 11 дүгээр гудамжны Г эгчийн дэлгүүр лүү очоод Боргио пиво аваад Мийн гэрлүү ороход М ганцаараа байсан. Тухайн үед М нэлээн согтуу байх шиг байсан. Тэгээд бид гурав пивоо уугаад сууж байхад Мийн дүү Б.О, Буурал Атай хамт хоёулаа согтуу ороод ирсэн. Тэгээд хамт ууж байгаад М “писда яв барь” гээд байхаар нь бид нар пивоо ууж дуусгачхаад ямар нэгэн маргалдсан зодолдсон зүйлгүйгээр салаад явцгаасан. Б.О гэрлүүгээ унтахаар орох шиг болсон. М бид хоёр Аг гэр лүү нь дөхүүлж өгчхөөд салцгаасан. Тэгээд гэртээ очоод амраад байж байсан. Тэгээд нэлээн оройхон цагдаа нар манай гэрт ирээд намайг аваад явсан юм” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 50 дугаар тал/

 

            9. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Аийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрч байхад .......................................... тоотод байх гэрээсээ гараад ажил дээрээ очоод 40.000 төгрөг аваад Налайх дүүргийн 7-р хороо Хийд 1 дүгээр гудамжинд байдаг садныхаа айлд очиж Модун гээд бага градустай архи уугаад нэлээн согтчихсон байсан. Тэгээд би гэр лүүгээ явж байхдаа талийгаач Б.Мын гэрт орсон. Тэгээд тэнд ямар нэгэн архи дарс уугаагүй жаахан сууж байгаад М ах, У хоёроор гэртээ хүргүүлээд гэртээ ороод унтсан юм. Тэгээд гэрээсээ хэд хоног гараагүй нэлээн сүүлд л Б.М ахыг нас барсан гэдгийг мэдсэн юм” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 52 дугаар тал/

 

            10. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Тгийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагийн орчимд би Ө.Мын хамтаар .......................................... тоотод талийгаач Б.Мын гэрт очсон. Тэгэхэд Б.М ах ганцаараа гэртээ хэвтэж байсан. Тухайн үед М бид хоёр шараа тайлахаар Б.Мын гэрт очсон. Тухайн үед Б.М бид хоёр Г эгчийн дэлгүүр лүү хамт явцгаасан. Б.М дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн 18 градустай “Модун” архи, 2.5 литрийн Сэрүүн пиво 2 савыг авцгаасан. Тэгээд бид гурав Б.Мын гэрт уугаад байж байтал Мпын төрсөн дүү Б.О орж ирээд бид нартай хамт ууцгаасан. Тэгээд Б.М дахиад нэг шил 0.75 литрийн 18 градустай “Модун” архи, 2.5 литрийн Сэрүүн пиво 2 сав, 1 сав Тэрэлж ундаа авсан. Тэр архиа ууж байхад Г.Мэ, цээж М нар ирчихсэн байсан. Би тэрийг ууж байхдаа л бараг тасарчихсан байхад манай эхнэр ирээд намайг гэр лүүгээ аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар ёстой мэдэх юм байхгүй байна. Тэгээд гэртээ очиж тасарч унтаад шөнө сэрээд яг цаг хэд болж байсныг мэдэхгүй 1-2 цагийн орчимд байсан байх Б.М руу залгахад “цагдаа дээр байна” гэж байсан. Дахиад удалгүй залгаад Б.Мыг нас барчихсан байна гэдгийг хэлсэн юм...” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 54 дүгээр тал/

 

            11. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Нийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би ................................................. тоотод байх гэртээ байхад 20 цаг 20 минутад манай ээж Б над руу залгаад “аав чинь хүн алчихлаа гэж байна, би аавыг чинь хайгаад явж байна, чи аавыгаа олоодох” гэхээр нь би “та хэрэггүй би хайя” гээд аавыг хайгаад ......................................... тоотод байх Ц гээд найзынх нь гэрт байхад нь олсон. Тэгээд би аавд хэлэх юм олдохгүй “нээрээ юм уу” гэтэл “чамд ямар хамаатай юм, яах гэж ирсэн юм” гээд уурлаад “чи аавдаа нэг шил архи аваад өгчих” гэхээр нь би “аваад өгье, наанаа байж байгаарай” гээд тэндээс гарч яваад цагдаа дуудчихаад ээжтэй уулзах гээд явсан. Тэгээд цагдаа ирээд аавыг хаана байгаа эсэхийг мэдэх талаар асуухаар нь Цын гэрт байсан гэж хэлж өгсөн юм. Би бол яг юу болсон талаар нь нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй. Манай ээж Б ч мэдэхгүй байсан. Манай аав л ээж рүү утасдаад “хүн алчихлаа” гэж хэлсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 56 дугаар тал/

 

            12. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Гийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед Г.Мэ өөрийнхөө ............. дугаарын утаснаас миний ............. дугаарын утас руу залгаад “Би хүн алчихлаа” гэхээр нь “яасан гэнээ” гэтэл “Би хүн гэмтээчихлээ, дахиж уулзаж чадахгүй байх сүүлийн удаа л ярья, одоо цагдаа нар намайг ирээд авах байх манай хүү Н цагдаад дуудлага өгчихсөн байна” гэж ярихаар нь би яг өмнөх өдөр миний төрсөн өдөр байсан, Г.Мэ яг миний төрсөн өдрөөр мэнд хүргээгүй тул “Чи миний төрсөн өдөр гээд залгаагүй биздээ тоглоод байгаа юм уу?” гэтэл хариу хэлэлгүй утсаа салгачихсан юм. Тэгээд би Г.Мийн хуурай дүү гэх Мийн дугаарыг мэддэг учир залгаад “Г.Мэ хүн алчихсан гээд яриад байх юм үнэн юм уу худлаа юм уу?” гээд асуутал цаанаас нэг хүн “хэнтэй яриад байгаа юм” гэх сонсогдоод утсаа салгачихсан. Тэр нь цагдаа нар тухайн үед ирчихсэн байсан юм шиг байна лээ. Надад энэнээс өөр ямар нэгэн зүйл яриагүй, бид хоёр 1-2 минут л ярьсан байх нэг их удаагүй юм...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 58 дугаар тал/

 

            13. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Еийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг 15 минутын орчимд би Налайх дүүрэг дэх ЦагдАн хэлтсээс Ковид-19 цар тахал өвчний улмаас хөл хорио тогтооход үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Гэрэл-Ирээдүйгээс малгай авах гээд явж байхад Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11 дүгээр гудамжны доод үзүүрт засмал замын хажуугийн явган хүний зам дээр хоёр эрэгтэй хүн хоорондоо заамдалцаад зогсож байхаар нь би цагдАн албаны автомашинтай явж байсан тул дуут дохиогоо асаагаад яваад очиход тэр хоёр хүн заамдалцаж байснаа бие биенээ тавиад жаахан хоорондоо зай аваад зогссон. Би ч чанга яригчаар хүн хоорондын зайгаа авч, маскаа зүүцгээ гэдгийг нь хэлсэн. Ингээд тэр хоёр шаардлага биелүүлээд хоёр тийшээ зайгаа авч зогсоод маскаа гаргаж ирээд зүүцгээсэн. Тэгээд би автомашинаа эргүүлээд тэр хоёр хүний ойролцоо 1-2 алхмын зайтай очоод автомашины цонхоо буулгаад “яагаад маргалдаад байгаа юм бэ” гэхэд Б.М гэх хүн нь “энэ пизда хүн амины хэргээр шоронд ороод гараад ирсэн гээд томроод байгаа юм пизда” гэтэл нөгөө Г.Мэ гэх залуу нь “ах нь хүн амины хэргээр суучхаад гарч ирсэн юмаа” гэхээр нь би “тэр чинь хамаагүй та нар маскаа зүүцгээ, одоо салаад явцгаа эсвэл эрүүлжүүлэх байранд хүргэнэ шүү” гэтэл Г.Мэ нь “за за” гээд цаашаа явчихсан.  Харин Б.М нь “энэ пизда хүн алаад суугаад гараад ирсэн гэхээр нь би айх юм уу?” гэж хэлчхээд Г.Мий эсрэг зүг явсан. Би тухайн хоёр хүнийг ямар нэгэн ил цохиулж зодуулсан зүйл илтэд харагдаагүй тул шаардлага тавьж салгаж явуулчхаад өөрөө буцаад ажилруугаа явсан юм...гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 60 дугаар тал/

 

            14. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.Жын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ....................................................-5 тоот гэртээ байж 19 цаг 20 минутын үед гудамжныхаа доод үзүүрт байдаг дэлгүүрээс тамхи авчхаад буцаад гэр лүүгээ дээшээ өгсөөд явж байхад гудамжны дээд талын нарийн гудамжны хэсэгт 2 эрэгтэй хүн хоорондоо юм яриад байгаа бололтой зогсож байсан. Тэр хоёр хоёулаа л хар бараан өнгийн хувцастай харагдаж байсан. Дээрээс нь холоос харсан учир өөр содон шинж тэмдгийг нь сайн харж анзаарч чадаагүй. Ингээд гэртээ байж байтал манай гэрийн гадаа цагдАн машин ирчихсэн гэрэл асаад байхаар нь юу болоод байгаа юм бол гэж бодоод гараад хартал цагдаа нар ирчихсэн зураг аваад байж байсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 63 дугаар тал/

 

15. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/30 дугаар:

“1. Талийгаач нь цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн 1-р шарх зүрхний зүүн ховдол руу нэвтэрснээр үнхэлцэг хальсанд цус хуралдаж зүрх чихэлдэж зүрх зогсож нас баржээ.

2. Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн 1-р шарх, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, зүрхний зүүн ховдлын хананд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээж /2/, бүсэлхийнд /3/ шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удАн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь 1-р шархны улмаас нас барсан учир гэмтлийн зэрэг тогтоохгүй, 2 болон 3-р шархнууд нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаачийн цусанд 3,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

7. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 74 дүгээр тал/

 

16. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.ДэлгэрмАн 2209 дүгээр: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 30 см урттай, хөр өнгийн иштэй хутган дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 87-88 дугаар тал/

 

17. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.ДэлгэрмАн 2210 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн Г.Мийн биед үзлэг хийх явцад хураан авсан гэх хажуу талдаа “N” гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн хос пүүз дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяалал болон хүн, мал амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 93-94 дүгээр тал/

 

18. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.ДэлгэрмАн 2213 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн Г.Мийн биеэс бэхжүүлэн авсан гэх хумсны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Г.Мийн биеэс бэхжүүлэн авсан гэх хумсны дээж дээр цус, үс, арьсны эдийн ул мөр илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 99-100 дугаар тал/

 

19. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.ДэлгэрмАн 2212 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн Г.М гэж хаягласан улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь 0(I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 105-106 дугаар тал/

 

20. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.ДэлгэрмАн 2216 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх бинтэн дээрх улаан хүрэн өнгийн толбо нь цус мөн байна. Уг цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цус нь AB(IV) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 112-113 дугаар тал/

 

21. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээч О.Баттулгын 1352 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн урт хүрэм дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт, шинэ болон хуучин зулгаралтууд, хар өнгийн богино хүрэм дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд, халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлтүүд, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, саарал өнгийн хагас ханцуйтай цамц дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд, хар өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан хуучин зулгаралтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хос оймс, хар өнгийн богино түрийтэй хос гутал, хар өнгийн дотоож, хүрэн өнгийн тэлээ, цагаан өнгийн салаатай хос бээлий, хар өнгийн даавуу, саарал өнгийн саравчтай малгай зэрэг нь гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 121-128 дугаар тал/

 

22. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Б.ДэлгэрмАн 2214 дүгээр: “Шинжилгээнд ирүүлсэн Б.Мын цогцост хийсэн үзлэгээр хураан авсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АB(IV) бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 130-131 дүгээр тал/

 

23. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын ахлах шинжээч Б.Золзаяагийн 1353 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Соёолж 2.5 литр” шар айргийн сав дээрээс 5 ширхэг гарын мөр, “Сэрүүн 2.5 литр” шар айргийн сав дээрээс 3 ширхэг гарын мөр, “Боргио 0.5 литр” шар айргийн лааз дээрээс 1 ширхэг гарын мөр, нийт 9 ширхэг гарын мөр илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Соёолж” шар айргийн сав дээрээс илэрсэн 1 дугаартай гарын мөр, “Сэрүүн” шар айргийн сав дээрээс илэрсэн 6 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцэж буй 1,6 дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын дардсууд болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 136-140 дүгээр тал/

 

24. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч Ш.Сүхбаярын 08/029 дугаар: “Б.Мын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргүүдийн газраас хураан авсан гарын мөртэй тохирохгүй. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 144-146 дугаар тал/

 

25. Шүүх сэтгэц эмгэг судлалын 336 дугаар: “Г.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй байна. Г.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 151 дүгээр тал/

 

            26. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 2-9 дүгээр тал/

 

27. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

            /1 хх-ийн 10-16 дугаар тал/

 

28. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/1 хх-ийн 17-20 дугаар тал/,

 

29. Хар өнгийн хуванцар гэртэй, хар өнгийн төмөр  иштэй, ажлын хэсэг нь 20 см, нийт урт нь 32 см урттай 1 ширхэг хутгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

/1 хх-ийн 26 дугаар тал/

 

30. Дискийг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол,

/1 хх-ийн 182 дугаар тал/

 

31. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /1 хх-ийн 198 дугаар тал/,

           

            32. Г.Мийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 186-195, 200-205, 220-242 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Дээрх хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулах, сиди бичлэгийг хавтаст хэрэгт хадгалах гэсэн дүгнэлтүүдийг гаргаж байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оролцуулах саналыг гаргаж байна.” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Миний үйлчлүүлэгч Г.М шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдааны явцад завсарлага авч хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн үедээ оргон зайлаагүй байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэсэн зүйл заалтыг баримтлан дээд ял нь 12 жил гэхээр 8 жил 7 сар доод хэмжээ нь 5 жил 3 сар 7 хоног байгаа. Иймд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү гэсэн саналыг тавьж байна” гэх,

  Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийг буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч  Г.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо ....................... дугаар гудамжинд хохирогч Б.Мыг “чамайг зодно шдээ, муу шоронгийн хадаас минь гэлээ” гэх шалтгааны улмаас зодон түүний цээжний зүүн урд тал, өвчүүний зүүн хажуу тал, бүсэлхийн зүүн тал зэрэг биеийн хэсгүүдэд хутгалж цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн 1-р шарх, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, зүрхний зүүн ховдлын хананд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээж /2/, бүсэлхийнд /3/ шарх бүхий гэмтэл учруулсны улмаас түүнд цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн 1-р шарх зүрхний зүүн ховдол руу нэвтэрснээр үнхэлцэг хальсанд цус хуралдаж зүрх чихэлдэж зүрх зогсож амь насыг нь хохироосон болох нь:

Шүүгдэгч Г.Мийн “...Би нэг удаа хутгаар хатгасан гэж бодсон чинь хэрэг дээр 3 гэсэн байна... би “чулуугаар яах нь вэ” гэж асуутал “чамайг зодъё шоронгийн банди минь” гээд намайг чулуугаараа цохих гэхээр нь би бүсэндээ хийчихсэн Б.Мд аваачиж өгөх гэж байсан хутгаар айлгах гээд 1 удаа хатгачихсан юм...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын “...Үлдсэн хохирлоо барагдуулаад өгөөч ээ гэж хүсэж байна. 2.000.000 төгрөг бэлнээр авсан...Өөрөө хүртэл дунд нь архи дарс уугаад явж байсан болохоор бусдыг буруутгахад хэцүү байна. Харин талийгаачийн оршуулгын зардлыг баримтаар нэхэмжилнэгэх,

Гэрч Т.Агийн  “...Б.М ах Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис колонкийн Б.Еийн зүгээр хойно байрлах мод түлээ, нүүрс зардаг цэгийн хашаан дотор зогсож байгаа харагдсан. Би гэрээс гарахдаа Б.М ахын гэрт хэн байна, юу хийж байна гэж огт хараагүй” гэх,

Гэрч Ө.Мын “....Эээ над руу залгаад “Би эцсийн удаа ярьж байна” гээд хүн алчихсан ухааны юм яриад байна, юу болсныг мэдээдэх гэхээр нь би Эээгийн ............. дугаарын гар утсанд залгаад чи хаана байна гэхэд Эээ би 1 дүгээр хороонд засмал зам өгсөөд явж байна гэхээр нь хоёулаа ганц юм хуваагаад ууя хаана байгаагаа хэлчих, Сод монгол дээр уулзъя гэсэн. Тэгтэл Эээ “чи намайг цагдаад барьж өгөх гээд байнаа муу пизда минь ээ гэж хэлээд утсаа тасалсан.” гэх,

 Гэрч М.Цын “...Г.Мэ манай гэрт гаднаас ганцаараа орж ирсэнээ “Би Мийг ганц хатгачихлаа, цаадах чинь арай үхээгүй гайгүй байхаа” гээд миний хийсэн байсан буузнаас 2-3 ширхгийг идчихээд гараад явсан.” гэх,

Гэрч А.Н Мын “...Эээ ах архиа дөнгөж задлаад Ц ахад хийж өгчихөөд “М ах нь баларсаан, хүн алчихлаа” гэхээр нь би “юугаа балаарайд байгаа юм, битгий балай юм яриад бай” гэхэд Эээ ах “Ах нь нээрээ хүн алчихлаа, Мийг хатгачихлаа” гээд нуруунаасаа хар өнгийн хуйтай урт хутга гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Тэгэхээр нь “хэнийг алчихсан юм бэ” гэхэд “Мийг алчихлаа” гэж хэлсэн.” гэх,

Гэрч Д.Гын “...би “Мийг алчихлаа” гэхэд М та юу балайраад байгаа юм бэ гэхэд “нээрээ би Мийг хатгаад алчихлаа” гээд нуруунаасаа хар өнгийн хуйтай нүдэн баримжаагаар 30 орчим см урттай болов уу гэмээр хутга гаргаж ирээд ширээн дээр тавиад “энэ хутгаар алчихлаа” гэж байсан.” гэх, 

Гэрч С.Уийн “...Тэгээд хамт ууж байгаад М “писда яв барь” гээд байхаар нь бид нар пивоо ууж дуусгачхаад ямар нэгэн маргалдсан зодолдсон зүйлгүйгээр салаад явцгаасан... Тэгээд нэлээн оройхон цагдаа нар манай гэрт ирээд намайг аваад явсан юм” гэх,

Гэрч Д.Аийн “...Тэгээд гэрээсээ хэд хоног гараагүй нэлээн сүүлд л Б.М ахыг нас барсан гэдгийг мэдсэн юм” гэх,

Гэрч Д.Тгийн “...1-2 цагийн орчимд байсан байх Б.М руу залгахад “цагдаа дээр байна” гэж байсан. Дахиад удалгүй залгаад Б.Мыг нас барчихсан байна гэдгийг хэлсэн юм” гэх,  

Гэрч М.Нийн “...ээж Б над руу залгаад “аав чинь хүн алчихлаа гэж байна, би аавыг чинь хайгаад явж байна, чи аавыгаа олоодох” гэхээр нь би “та хэрэггүй би хайя” гээд аавыг хайгаад ......................................... тоотод байх Ц гээд найзынх нь гэрт байхад нь олсон.” гэх,

Гэрч Ц.Гийн “...“Би хүн алчихлаа” гэхээр нь “яасан гэнээ” гэтэл “Би хүн гэмтээчихлээ, дахиж уулзаж чадахгүй байх сүүлийн удаа л ярья, одоо цагдаа нар намайг ирээд авах байх манай хүү Н цагдаад дуудлага өгчихсөн байна”” гэх,

Гэрч Б.Еийн “...Б.М гэх хүн нь “энэ пизда хүн амины хэргээр шоронд ороод гараад ирсэн гээд томроод байгаа юм пизда” гэтэл нөгөө Г.Мэ гэх залуу нь “ах нь хүн амины хэргээр суучхаад гарч ирсэн юмаа” гэхээр нь би “тэр чинь хамаагүй та нар маскаа зүүцгээ, одоо салаад явцгаа эсвэл эрүүлжүүлэх байранд хүргэнэ шүү” гэтэл Г.Мэ нь “за за” гээд цаашаа явчихсан.  Харин Б.М нь “энэ пизда хүн алаад суугаад гараад ирсэн гэхээр нь би айх юм уу?” гэж хэлчхээд Г.Мий эсрэг зүг явсан.” гэх,

Гэрч Г.Жын “...дээд талын нарийн гудамжны хэсэгт 2 эрэгтэй хүн хоорондоо юм яриад байгаа бололтой зогсож байсан. Тэр хоёр хоёулаа л хар бараан өнгийн хувцастай харагдаж байсан. Дээрээс нь холоос харсан учир өөр содон шинж тэмдгийг нь сайн харж анзаарч чадаагүй. Ингээд гэртээ байж байтал манай гэрийн гадаа цагдАн машин ирчихсэн гэрэл асаад байхаар нь юу болоод байгаа юм бол гэж бодоод гараад хартал цагдаа нар ирчихсэн зураг аваад байж байсан” гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/30 дугаар: “Талийгаач нь цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн 1-р шарх зүрхний зүүн ховдол руу нэвтэрснээр үнхэлцэг хальсанд цус хуралдаж зүрх чихэлдэж зүрх зогсож нас баржээ. Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн 1-р шарх, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, зүрхний зүүн ховдлын хананд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээж /2/, бүсэлхийнд /3/ шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удАн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь 1-р шархны улмаас нас барсан учир гэмтлийн зэрэг тогтоохгүй, 2 болон 3-р шархнууд нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх дүгнэлт,

Шүүх эмнэлгийн 2209, 2210, 2212, 2213, 2214, 2216,  1352, 1353, 08/029, 336 дугаартай дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хар өнгийн хуванцар гэртэй, хар өнгийн төмөр  иштэй, ажлын хэсэг нь 20 см, нийт урт нь 32 см урттай 1 ширхэг хутгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, диск хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Мийг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Шүүгдэгч Г.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь 3.997.045 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 2.000.000 төгрөг төлснийг дурдаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 281.236 төгрөгийн баримтыг шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож,  үлдэгдэл нотлох баримтаар тогтоогдсон 1.715.809 төгрөгийг төлүүлэхээр шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр 1 цагийн завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын 5758062221 дугаар данс руу шилжүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь хянан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Г.Мийг “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хар өнгийн төмөр  иштэй, ажлын хэсэг нь 20 см, нийт урт нь 32 см урттай хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нийт цагдан хоригдсон 109 хоногийг оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жаран овогт Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жаран овогт Г.Мд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Г.Мийн цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 10 /арав/  жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн төмөр иштэй, ажлын хэсэг нь 20 см, нийт урт нь 32 см урттай хутга 1 ширхэг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

                           

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД

 

                

                      ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ