| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0107/И |
| Дугаар | 118 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 118
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-гийн
Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо Их амын 2 дугаар гудамж 4 тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:/-аас
зээлийн гэрээний үүргийн биелэлт 950.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 дугаар сард “” ББСБ-иас 3.000.000 төгрөгийн зээл аваад 1.500.000 төгрөгийг Б.*******д өгсөн. 2016 онд 550.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэхээр өгч чадахгүй гэсэн тул Б.*******аас 950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчтай эвлэрэн хэлэлцэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “” ББСБ-аас 3.000.000 төгрөгийг зээлж 1.500.000 төгрөгийг Б.*******д зээлдүүлсэн. Б.******* зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд хийх үүрэг хүлээсэн. Тэр үүргээ хэрэгжүүлээгүйгээс бидний хооронд маргаан үүсч цагдаагийн байгууллагад очсон. Энэ хугацаанаас хойш нийт 1.778.000 төгрөгийг Б.******* төлсөн гэдэгтэй маргахгүй. Б.*******ын амьдралын нөхцөл байдлыг ойлгоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 210.000 төгрөг болгож төлбөр төлөх хугацааг зөвшөөрч эвлэрэв гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би С.*******гаас 1.200.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлж авсан. Уг мөнгийг зээлийн графикт заасан хугацаанд төлж байхаар тохиролцсон. Би С.*******д сар болгон бэлнээр болон банкаар нийт 1.778.000 төгрөгийг төлсөн. ...С.******* нь сар болгон надаас илүү мөнгө аваад өөрөө дээр нь бага зээлийн мөнгө хийж байсныг 1 сард мэдээд түүнд дахин төлж чадахгүй гэж хэлсэн. С.*******гийн нэхэмжилж байгаа 950.000 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.*******гаас би 1.500.000 төгрөг аваагүй. 1.200.000 төгрөг авсан. Энэ хугацаанд 1.778.000 төгрөгийг бэлнээр болон банкаар төлсөн. Бүх баримт нь байгаа. Бид 2 ярилцаж байгаад “” ББСБ-аас тохиролцсон ёсоор 7 сарын төлбөрийг надаас 950.000 төгрөг нэхсэнийг би зөвшөөрөхгүй. ...Нэхэмжлэгчийн шаардсан 210.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сараас эхлэн төлбөрийг 3 сарын хугацаатай, сар бүр 70.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх саналтай гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 950.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг 210.000 төгрөг болгон багасгасан.
Хариуцагч Б.******* 210.000 төгрөгийг 3 сар буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сар бүр 70.000 /далан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг хүссэн.
Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар зохигч эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Зохигч эвлэрэхдээ нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.350 төгрөгийг хариуцагч Б.******* бүхэлд нь нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.350 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 106.6., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* /РД:*******/ хариуцагч ******* овгийн *******ийн ******* /РД:/-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 210.000 /хоёр зуун арав мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.******* бүрэн зөвшөөрч төлбөрийг 3 сар буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сар бүр 70.000 /далан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөх саналыг нэхэмжлэгч С.******* зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.350 /хорин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн 27.350 /хорин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ