| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0128/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-09-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Э.Э,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их тугтан овогтой Ц.Од холбогдох эрүүгийн 2107 00000 0147 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, халх, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ........................................ ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ........................................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Ихтугтан овогт Ц.О.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.О нь Э.Эт газар авахаар тохиролцон ........................................ тоот гэрээсээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Мэдээлэл холбооны байранд байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг, Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх .............. эмнэлэгт ажил дээрээ байхдаа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн боловч Ц.О нь зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн шилжүүлэн авч иргэн Э.Эт 9.300.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс болон хэргийн оролцогч нарын зүгээс
дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 03 дугаар
сарын 25-ны өдөр Э.Э бид 2 газрын алба дээр таарсан юм. Тэгээд би газрын гэрчилгээ хөөцөлдөөд таараад юу хийж байна, хаана ажиллаж байна гээд ярилцсан. Би Э.Э эмч дээр төрж байсан. Тэгээд би 6 дугаар хороонд ажиллаж байгаад 5 дугаар хороонд ирсэн байгаа, ганц гэрчилгээ гаргуулах гээд явж байна гэж хэлээд бид 2 ижилхэн асуудалтай явж байсан. Тэгээд надаас гэрчилгээ гаргаад өгчих таньдаг хүн байгаа юу гэж асуухаар нь тэр үедээ байгаа гэж хэлээд дараа нь орой Хаан банк дээр таарсан. Тэгээд дахиж газрынхаа асуудлаар ярьж байгаад тухайн үед надад мөнгөний хэрэгцээ байсан за яах вэ би хүнээс асууж өгье гээд маргааш нь Э.Э эмч над руу дахиж утасдсан. Би өөрөө хөөцөлдөөд гаргаад өгчих боломжийн санагдаад мөнгийг авсан. өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээж байна....“ гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О бид 2 тэр өдөр уулзсан. Би энэ хүнийг намайг хуурч байна гэж бодоогүй итгэж байсан. Б гээд хүн наад хүн чинь худлаа яриад байх шиг байна шалгаарай гэсэн. Тэгээд би тухайн үед Байгаль орчин аялал жуулчлалын яамны ойн бодлого зохицуулалтын албаны дарга ахлах байцаагч Г гэж хүнийг танина, тэр хүнээр бичиг баримтыг чинь хаяглаж холбооноос явуулсан болохоор энэ хүнийг намайг хуурч, залилаад явна гэж тухайн үедээ бодоогүй. Тэгээд нийт 3 удаагийн үйлдлээр 9.300.000 төгрөг авсан. Хамгийн сүүлд 6 сарын дундуур тэр хооронд олон удаа худлаа ярьж явсан. Тэгээд сүүлдээ хоёулаа явъя тэр хүнтэй чинь очиж уулзъя нүүр нүүрээ харж байгаад гуйя. Би энэ хүнийг дунд нь худлаа яриад байна гэж бодоогүй цаад хүнийг нь худлаа хэлээд яваад байгаа юм байна гэж ойлгосон. 06 дугаар сарын 14-ний өдөр би ажлаасаа чөлөө аваад энэ хүнийг дагуулаад явсан. Тэгээд яам дээр очоод тийм албан тушаалтан Г гэж хүн байсан. Тэр хүн гарч ирсэн чинь энэ хүнийг огт танихгүй миний ажлын хаяг дээр бичиг баримт ирээд байх юм гэсэн чинь миний бичиг баримт очсон. Тэгээд нөгөө хүн нь огт танихгүй газрын талаар яриагүй гээд энэ наад хүн чинь худлаа яриад байна гэсээр байгаад бид 2 явсан. Хамгийн дургүй хүрсэн нь янз янзын юм ярихаар нь цагдаад өгсөн. Би харсаар байгаад энэ хүнээс гомдолтой байна. Хуультай оронд амьдарч байгаа хохирол барагдуулах хугацаа олгож хуулиараа шийдвэрлэж өгнө үү....“ гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны орчимд явж байгаад Ц.Отай таарсан юм. Тэгээд бид хоёр мэндийн зөрүүтэй гэмгүй байдаг болохоороо ажил төрөл сайн уу гээд асуутал ..................................................ийн ажил хийж байгаа гэхээр нь би танай хороонд салхинд гарчихаар зуслангийн газар байгаа болов уу авах гэсэн юм гэх мэтийн зүйл ярьчихаад явсан юм. Тэгтэл маргааш нь Ц.О над руу залгаад "би Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүн танина, та надтай хүрч ирээд биеэрээ уулзаад тухтай ярья" гэсэн юм. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед Ц.О бид хоёр Налайх дүүргийн 2 дугаар хороо Гал унтраах ангийн урд уулзахад "танд туслах хүн байгаа би ажлын шугамаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны ойн бодлого зохицуулалтын албаны ахлах мэргэжилтэнг танина, Р.Г гэж хүн байдаг" гэхээр нь би "3000 м2 газар авмаар байна" гэж хэлтэл "яг тийм хэмжээтэй газрыг 3 сая төгрөгөөр авч өгнө, тэгээд надад бас 1.3 сая төгрөгийн хэрэг байна, та надад 1.3 сая төгрөг зээлүүлээд, 3 сая төгрөг өгөөд, нөгөө хүнд өгөөд ажлаа хөөлцөлдүүлчих" гэсэн юм. Тэгэхээр нь би "чи надад хийж өгч байгаа юм чинь 1.3 сая төгрөгөө зүгээр ав" гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрийнхөө 15 цаг орчимд би 1.3 сая төгрөгийг ........................................ тоот гэртээ байхдаа өөрийн нөхөр А.Бы данснаас Ц.Огийн охин Бын хаан банкны ......................................... тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад нөгөө хүн лүүгээ бичиг баримтаа явуулна, мөнгө төгрөгөө шилжүүлнэ гээд уулзъя гэсэн гэхээр нь Налайх дүүргийн 2 дугаар хороо Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний гадаа очоод уулзаад кадастрын зураг, иргэний үнэмлэхний зураг, Тэрэлжид түр оршин суудаг гэсэн тодорхойлолтыг авч дугтуйнд хийгээд, Р.Г ах өөрийнхөө данс руу мөнгө авахгүй, аюултай, энэ данс нь Р.Гын дүүгийн данс байгаа юм гээд Р.М гэж хүний Голомт банкны ...................................... тоот данс руу 3 сая төгрөг хийчих гэсэн. Тэгэхээр нь би нөхрлүүгээ утасдаж хэлээд нөхөр ........................................ тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгтэл нэг удахгүй газрын чинь бичиг баримт гарна гээд хүлээж байгаарай гэсэн юм. Тэгээд хүлээгээд байж байтал дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 20-нд Ц.Оруу залгатал "газар авч өгч болно, надад дахиад өгсөн бичиг баримтуудаа өгөөд, 3 сая төгрөг авчраад өгчих" гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Ц.Отай утсаар ярьтал бичиг баримтуудаа дугтуйнд хийгээд Монгол шуудангаар явуулчих гээд надад "Чингэлтэй дүүрэг, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн бодлого зохицуулалтын алба, ахлах мэргэжилтэн Р.Г танаа" гэж хаяглаад шуудангаар явуулсан. Тэгээд би найз Б.Б бид хоёр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Мэдээлэл холбооны ТӨХК дотор зогсож байгаад Р.Мий дансруу Голомт банкны ...................................... тоот дансруу дахиад 3 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш газрын бичиг баримт гарах гэж байгаа гэж хэлээд явсаар байгаад 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр надруу өөрөө залгаад "Г ахад 2 сая төгрөг хэрэгтэй байна, нэг хүний бичиг баримт гаргах гэсэн чинь тэр нь болчихлоо гэнээ дахиад өөр овог нэрээ хэлээд газар ав хурдал" гээд яаруулаад байхаар нь дахиад бичиг баримтаа шуудангаар явуулаад, 2 сая төгрөг шилжүүлчих гээд Р.Мийн дансруу Голомт банкны ...................................... тоот дансруу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх .............. эмнэлэгт ажил дээр байхдаа өөрийнхөө данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш худлаа яриад яваад байхаар нь би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ц.Отай хамт Байгаль орчин аялал жуулчлалын яам дээр очтол Ц.О надад утасны мессеж үзүүлээд Р.Г битгий ир гэж байна, би найзтай нь ч гэсэн үү өөртэй ч гэсэн явалдаж байсан, манай нөхөрт хэлнэ гээд байна гээд байхаар нь би ганцаараа ороод Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн бодлого зохицуулалтын алба, ахлах мэргэжилтэн Р.Г гэх хүнтэй уулзъя гээд би жижүүрлүү ороод уулзтал Р.Г гэж хүн байгаа гэхээр нь дуудуулаад уулзтал тэр хүн бууж ирэхдээ "шуудангаар явуулсан бүх бичиг баримтуудыг барьчихсан, надруу ямар учиртай бичиг баримт явуулаад байгаа юм бэ, хэн явуулаад байгаа юм" гэхээр нь би Ц.О руу заагаад та энэ хүнийг таних уу гэтэл огт танихгүй гэж хэлтэл Ц.О "өөр Г энэ ах биш, нүдний шилтэй хүн байгаа" гээд байхаар нь дахиад Р.Г гэж өөр тийм хүн байдаг юм уу гээд асуутал "надаас өөр Г байхгүй" гэсэн. Тэгээд "өөр хүн байгаа" гээд худлаа яриад байхаар нь буцах замдаа "би чамайг цагдаад өгнө" гээд хэлтэл "намайг уучлаарай, би өөр хүмүүст өртэй, тэрийгээ явж байгаад ийм асуудалд ороолцолдчихлоо, би таны мөнгийг өгнө, надад хугацаа өгчих" гэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүлээгээд өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн... Би эмэгтэйчүүдийн эмч ажилтай болохоор Ц.О нь над дээр ирж төрж байсан юм. Тэрнээс хойш бид хоёр таарахаараа мэндэлдэг, гэмгүй харилцаатай хүмүүс байсан юм. Нөхрийг нь би бас зүс мэддэг Х гэх залуу байдаг юм.... Би нэг их удахгүй өгнө гэж хэлээд явсаар байгаад одоо хүртэл өгөөгүй л яваад байгаа... Надад нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй байгаа.... Ц.О нь Р.Г гэх хүний албан тушаал ажилладаг газар гэх мэтийг бүгдийг нь сайн мэддэг мөртлөө Р.Г нь Ц.Ог огт таньж мэддэггүй юм билээ. Ярьж тохирсон зүйл байтугай, өөрийг нь танихгүй юм байна лээ... Би 9.300.000 төгрөгийг Ц.О руу шилжүүлсэн... /хх-05-07/ гэх мэдүүлэг,
Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би О эгчийг нэг их сайн танихгүй, Налайх дүүргийн 6-р хороонд ажилладаг байхад нь би өөрийн Хюүндэй маркийн ачааны машинаараа юм зөөж, ажил хийж байсан юм. Тэгээд ямар нэгэн ажил гарвал над руу залгаж ажил хийлгэдэг байсан юм.... Ц.О миний Голомт банкны данс руу мөнгө хийлгэхдээ миний ажил хийсэн ажлын хөлс байгаа юм, Голомт банкны данс надад байхгүй, чи дансандаа хийлгэж аваад надад бэлнээр өгчихөөч гэж гуйж байсан....." /хх-09/ гэх мэдүүлэг,
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Манай ээж ................................................. хийдэг. Уг нь их сайхан сэтгэлтэй, нэг их уурлаад байдаггүй хүн байдаг.... Миний дансанд ямар нэгэн мөнгө орсон талаар би мэдээгүй, ээж өөрийнхөө картыг олохгүй байна гээд миний картыг ашиглаж байсан юм...." /хх-11/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Эийг 10 гаруй жилийн өмнөөс таньдаг болсон манай бясалгалын төвд ирж бясалгадаг, найзын харилцаатай байдаг хүн байгаа юм.... Би Э.Этэй утсаар ярьж байгаад “газар авмаар байгаа” тухайгаа хэлтэл Э.Э “би бас зуслангийн газар авах гэж байгаа, нэг хүнд газар авах гээд мөнгө өгчихсөн байгаа гэхээр нь би бас газар авчихмаар байна гээд хэлтэл за би нөгөө хүнээсээ асуугаад хэлье” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “газар авахаар болчихлоо” гээд “надад нөгөө хүн маань энэ данс руу шилжүүлчих гэж байна” гээд 00...................................... тоот Голомт банкны Р.М гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үлдсэн бичиг баримтуудыг нь бүрдүүлж өгөөд нь бүрдүүлж өгөөд дахиад 1.000.000 төгрөгийг 00...................................... тоот Голомт банкны Р.М гэх данс руугаа шилжүүлсэн. Тэгээд би хүлээж байтал Э.Э “би хүнд залилуулчихсан юм шиг байна” гэж надад хэлсэн.... Би Ц.Ог гэх хүнийг танихгүй, Э.Эийн л таньдаг хүн юм шиг байна лээ. Би огт харж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй.... Би Ц.О гэж хүнийг танихгүй болохоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцмооргүй байна. Би надад газар авч өгч туслах гэсэн манай найз Э.Э залилуулсан болохоор би дараа нь Э.Э хохирлоо барагдуулж мөнгөө авахад нь би Э.Эээс өөрийнхөө мөнгийг авчихаж болно. Би болсон асуудлыг сайн мэдэхгүй болохоор энэ асуудалд оролцмооргүй байна...” /хх-13/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Налайх дүүргийн Газрын албаны байранд таньдаг эмэгтэйчүүдийн эмч Э.Э таарсан юм. Тэгээд бид хоёр таараад юм яриад байж байтал "би Тэрэлжид газар авсан юм, тэрнийхээ бичиг баримтыг хөөцөлдөөд явж байна" гээд хэлсэн юм. Тэгээд тэр өдрийнхөө орой нь Э.Этэй дахиж таараад "газрынхаа бичиг баримтыг авч чадав уу, чи яаж газар авав" гээд асуухаар нь "би өмнө ...........................................................ийн ажил хийж байсан болохоор нэг газар авлаа" гээд хэлтэл "чамд надад газар аваад өгчихөөр таньдаг хүн байгаа юм уу" гээд хэлтэл "би Налайх дүүргийн 6-р хороонд ажиллаж байсан болохоор ганц нэг таньдаг хүн байгаа" гээд хэлтэл миний утасны дугаарыг аваад үлдсэн юм. Тэгээд маргааш өглөө нь би Э.Э эмч рүү залгатал "таньдаг хүнээ асуусан уу" гэхээр нь "нөгөө хүн чинь болно гэж байна" гэж худлаа хэлээд бид хоёр Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байх Онцгой байдлын хэлтсийн урд 08 цагийн үед уулзсан. Тэгээд би "танд туслах хүн байгаа би ажлын шугамаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны ойн бодлого зохицуулалтын албаны ахлах мэргэжилтнийг танина, Р.Г гэж хүн байдаг" гэж би хэлсэн. Тэгээд "1000м2 газрыг 1 сая төгрөгөөр авч өгнө гэхдээ надад бас 1.3 сая төгрөгийн хэрэг байна, та надад 1.3 сая төгрөг зээлүүлэх боломж байна уу" гээд асуусан юм. Тэгтэл Э.Э эмч тэгвэл миний ажлыг хөөцөлдөж өгч байгаа юм чинь зээлээд байх юм байхгүй, чи 1.3 сая төгрөг надаас ав, би яваад кадастрын зургаа хийлгээд цэгээ зоолгочхоод хүрээд ирье, би 3000м2 газар авмаар байна гээд явсан. Э.Э өдрийнхөө 15 цаг орчимд миний охины данс болох Х.Бын хаан банкны ......................................... тоот данс руу 1.3 сая төгрөг хийлгэж авсан. Тэгээд би 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Э.Э эмч рүү залгаад нөгөө хүн лүүгээ бичиг баримтаа явуулна гээд бид хоёр Налайх дүүргийн 2-р хороо Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний гадаа очоод уулзаад кадастрын зураг, иргэний үнэмлэхийн зураг, Тэрэлжид түр оршин суудаг гэсэн тодорхойлолтыг нь Э.Эээс авч дугтуйнд хийгээд, "Чингэлтэй дүүрэг, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн бодлого зохицуулалтын алба, ахлах мэргэжилтэн Р.Г танаа" гэж хаяглаад Монгол шуудангаар явуулсан. Дараа нь Р.Г ах өөрийнхөө данс руу мөнгө авахгүй, энэ данс нь Р.Гын дүүгийн данс байгаа юм Р.М гэх хүний Голомт банкны ...................................... тоот данс руу 3 сая төгрөг хийчих гэж хэлээд хэлээд мөнгө хийлгэсэн. Тэгээд би таны газрын бичиг баримт нэг удахгүй газрын чинь бичиг баримт гарна гээд хүлээж байгаарай гэж хэлээд Э.Эийг явуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 20-нд над руу Э.Э эмч залгаад "чи бид хоёрыг газар нэг их удахгүй гарах юм чинь нөгөө хүнээсээ дахиад нэг газар аваад өгөх боломж байна уу асуугаад өг" гэхээр нь би хэсэг хугацааны дараа асуусан юм шиг болж залгаад "нөгөө хүн маань болно гэж байна, өмнө нь явуулсан бичиг баримтуудаа бүрдүүлчих" гэж хэлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Э.Э эмч над руу утсаар ярихаар нь би өмнөх шигээ бичиг баримтуудаа дугтуйнд хийгээд "Чингэлтэй дүүрэг, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн бодлого зохицуулалтын алба, ахлах мэргэжилтэн Р.Г танаа" энэ хаягаараа дахиад Монгол шуудангаар явуулчих гээд хэлчихсэн юм. Тэгээд дахиж Р.Мийн данс руу Голомт банкны ...................................... тоот данс руу мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Тэрнээс хойш Э.Э эмч над руу залгахаар нь газрын бичиг баримт гарах гэж байгаа гэж хэлээд нэлээн худлаа ярьсан. Тэгээд дахиад надад мөнгөний хэрэг гарчихаар нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Э.Э эмч рүү залгаад Г ахад 2 сая төгрөг хэрэгтэй байна, нэг хүний бичиг баримт гаргах гэсэн чинь тэр нь болчихлоо гэнээ дахиад өөр овог нэрээ хэлээд газар ав" гэж хэлээд дахиад 2 сая төгрөг Р.Мийн данс руу Голомт банкны ...................................... тоот данс руу хийлгэсэн. Тэрнээс хойш 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Э.Э эмч надтай хамт Байгаль орчин аялал жуулчлалын яам дээр очиж Р.Г гэх хүнтэй уулзаж, бид хоёр бие, биеэ танихгүй гэдгийг мэдчихсэн. Тэгээд миний худлаа ярьсан бүх зүйлс мэдэгдчихсэн юм....Би хамгийн эхлээд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөгийг өөрийнхөө охины дансанд хийлгэж авсан. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Р.Мийн данс руу 3.000.000 төгрөгийг хийлгэж, Р.Мд өгөх ёстой байсан 150.000 төгрөгийг үлдээгээд 2.850.000 төгрөгийг өөрийн охин Х.Бын дансаар авсан. Дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Р.Мийн дансанд орсон 2.000.000 төгрөгийг Налайх дүүргийн 5-р хороонд хамт ажилладаг үйлчлэгч эгч болох Амаржаргалын данс руу хийлгэж, картаас нь бэлэн мөнгийг Налайх дүүргийн 5-р хороонд байрлалтай АТМ-ээс авсан. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Р.Мийн данс руу 1.000.000 төгрөгийг хийлгэсэн ба тэр мөнгийг Налайх дүүргийн 5-р хороонд хамт ажилладаг зохион байгуулагч Д.Угийн дансанд хийлгэж Д.Уд 50.000 төгрөгийг үлдээгээд, өөрийнхөө өртэй байсан хүн рүүгээ 300.000 төгрөгийг өгүүлээд, үлдсэн 650.000 төгрөгийг охин Х.Бын данс руу хийлгэсэн. 2021 оны 05 сарын 18-ний өдөр Р.Мийн данс руу дахин 2.000.000 төгрөгийг хийлгэсэн ба тэрийгээ дахин Д.Угийн данс руу хийлгэж өртэй хүмүүс рүүгээ мөнгө явуулаад үлдэгдэл мөнгийг нь охин Х.Бын данс руу хийлгэж авсан. Би энэ хугацаанд охиныхоо картыг ашиглаж байсан юм.... Би өөрийн нөхөр С.Х, том охин Х.Б /19 настай/, дунд охин Х.Н /8 настай/, Х.А /3 настай/ нарын хамт ................................................. тоотод амьдардаг. Би ................................................. ажилтай. Манай нөхөр одоогоор гэртээ ажилгүй байгаа....”/хх-25-26/ гэх мэдүүлэг,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогчийн гаргасан өргөдөл /хх-01-02/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/,
Депозит дансны хуулга /хх-30-32, 46-49/,
Дансны хуулга /хх-57-60/,
Гэрч Б.Бийн интернет банкны зураг 2 хуудас ,
Гэрч Р.Мийн интернет банкны зураг 4 хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь Э.Эт Байгаль орчин Аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Р.Г гэх хүнээр газар олгуулна гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан тохиролцон 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг Р.М, О нарын дансаар дамжуулан хуурч мэхлэн шилжүүлэн авч хохирогч Э.Эт 9.300.000 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... би "3000м2 газар авмаар байна" гэж хэлтэл "яг тийм хэмжээтэй газрыг 3 сая төгрөгөөр авч өгнө, тэгээд надад бас 1.3 сая төгрөгийн хэрэг байна, та надад 1.3 сая төгрөг зээлүүлээд, 3 сая төгрөг өгөөд, нөгөө хүнд өгөөд ажлаа хөөлцөлдүүлчих" гэсэн юм. Ц.Огийн охин Бын хаан банкны ......................................... тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад нөгөө хүн лүүгээ бичиг баримтаа явуулна, мөнгө төгрөгөө шилжүүлнэ гээд уулзъя гэсэн гэхээр нь Налайх дүүргийн 2 дугаар хороо Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний гадаа очоод уулзаад кадастрын зураг, иргэний үнэмлэхийн зураг, Тэрэлжид түр оршин суудаг гэсэн тодорхойлолтыг авч дугтуйнд хийгээд, Р.Г ах өөрийнхөө данс руу мөнгө авахгүй, аюултай, энэ данс нь Р.Гын дүүгийн данс байгаа юм гээд Р.М гэж хүний Голомт банкны ...................................... тоот данс руу 3 сая төгрөг хийчих гэсэн. 2021 оны 04 дүгээр сарын 20-нд Ц.О руу залгатал "газар авч өгч болно, надад дахиад өгсөн бичиг баримтуудаа өгөөд, 3 сая төгрөг авчраад өгчих" гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Ц.Отай утсаар ярьтал бичиг баримтуудаа дугтуйнд хийгээд Монгол шуудангаар явуулчих гээд надад "Чингэлтэй дүүрэг, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн бодлого зохицуулалтын алба, ахлах мэргэжилтэн Р.Г танаа" гэж хаяглаад шуудангаар явуулсан. ...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр над руу өөрөө залгаад "Г ахад 2 сая төгрөг хэрэгтэй байна, нэг хүний бичиг баримт гаргах гэсэн чинь тэр нь болчихлоо гэнээ дахиад өөр овог нэрээ хэлээд газар ав хурдал" гээд яаруулаад байхаар нь дахиад бичиг баримтаа шуудангаар явуулаад, 2 сая төгрөг шилжүүлчих гээд Р.Мийн данс руу Голомт банкны ...................................... тоот данс руу ... өөрийнхөө данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн. ... Тэгээд "өөр хүн байгаа" гээд худлаа яриад байхаар нь буцах замдаа "би чамайг цагдаад өгнө" гээд хэлтэл "намайг уучлаарай, би өөр хүмүүст өртэй, тэрийгээ явж байгаад ийм асуудалд ороолцолдчихлоо, би таны мөнгийг өгнө, надад хугацаа өгчих" гэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүлээгээд өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн.... Би 9.300.000 төгрөгийг Ц.О руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “газар авахаар болчихлоо” гээд “надад нөгөө хүн маань энэ данс руу шилжүүлчих гэж байна” гээд 00...................................... тоот Голомт банкны Р.М гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үлдсэн бичиг баримтуудыг нь бүрдүүлж өгөөд нь бүрдүүлж өгөөд дахиад 1.000.000 төгрөгийг 00...................................... тоот Голомт банкны Р.М гэх данс руугаа шилжүүлсэн. Тэгээд би хүлээж байтал Э.Э “би хүнд залилуулчихсан юм шиг байна” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би О эгчийг нэг их сайн танихгүй, Налайх дүүргийн 6-р хороонд ажилладаг байхад нь би өөрийн Хюүндэй маркийн ачааны машинаараа юм зөөж, ажил хийж байсан юм. Тэгээд ямар нэгэн ажил гарвал над руу залгаж ажил хийлгэдэг байсан юм.... Ц.О миний Голомт банкны данс руу мөнгө хийлгэхдээ миний ажил хийсэн ажлын хөлс байгаа юм, Голомт банкны данс надад байхгүй, чи дансандаа хийлгэж аваад надад бэлнээр өгчихөөч гэж гуйж байсан.....гэх мэдүүлэг,
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".... Миний дансанд ямар нэгэн мөнгө орсон талаар би мэдээгүй, ээж өөрийнхөө картыг олохгүй байна гээд миний картыг ашиглаж байсан юм гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хамгийн эхлээд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөгийг өөрийнхөө охины дансанд хийлгэж авсан. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Р.Мийн данс руу 3.000.000 төгрөгийг хийлгэж, Р.Мд өгөх ёстой байсан 150.000 төгрөгийг үлдээгээд 2.850.000 төгрөгийг өөрийн охин Х.Бын дансаар авсан. Дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Р.Мийн дансанд орсон 2.000.000 төгрөгийг Налайх дүүргийн 5-р хороонд хамт ажилладаг үйлчлэгч эгч болох Амаржаргалын данс руу хийлгэж, картаас нь бэлэн мөнгийг Налайх дүүргийн 5-р хороонд байрлалтай АТМ-ээс авсан. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Р.Мийн данс руу 1.000.000 төгрөгийг хийлгэсэн ба тэр мөнгийг Налайх дүүргийн 5-р хороонд хамт ажилладаг зохион байгуулагч Д.Угийн дансанд хийлгэж Д.Уд 50.000 төгрөгийг үлдээгээд, өөрийнхөө өртэй байсан хүн рүүгээ 300.000 төгрөгийг өгүүлээд, үлдсэн 650.000 төгрөгийг охин Х.Бын данс руу хийлгэсэн. 2021 оны 05 сарын 18-ний өдөр Р.Мийн данс руу дахин 2.000.000 төгрөгийг хийлгэсэн ба тэрийгээ дахин Д.Угийн данс руу хийлгэж өртэй хүмүүс рүүгээ мөнгө явуулаад үлдэгдэл мөнгийг нь охин Х.Бын данс руу хийлгэж авсан...” гэх мэдүүлэг,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогчийн гаргасан өргөдөл, Депозит дансны хуулга, Дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.О нь урьд эмчлүүлж, төрж байсан эмчдээ газрын хэрэгцээтэй байгаа байдлыг далимдуулан өөртэй нь энэ хэрэгт хамааралгүй Р.Г, Р.М гэх хүмүүсийн нэрийг оролцуулан газар олгуулна гэж зохиомол байдлыг бий болгон 5 удаагийн шилжүүлгээр 9 300 000 төгрөгийг хохирогч Э.Эээс авсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Ог хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож бусдын 9300000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Од анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тухайн зүйл, хэсэгт заасан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,
Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан 9.300.000 төгрөгийг хэрэгт авагдсан дансны хуулгыг үндэслэн шүүгдэгч Ц.Огаас гаргуулан хохирогч Э.Эт олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их тугтан овогтой Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Огаас 9.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Эт олгосугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД