Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 120

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын /РД:/-ээс

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г., нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2012 онд танилцаж, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин Б.ыг төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй ч охиноо эцэг гээр овоглож гэрчилгээ авсан. Охиноо төрсөнөөс хойш Г.гийн ааш зан хувир нь өөрчлөгдсөн. Бид 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Иймд Г.гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э.*******тай 2009 онд танилцаж, 2010 оноос үерхэж, 2011 оноос эр эмийн харьцаатай болж хамтран амьдарсан. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин Б. төрсөн. Бид 3 дүгээр хороо, тоотод амьдарч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Э.******* учир шалтгаан нь үл ойлгогдох байдлаар охин Б.ыг аваад Налайхад байдаг аавыхруугаа яваад өгсөн. Хамт амьдарч байх хугацаанд эхнэр, хүүхдийнхээ ахуйн бүх хэрэгцээг хангаж байсан. Би эхнэрээ ямар нэгэн байдлаар гэр бүлийн дарамт шахалт, хүчирхийлэл учруулж байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин ч охиноо өөрийнхөө асрамжид авмаар байна гэжээ.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нь бидний хооронд салж сарнихаар ноцтой хэрүүл маргаан болоогүй. Өнөөдрийг хүртэл эхнэртэй эргэж эвлэрч амьдарна гэсэн итгэл хүлээлттэй байсан. Гэтэл энэ хүн эргэж амьдрахгүй гээд байх шиг байна. Цаг хугацаа харуулна биздээ. Нэгэнт охин маань надаас тусдаа амьдарч байгаа болохоор би хүүхдээ тэжээн тэтгэнэ. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Г.гээс 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин гийн ыг тэжээн тэтгүүлэхийг шаардсан.  

Хариуцагч Г., үйл баримт, шаардлага маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын тайлбараар эцэг Г. охин Б.аас тусдаа амьдарч байгаа нь тогтоогдсон. Тэрээр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан  хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учраас энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б.ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Эх Э.******* энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна. Хэрэв тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон нөхцөл тэтгэлэг төлөгч түүнийг зохиулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хариуцагч Г.гээс энэ хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс  улсын тэмдэгтийн хураамжийг хувилан тооцож  31.248 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин гийн ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* овгийн *******ын /РД:/-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.*******д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамж 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

                                             ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ