| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00361/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 334
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9-53 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ86041313, Тайж овогт Отгоны Нямбумба,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9-53 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ87121606, Харагчин овогт Мягмарын Отгон нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.876.272 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 20.882.772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О.Нямбумба, М.Отгон нар нь 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ866 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг сарын 0,58 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 12,917,588.07 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,420,627.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 26,341.63 төгрөг нийт 16,364,557.47 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны дугаар сарын 25-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ866 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 19,907,584.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 866.576,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43.611,18 төгрөг, нотариатын төлбөр 6.500 төгрөг нийт 20.882.771,57 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал болох улсын тэмдэгтийн хураамж 432.787 төгрөгийг нэхэмжилж байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ. Мөн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч О.Нямбумба, М.Отгон нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банкнаас нэхэмжилж байгаа 20.882.771,57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч О.Нямбумба, М.Отгон нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.876.272 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 20.882.772 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Нямбумба, М.Отгон нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үүрэг 20.876.272 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 20.882.772 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч О.Нямбумба, М.Отгон нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.876.272 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 20.882.772 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.364 төгрөгийн тал хувь болох 131.182 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 131.182 төгрөг, хариуцагч О.Нямбумба, М.Отгон нараас 131.182 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.Нямбумба, М.Отгон нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.876.272 /хорин сая найман зуун далан зургаан мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг, нотариатын зардал 6.500 /зургаан мянга таван зуу/ төгрөг, нийт 20.882.772 /хорин сая найман зуун наян хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот 131.182 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, хариуцагч О.Нямбумба, М.Отгон нараас 131.182 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 131.182 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Нямбумба, М.Отгон нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ