Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2018/0029/З |
Дугаар | 118/ШШ2019/0004 |
Огноо | 2019-02-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 118/ШШ2019/0004
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир *******лж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Ос-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* ******* ******* *******д холбогдох
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас халах тухай Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Ц.Ос-д сахилгын шийтгэл ногдуулсан тус ******* даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ос-,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Б.Алтансолонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ос- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь ******* аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн ******* Д.*******ын 1998 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 34 дүгээр тушаалаар тус эмнэлэгт өрх гэрийн 5 дугаар хэсгийн эмчээр томилогдож анхны ажлын гараагаа эхэлсэн ба 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ерөнхий эмч Я. 14 дүгээр тушаалаар дотрын тасгийн эрхлэгч их эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч *******ар томилогдон ажиллаж байгаад 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр ******* аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын захирамжаар мөн эмнэлэгийн ерөнхий эмчээр томилогдон 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл ажилласан. 2017 оны 5 дугаар сард ******* аймгийн бүх сумдын ******* ******* төв, Нэгдсэн эмнэлэгүүдийн удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдсан ба уг шалгалтанд тэнцсэн тохиолдолд удирдах ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Миний бие уг шалгалтад орж тэнцсэн бөгөөд ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн зарлагдсан орон тоонд өрсөлдсөн хүмүүсээс тэргүүлж нэгээр гарсан учир ******* аймгийн ******* ******* ******* ******* Ч.гийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр томилогдон ажилласан. Гэтэл ******* аймгийн ******* ******* ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/49 дүгээр тушаал гаргаж намайг ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн ажлаас халсан. Ц.Ос- би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхээр хүчингүй болгуулж, ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. ******* ******* ******* ******* Ч. нь Ажлаас халах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь хэсэг, Засгийн ******* 2018 оны 258 дугаар тогтоолын 1.1, 1.7 дахь заалтуудыг үндэслэл болгосон. Гэвч Ч. нь анх тушаал гаргаж намайг ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр томилохдоо надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Миний бие нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулья гэж удаа дараа шаардсан боловч чи шүүх дээр асуудалтай байгаа гэж хэлсэн. Тухайн үед ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн шүдний сувилагч Д. нь цусны банкны технологичийн ажлыг хавсруулан гүйцэтгэх талаар, нярайн эмч Д. нь тушаал хэсэгчлэн хүчингүй болгуулах талаар ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан бөгөөд би тус эмнэлэгийн ерөнхий эмчээр ажиллаж байгаагийн хувьд хариуцагч байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Байгууллагад холбогдох иргэний хэрэгт байгууллагын удирдах албан тушаалтны хувьд миний бие оролцсон бөгөөд энэ үндэслэлээр надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан боловч ******* ******* ******* ******* нь 2018 оны 2 дугаар сард Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэр-ээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах, 2018 оны 5 дугаар сард Хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэр-ээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудаа надад танилцуулаагүй. Тухайн хурлуудад намайг оролцуулаагүй бөгөөд би ямар үндэслэлээр арга хэмжээ авагдаж байгаагаа ч мэдээгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг танилцуулахаар нь холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд нь гомдлоо гаргана гэж бодож байтал өөрт холбогдох тушаалуудтай танилцах, эс зөвшөөрч гомдол гаргах эрхийг минь эдлүүлэхгүйгээр шууд ажлаас халсан. Иймд би өөрийгөө сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэдэг үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ноцтой зөрчлийн талаар тохироогүй учир ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна гэж заасан ба ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг нь захиргааны байгууллага биш төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд Ц.Ос- намайг ерөнхий эмчээр ажиллаж байх хугацаанд тус эмнэлэгийн байгууллагаас гарсан шийдвэр болон ерөнхий эмчийнхээ тухайд миний гаргасан эрх зүйн актууд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдоогүй, эрх зүйн үр дагаваргүй болсон тохиолдол гараагүй байхад хуулийн уг зүйл заалтыг үндэслэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол улсын Засгийн ******* 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7 дугаар заалтад төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэсэн байх ба намайг ажлаас халагдах хүртэлх хугацаанд уг тогтоол нь манай эмнэлэгт ирээгүй, бөгөөд дотоод журамд дээрх асуудлыг тусгаагүй байсан болно. Засгийн ******* дээрх тогтоолын агуулга нь дотоод журамдаа тусгаад зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэ гэсэн байх бөгөөд Нэгдсэн эмнэлэгийн дотоод журамд уг асуудал тусгагдаагүй байхад хариуцлага хүлээлгэж байгаа нь тогтоолын заалттай нийцэхгүй байна гэж үзэж байна. Засгийн ******* тогтоол нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гарсан байх ба уг тогтоол нь манай Нэгдсэн эмнэлэгт ирээгүй, танилцуулагдаагүй, дотоод журмад тусгагдаагүй байхад 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ******* аймгийн Засаг даргын Тамгын ******* Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дага Х. нь Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтан Л., Ц.Батбаяр гэх хүмүүсийн хамтаар ерөнхий эмчийн өрөөнд орж ирж нэгжлэг хийсэн бөгөөд миний шүүгээнд байсан /тухайн өдрийн 9 цаг өнгөрч байхад үед Өвөрмонгол яваад ирсэн ажилтан тасгийн хамт олондоо өгч байгаа юм, баяр ёслолоор бүгдэд нь амсуулаарай гээд өгсөн виски, архи 2-ыг няравтаа өгч амжаагүй байсан/-ыг олж гаргаж ирсэн юм. Хуульд нэгжлэг хийх үндэслэл, эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон байдаг. Гэтэл ******* аймгийн Засаг даргын Тамгын ******* Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дага Х. нь Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтан Л., Ц.Батбаяр нарын хамт ирж ямар нэгэн шалгалтын удирдамж, прокурорын зөвшөөрөл үзүүлэхгүйгээр нэгжлэг хийснийг хувь хүн миний эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан ба намайг согтууруулах ундаа хадгалсан зөрчил гаргасныг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр илрүүлсэн юм бол 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халах тушаал гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ******* аймгийн ******* ******* ******* даргын Ажлаас халах тухай тушаал нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдаж байгаа хууль тогтоомжуудыг зөрчсөн дээрх тушаалын үндсэн дээр Ц.Ос- намайг ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн үүрэгт ажлаас халсан байна. Иймд ******* аймгийн ******* ******* ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/49 дүгээр Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Ц.Ос- намайг ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ц.Ос- надад ******* ******* ******* ******* нь 2018 оны 2 дугаар сард Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэрээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах, 2018 оны 5 дугаар сард хүүхдийн эндэгдлийн хурлын шийдвэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудаа тухай тухайн үед нь танилцуулаагүй ба би сахилгын шийтгэл хүлээсэн талаараа мэдээгүй байсан. 2018 оны 2 дугаар сард болсон хуралд би өөрийн биеэр суусан боловч хурлаас надад сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр албан ёсоор гараагүй, 05 дугаар сарын хуралд би өөрийн биеэр суугаагүй. Ажлаас халагдах үедээ ажил хүлээлцэх гэж ирсэн ******* мэндийг ******* ажилтнуудаас сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалууд гарсан талаар мэдсэн. Тушаалуудаа үзье гэсэн боловч үзүүлээгүй. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэний дараа ******* ******* ******* ******* нотлох баримт гаргаж өгөхдөө дээрх 2 тушаалыг шүүхэд ирүүлснийг хэргийн материалтай танилцах үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр танилцаж мэдсэн. ******* ******* сайдын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/207 дугаар тушаалд зааснаар эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын шийдвэр нь эмч, эмнэлэгийн ажилтнуудыг буруутгах үндэслэл болохгүй талаар зохицуулсан зохицуулалттай. Тухайн үед эхийн ноцтой хүндрэл гарах үед би эмчлэх эмчээр оролцоогүй, оролцсон эмчид нь арга хэмжээ авах талаар бичиг тоот ирүүлээгүй хурлын шийдвэрийг ч ирүүлээгүй мөртлөө надад арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй. 2018 оны 5 дугаар сард хүүхдийн эндэгдлийн хурлаар сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч тухайн хурлаар ямар асуудал хэлэлцээд, ямар шийдвэр гараад, яагаад надад дээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар би мэдээгүй. Шүүх дээр хэргийн материалтай танилцахдаа л энэ тушаалыг харсан болно. Миний бие нь дээрх сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалууд буюу ******* ******* ******* даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаартай тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дээрх тушаалуудад гомдол гаргах хугацаа сэргээлгэж, уг тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг салбар зөвлөл зарласны дагуу Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байранд орж тэнцэн 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар томилогдсон нь үнэн. ******* ******* тухай хуулийн дагуу тус байгууллагад дэмжлэгт хяналт үнэлгээ, ажилчдын өргөдөл гомдлын дагуу удаа дараа очин зөвлөмж хүргүүлэн ажилласан боловч сайжрахгүй дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан. Үүнд: 1. 2016 онд сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн Тогтоол, сумын Засаг даргын ажлаас чөлөөлүүлэх албан бичигт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд. 2. 2017 онд ******* ******* ******* *******ар батлуулсан удирдамжийн дагуу мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн татан авалт, зарцуулалт эргэлтэд дэмжлэгт хяналтаар очиход фентанил тариа зарцуулалт хасагдаад 202 байхаас 59 ширхэг огт байхгүй. 3. 2017 онд эхийн эндэгдлийг эмнэлэг, эмчийн буруутай үйлдлээс болж гаргасан. 2018 онд эхийн ноцтой хүндрэл гаргаж үүний дагуу эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хуралд Ц.Ос- нь өөрийн биеэр суусан хурлын шийдвэрийг уншиж танилцуулан албан бичгээр хүргүүлсэн. 4. ******* ******* тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д зааснаар үйл ажиллагаандаа эрүүл ******* тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилсан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Ц.Ос- хуульд заасан үүргээ биелүүлээгүй стандарт, удирдамжийг мөрдөөгүй байдлаас болж хүний амь эрсэдсэн. 5 настай хүүхдийн эндэгдэл гаргаж хүүхдийн эндэгдлийн магадлан хэлэлцэх хуралд Ц.Ос- өөрийн биеэр оролцож хурлаас ажлаас халах шийдвэр гарган танилцуулсан. 5. Аймгийн Засаг даргын 2018 оны А/407 дугаар захирамжаар 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах ажлын хэсэгт дотор, халдвартын эмчээр ажиллуулахаар томилсон боловч Засаг даргын захирамжийг биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/470 дугаар захирамжаар хуулийн дагуу сахилгын шийтгэл тооцуулахаар ирүүлсэн. Дээд шатны байгууллагаас тушаал захирамжаар ажилд томилон үүрэг болгосон байхад үүрэгт ажлаа биелүүлээгүй зайлхийсэн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт төрийн албан хаагч нь дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тус Нэгдсэн эмнэлэг нь Засаг даргын газар, хэлтэс, түүний ажлын аппаратад багтаж байдаг бөгөөд Засаг даргын хуульд нийцсэн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байна. Ц.Ос-тай хэдийгээр үр дүнгийн гэрээ байгуулаагүй боловч тухайн төрийн албан хаагч нь төрийн албан хаагч гэдэг үүднээс дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч тухайн шийдвэрийг биелүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл байна. Дээрх асуудал нь үр дүнгийн гэрээ байгуулсан эсэхтэй хамааралгүй асуудал юм. 6. Засгийн ******* 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар албан даалгаврын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь аймгийн Засаг *******ар батлуулсан удирдамжийн дагуу нийт 7 байгууллагад хяналт шалгалт хийхэд Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгээс илэрсэн зөрчлийн илтгэх хуудастай хамт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар тогтоолыг мэдээгүй, манай байгууллага дээр танилцуулагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь төрийн албан хаагчийн өөрийн ажил үүрэгтэй холбоотой дээд шатны тушаал шийдвэр болон хууль, дүрэм, журмыг мэдэх, судлах олон нийтэд таниулах хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг. Тухайн тогтоол нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж мөн өдрөөс Монгол улсын хэмжээнд үйлчилж холбогдох арга хэмжээнүүдийг авсан байдаг. Мөн тогтоолын 1 дүгээр зүйлд ... дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн ******* гишүүд, бүх шатны Засаг *******... төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын ******* нарт үүрэг болгосон байна. Үүнээс үзэхэд Ц.Ос- нь Засгийн ******* бодлого шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тогтоол гарснаас хойш хоногийн дараа дотоод журамд тусгаагүй нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа, ажил үүрэгтэй хайнга хандаж байгаагийн илрэл юм. Мөн Засгийн ******* шийдвэр гараад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байхад өөрийнх нь өрөөнд согтууруулах ундааны зүйл хадгалж байсан нь тухайн тогтоолыг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. 7. Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар үр дүнгийн гэрээ хийж ажиллана гэсний дагуу 2018 онд үр дүнгийн гэрээ хийх гэсэн боловч аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүх, прокурор, цагдаагийн газарт маргаан бүхий асуудалтай төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулахгүй гэсэн чиглэл өгсний дагуу Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчтэй гэрээг байгуулж ажиллаагүй. 8. Ц.Ос- нь тушаал шийдвэрийг буруу гаргадаг нь тус сумын шүүхээс гарсан шийдвэр нотлох болно. 9. Ажилчид ард иргэдээс аймгийн Засаг *******, Засаг даргын Тамгын ******* Нийгмийн бодлогын хэлтсийн *******, ******* ******* ******* *******д удаа дараа өргөдөл гомдол ирдэг. 10.Нарийн мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтэн нартай хамтран багаар ажиллаж чаддаггүй учраас эрүүл ******* тусламж үйлчилгээнд доголдол гаргаж эх, хүүхдийн эндэгдэл эхийн ноцтой хүндрэл гардаг. 11. Төрийн сангийн санхүүжилтээр төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад хамрагдаж бэлтгэсэн эмч мэргэжилтнүүд Ц.Ос-гийн удирдлага доор ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Их эмч мэргэжлээр төгссөн иргэн ******* ******* сайдаас эмчлэх эрхийн гэрчилгээ авснаас эмчлэх эрх нь эхэлдэг бөгөөд үүнээс эхэлж ******* ******* тухай хууль болон түүнтэй холбоотой гарсан бусад хууль тогтоомж дүрэм журмыг биелүүлэх сахин ажиллах үүрэг үүсдэг юм. Ц.Ос-гийн шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас эх хүүхдийн эндэгдэл удаа дараа гарсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 5 настай хүүхэд нас барсан нь Ц.Ос-гийн шууд буруутай үйл ажиллагаа байсан байдаг. Тухайн хүүхдийг зөв эмчилсэн бол амь нас нь эрсдэхгүй байх бүрэн боломжтой байсан бөгөөд ******* ******* сайдын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/55 дугаар тушаалд зааснаар нас барагчийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх журмын 2.2, 2.2.4, 2.2.9 дэх заалтуудыг зөрчсөн Ц.Ос- нь ******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан үүрэг мөн эрүүл ******* ажилтны ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байна. Өөрийнх нь 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь нас эрсэдсэн нь түүний эмчлэх эрхийг хураан авах цаашилбал Эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байна. Иймд дээрх иргэнийг ажлаас халах шийдвэр нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон дүрэм журмын дагуу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх хүүхэд эндсэн болон төсвийн захиран зарцуулалттай холбоотой асуудлаар ******* аймгийн Цагдаагийн хэлтэс болон Авилгатай тэмцэх ******* мөрдөн шалгах газарт хандаж шалгуулах болно. Энэ нөхцөл байдлуудаас үзэхэд Ц.Ос- нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй дотоод журамд тусгагдаагүй прокурорын зөвшөөрөлгүй шалгасан гэж байгаа нь төрийн албан хаагч болон тангараг өргөсөн эмч хүний ёс зүйд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор иргэний гэр болон бусад газарт үзлэг нэгжлэг хийхэд прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Харин Ц.Ос- нь эмчийн ёс зүйн хариуцлагаа хүлээгээд өөрөө сайн дураараа ажлаа өгөх боломжтой байсан. Өнөөдөр энэ хүнд хүний эрдэнэт хүний аминаас илүү даргын албан тушаал сандал ширээ үнэтэй байгаа бөгөөд эрдэнэт хүний амь насыг хамгаалахаар өргөсөн тангаргаа биелүүлэхгүй өөрийн хувийн явцуу эрх ашгийн төлөө байгаа гэдэг нь харагдаж байна. Тухайн иргэнийг ажилд томилсон тушаал шийдвэр гарснаас төрийн албан хаагч гэж үзэх бөгөөд энэ үеэс эхлэн төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж дүрэм журмыг ажил үүрэгтэй биелүүлж ажиллах үүрэг үүсдэг. Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэдгээс илүү тухайн хүний ажил үүргээ болон эмч хүний хувьд гаргасан алдаа зөрчилд нарийн үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэхийг хүсэж байна. Эмч эмнэлэгийн байгууллагын ажил үүргийн цаана хүний амь нас байдгийг анхаарах нь зүйтэй байна. Мөн Ц.Ос- нь байгууллагаа удирдан зохион байгуулж чаддаггүй албан хаагч нараа ялгаварлан гадуурхаж үүнээс үүдэн тухайн байгууллагад дотоод зөрчил маш их байдгаас хүний амь нас дахин эрсдэх байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй асуудал тулгарч байна. Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд хэнийг ч ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Мөн Ц.Ос- нь Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч бөгөөд тухайн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үндэслэл муутай тушаал гаргаснаас болж тухайн байгууллагын төсөвт үр ашиггүй зардлуудыг их хэмжээгээр гаргаж байсан нь ******* аймгийн Тосонцэнгэл сумын шүүхээр удаа шийдвэрлэгдэн шүүхийн шийдвэрүүдээр тогтоож байна. Дотоод зохицуулалт хийж Ц.Ос-г мэргэжлийн дагуу ажлын байраар хангасан гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ос-гийн нэхэмжлэлтэй холбоотой захиргааны хэргийн хавтаст хэрэгтэй 2019-02-13-ны өдөр танилцлаа. Итгэмжлүүлэгч Х.******* би ******* аймгийн ******* ******* ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилогдон одоог болтол ажиллаж байна. Гэвч Ц.Ос- нь ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажлаас буруу халсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа Х.*******ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар дуудсаны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Ос- 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хариу тайлбартаа миний талаар олон зүйлийг худал гүтгэн бичсэн байна. 2017 оны 5 сард болсон төрийн албаны сонгон шалгаруулалтад Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн *******д Ц.Ос- бид 2 өрсөлдсөн. Гэвч шүүхэд өгсөн хариу тайлбартаа намайг тэнцээгүй гэж худал тайлбар өгсөн байна. Ц.Ос- 1-д орж, Х.******* 2-т орж тэнцсэн гэж төрийн албаны салбар зөвлөлөөс танилцуулсан. Ц.Ос- удирдан зохион байгуулах ажил үүргээ хангалтгүй биелүүлж алдаа зөрчлүүд их түүнийгээ удаа дараа гаргаж байна. 2017 онд эхийн эндэгдэл гаргасан ба эхийн ноцтой хүндрэлийг удаа дараа гаргасан. Нярай хүүхдийн эндэгдэл их байгаа учир ******* аймгийн ******* ******* газар болон сумын засаг захиргаанаас намайг ажил сайжруулах үүрэгтэйгээр урин авчирч томилсон. ... Гэвч хуучин ******* байсан Ц.Ос- нь шүүхэд нэхэмжлэл гаргаад үүнтэй холбоотойгоор би гуравдагч этгээдээр татагдан шүүхэд дуудагдаж байгаа нь ажил үүргээ гүйцэтгэхэд бэрхшээлтэй байна. Би эмнэлэгийн даргын ажилд уригдан хууль ёсны дагуу томилогдон ажиллаж байна. Үүнийг улс төрийн зорилго, ашиг сонирхол бүхий байсан гэж гүтгэж байгаад би гайхаж байна. ...Дүгнэн хэлэхэд ажил олгогч ******* аймгийн ******* ******* газар нь Ц.Ос-г ажлаас халах хангалттай үндэслэлтэй нотлох баримтууд байна. Иймд шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ос- нь анх ******* аймгийн ******* ******* ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ******* даргын Ц.Ос-д сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. ******* аймгийн ******* ******* ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн ******* аймгийн ******* ******* ******* даргын 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр томилогдон ажилласан ба тус ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар уг ажлаас халагдсан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/49 дүгээр тушаалдаа ******* ******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3, Монгол Улсын Засгийн ******* 2018 оны 258 дугаар тогтоолын 1.1, 1.7 дахь заалтуудыг үндэслэсэн байна.
******* ******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т аймгийн ... эрүүл ******* ******* ******* нь тухайн шатны Засаг *******тай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл ******* байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэжээ. ******* аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг нь ******* ******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт заасан Нэгдсэн эмнэлэгийн статустай болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* яамны 202/2018 дугаар магадлан итгэмжлэлийн батламж, нэхэмжлэгч Ц.Ос-, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д ... орон нутгийн өмчит ... нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ, 16.4-т Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно, ******* ******* тухай хуулийн 17.10-т Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна гээд 17.10.5-д эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, гэжээ. Тодруулбал орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэгийн захирлыг тухайн эмнэлэгийн төлөөлөн удирдах зөвлөл чөлөөлөх эрхтэй байна.
Иймд хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ******* нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж маргаан бүхий Б/49 дүгээр тушаал гаргасан байх тул дээрх үндэслэлээр уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Ос-г Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
2. Ц.Ос-д сахилгын шийтгэл ногдуулсан ******* аймгийн ******* ******* ******* даргын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ... үр дүнгийн гэрээ байгуулахаар байх боловч үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй, түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчид 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ..., эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ... сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэжээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахад 1-д нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх, 2-т хуулиар эрх олгогдсон этгээд байх гэсэн шаардлага тавигдаж байх боловч дээрх шаардлагууд хангагдаагүй байна.
Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Энэ хуулийн 16.7.1-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн *******, эмнэлгийн захирал гарын үсэг зурах бөгөөд гэрээнд энэ хуульд зааснаас бусад эрх, үүрэг, хүлээх хариуцлага, ... бусад асуудлыг тусгасан байна, ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11-д Төлөөлөн удирдах зөвлөл дараахь үүрэгтэй байна гээд 17.11.6-д эмнэлгийн захирлын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх-ээр заасан байна.
Тодруулбал орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэгийн захиралтай Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.1-д заасан гэрээ байгуулагдах, уг гэрээний хэрэгжилтийн дагуу сахилгын болон бусад хариуцлага хүлээлгэх этгээд нь ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.6-д зааснаар тухайн эмнэлэгийн төлөөлөн удирдах зөвлөл байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээд болох нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдож байх тул хариуцагчаас гаргасан 2018 оны Б/15, Б/28 дугаар тушаалууд нь илт хууль бус байна.
Нэгэнт хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийг чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээд байх тул маргаан бүхий Ц.Ос-г Ажлаас халах 2018 оны Б/49, Ц.Ос-д Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудын хууль зүйн бусад үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, 17.11.6 дахь заалтад заасныг баримтлан Ц.Ос-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн ******* ******* ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49, 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Ос-г Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ос-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* *******ас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР