Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 138

 

                                   Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн, 1 дүгээр хороо, Багатойруу-3/9 тоот хаягт байрлах  “Жи мобайл”  ХХК  /РД:15160/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шилжрээгийн 2 дугаар гудамж 8 тоотод оршин суух, Дуулгат овгийн Пүрэвсүрэнгийн Батцэцэг /РД:УР86032767/-т холбогдох

төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 30.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч П.Батцэцэг нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. П.Батцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын төлбөр 20.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алданги  10.000 төгрөг нийт 30.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувдаас: П.Батцэцэг үндсэн төлбөр 20.000 төгрөгийг төлсөн тул алданги 10.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ. /хх-20/

Хариуцагч П.Батцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны үлдэгдэл төлбөр 20.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд бэлнээр өгсөн тул алданги 10.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ. /хх-18-19/

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч П.Батцэцэгээс төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20.000 төгрөг, алданги 10.000 төгрөг нийт 30.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “үндсэн төлбөр төлсөн” үндэслэлээр алданги 10.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 20.000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн. /хх-20/

Хариуцагч П.Батцэцэг үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Тэрээр  нэхэмжлэгчийн шаардсан 20.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд бэлнээр өгч биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчийн биелүүлсэн 20.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 2.225 төгрөгийг хариуцагч П.Батцэцэгээс, үлдэх 2.225 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дуулгат овгийн Пүрэвсүрэнгийн Батцэцэгт холбогдох NP10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч П.Батцэцэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Батцэцэгээс 2.225 /хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж,  ХААН банкны 5749909359 тоот данснаас 2.225 /хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг буцааж  нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийн 2 дахь заалтыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                                     ШҮҮГЧ                          Л.ЭНХБИЛЭГ