Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 139

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлаг 11 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух Сүхбаатар овгийн Жанчивын Цэцэгмаа /РД:ПГ66030701/-гийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би 1985 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад үйлчлэгчээр орж ажиллаад 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилласан юм. Ажилд орсон, гарсан зарим тушаал олдохгүй байгаа тул 1985 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 04-нийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад тогооч, үйлчлэгчээр, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Хүн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож  өгнө үү  гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   журмын дагуу цугларсан  бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ж.Цэцэгмаа нь 1985 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 04-нийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад тогооч, үйлчлэгчээр, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсчээ.  

Тэрээр дээрх шаардлагаа нотолж 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын түр ажилд авах тухай 133 дугаар тушаалын хуулбар /хх-6/, 1987 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183982 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9-10/, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 277110 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-11-13/, 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн Дарви сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 20 дугаар тушаалын хуулбар /хх-8/, гэрч М.Энэбиш, Д.Нэргүй, Д.Тунгалаг нарын тодорхойлолт /хх-29-34/, хамт олонтойгоо авахуулсан фото зураг /хх-14/, 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Маралмаа, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.Вандан нарыг төрүүлсэн нь төрсний гэрчилгээний хуулбар /хх-15/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Энэбиш, Д.Нэргүй, Д.Тунгалаг нарыг гэрчээр асуухад  “...Ж.Цэцэгмааг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 04-нийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад тогооч, үйлчлэгчээр, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан” тухай үйл баримтыг гэрчлэн  мэдүүлсэн.

Эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон гэж үнэлсэн.

Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа ажилласан хугацааг 1985 оны 01 дүгээр сараас  1988 оны 10 дугаар сарын 04-нийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад тогооч, үйлчлэгчээр, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Хүн эмнэлэгт асрагчаар  гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримт гэрчүүдийн мэдүүлгээр Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад тогооч, үйлчлэгчээр 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар ажилласан тухай баримтаас өөр баримт байхгүй байгаа учраас шүүх уг хугацаанаас дээрх байгууллагад ажилласан гэж үзсэн. Мөн тэрээр энэ байгууллагад 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан гэх боловч Сумын Хүн эмнэлэгийн ажилд авсан тухай хөдөлмөрийн дэвтэрийн бичилтээр 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс асрагчаар орсон тухай тэмдэглэл байхын зэрэгцээ гэрчүүд уг хугацааг гэрчлэн мэдүүлсэн учраас холбогдох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндсэн нэхэмжлэгчийг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад үйлчлэгчээр, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2002 оны 06 дугар сарын 30-ны өдрийг хүртэл тус сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан гэж үзэв.

Харин 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан тухай нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр бичилт хийгдээгүй, гэрчүүд ч энэ талаар мэдүүлээгүй учраас шүүх энэ хугацааг ажилласан гэж үзэх боломжгүй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн  115.2.2., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Сүхбаатар овгийн Жанчивын Цэцэгмааг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 07-ныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад үйлчлэгчээр, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Хүн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Тээвэр үйлчилгээний станцад тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                                             ДАРГАЛАГЧ                              Л.ЭНХБИЛЭГ