Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2017/00093/И |
Дугаар | 134/ШШ2017/00101 |
Огноо | 2017-05-22 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 134/ШШ2017/00101
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багт байршилтай, “ХААН банк” ХХК /РД:2693321, Улсын бүртгэлийн дугаар 9016001011/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1974 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 75-47 тоотод оршин суух, Улаан соён овогт Мягмарын Мөнхцацрал /РД:ТЯ74120329, утас: 99740856/-д
Хариуцагч: 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 75-47 тоотод оршин суух, Мандшир овогт Дашчойнхорын Отгонсүрэн /РД:ЙР81091379, утас: 99740356/ нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нийт 8 489 671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус банкнаас иргэн М.Мөнхцацрал, Д.Отгонсүрэн нар нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 8 266 164 төгрөгийн үлдэгдэл дээр 2 500 000 төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авсан.
М.Мөнцацрал, Д.Отгонсүрэн нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөх ёстой хугацаанаас 429 хоног хугацаа хэтэрсэн. М.Мөнхцацрал нь одоогоор Улаанбаатар хотод амьдарч байгаа ба зээлдэгчтэй зээл төлүүлэхээр холбоо барихад утсаа авдаггүй утсаа авбал ажилд орсон цалин орох гэж байгаа, нөхөр мөнгө явуулахаар төлнө гэсэн тайлбарыг байнга өгдөг. Зээлдэгч М.Мөнхцацрал, Д.Отгонсүрэн нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа шаардлага тавьсан. Зээлийн гэрээний эцсийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болно.
Иймд, М.Мөнцацрал, Д.Отгонсүрэн нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 8 489 671 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Мөнхцацрал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Мөнхцацрал миний бие “ХААН банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8 489 671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Мөн хамтран хариуцагч Д.Отгонсүрэн нь уг мөнгийг төлөх шаардлагагүй, миний бие төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ”ХААН банк” ХХК нь хариуцагч М.Мөнхцацрал, Д.Отгонсүрэн нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 8 489 671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
М.Мөнхцацрал ЗГ-544 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн болох нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ-544 тоот зээлийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-1459 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч М.Мөнхцацрал нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 8 489 671 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба хамтран хариуцагч Д.Отгонсүрэнг уг мөнгийг төлөх шаардлагагүй би төлнө гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чинзориг нь хамтран хариуцагч Д.Отгонсүрэнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тайлбарыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 785 төгрөгийн тавин хувь болох 75 392 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Мөнхцацралаас улсын тэмдэгтийн хураамжид 75 392 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 8 489 671 төгрөгийг хариуцагч М.Мөнхцацрал нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 785 төгрөгийн тавин хувь болох 75 392 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Мөнхцацралаас улсын тэмдэгтийн хураамжид 75 392 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА