Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 149

 

                       Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Хуульчдын гудамжид байрлах Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Бадралын 3 дугаар гудамж 27 тоотод байрлах “Зэсэн Ундарга” ХХК /РД:5610788/-д холбогдох

татварын өр 31.073.994,4 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгээд  ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...5610788 регистрийн дугаартай “Зэсэн Ундарга” ХХК нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 9.104.513,1 төгрөг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 916.096,6 төгрөг, 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварын өрийн үлдэгдэл 19.984.450,4 төгрөг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 1.068.934,3 төгрөг, нийт 31.073.994,4 төгрөгийн татварын өртэй. Үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК-ийн төлөөлөгч Ц.Цэндзэсэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 31.073.994,4 төгрөгний татварын өрийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Татварын хэлтэс, хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК-иас татварын өр 31.073.994,4 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, 31.073.994,4 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн. /хх-38/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж түүний зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК татварын өр 31.073.994,4 төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд ноогдох 313.320 төгрөгний  50 хувь болох 156.660 төгрөгийг гаргуулж улсын  орлого болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйлийн 75.1.-75.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Налайх дүүргийн Татварын хэлтэс хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК/РД:5610788/-иас татварын өр 31.073.994 /гучин нэгэн сая далан гурван мянга есөн зуун ерөн дөрөв/ төгрөг, 4 /дөрөв/ мөнгийг гаргуулах шаадлагыг хариуцагч зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 156.660 /нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч  Налайх дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч “Зэсэн Ундарга” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар  энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

                                              

                                                     ШҮҮГЧ                          Л.ЭНХБИЛЭГ