Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2017/00102

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байр, 47 тоотод оршин суух, Харчин овогт Батсүрэнгийн Мөнхбат /РД:ЗЮ87042214/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 03 дугаар баг, 2-6-95 тоотод оршин суух, Боржигон овогт Хайдавын Мөнхзаяат /РД:ЕЙ77011415, эрэгтэй, утас: 99074169/, -д холбогдох

Гэм хорын хохирол 509 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Мөнхбат миний бие 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хамтран амьдарч байсан Ц.Отгонцэцэгтэй байрны талаар ярих гэж өрөөнд нь ортол харуулаа дуудаж намайг хөөж гаргасан бөгөөд одоо түүний хамтран амьдарч буй залуу Х.Мөнхзаяаттай ХААН банкны үүдэнд таарч миний өмсөж явсан цамцны энгэр зах хэсгээр намайг боож, цамцны энгэр урсан. Тэгээд салтаа хэсэгт 1 удаа өшиглөөд /төмсөг орчим/ авахаар нь би зөрүүлээд цагаан фудболкны захаар нь боогоод хойш нь түлхсэн. Улмаар Х.Мөнхзаяат бид хоёрт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүхийн шатанд эвлэрсэн талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Анхан шатны шүүхэд хэрэг байхад Х.Мөнхзаяатад би “миний бие өвдөөд байгаа, хурал дээр би гомдолгүй гэж хэлнэ, гэхдээ эмчилгээний зардлыг өгнө” гэж байсан. Хавтаст хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 299 дүгээр дүгнэлтэд “Б.Мөнхбатын биед хүзүүний цус хуралтууд болон зулгаралт, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цас хуралт болон зулгаралт зэргийн гэмтлүүд тогтоогдлоо” гэсэн байдаг.

Түүнээс хойш миний биед учирсан гэмтэл /төмсөг/ хөндүүрлэж өвдөөд байхаар нь Улаанбаатар хотын эмнэлэгт очиж үзүүлэхээр явсан. Очоод хүний их эмч Н.Сарантуяад үзүүлэн зөвлөгөө аваад “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхэд зүүн төмсөгний зөөлөн эдийн няцралттай хавдартай, гэмтэлтэй байна гээд эм, тариа бичиж өгсөн. Миний бие өвдөж байсан учир бүх эмийг авч хэрэглэсэн. Одоо хүртэл биед учирсан гэмтэл маань бүрэн эдгэрээгүй байгаа,

Иймд, өөрийн машинаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус Улаанбаатар хот явж ирсэн автомашины бензин болох 120 000 төгрөг, хүний их эмч Н.Сарантуяад үзүүлэн зөвлөгөө авсны төлбөр 10 000 төгрөг, “Сонгдо” эмнэлэгт үзүүлэн шинжилгээ, эмчилгээ хийлгсний төлбөр болох 125 000 төгрөг, эм тарианд зарцуулсан 254 441 төгрөг, нийт 509 441 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ. 

Хариуцагч Х.Мөнхзаяат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Мөнхбаттай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр маргалдаж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан учир Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Б.Мөнхбатын нэхэмжилсэн 509 441 төгрөгийг төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь Х.Мөнхзаяатад холбогдуулан гэм хорын хохирол 509 441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Мөнхзаяат нь нэхэмжлэгч Б.Мөнхбатын гэм хорын хохирол болох 509 441 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар бууруулан тогтоодог тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7996 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 509 441 төгрөгийг хариуцагч Х.Мөнхзаяат төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7996 /долоон мянга есөн зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА