Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2049

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/02049

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд оршин байрлах Капитал банк ХХК-ийн /2556375/ нэхэмэлжтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 байр 23 тоотод оршин суух, Цогийн Хурцэцэг /УШ71022101/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 байр 23 тоотод оршин суух, Дашийн Найдансүрэн /РЙ81022717/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 48-1027 тоотод оршин байрлах Мон арк ХХК /2818876/ нарт холбогдох,

 

Зээлийн төлбөрт 34,978,918 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Т.Онон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Мон арк ХХК, Ц.Хурцэцэг, Д.Найдансүрэн нар нь тус банктай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 14/26 дугаар зээлийн болон 14/26 дугаар барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийн 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, түүхий эд худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 байр 23 тоотод оршин 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

19-99 УБВ улсын дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн, МСU100013649 арлын дугаартай Тоёота Хариэр загварын автомашин,

53,72 УНА улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн КМНЕU41МР6А265984 арлын дугаартай Хюндай Соната 6 загварын автомашин,

1869 УНӨ улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн,КN3НАР8N24К031472 арлын дугаартай Киа Бонго Фронтэр загварын автомашин зэргийн зээлийн барьцаанд барьцаалсан.

Одоогоор үндсэн зээл 27,447,388 төгрөг, хүү 7,114,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417,319 төгрөг, нийт 34,978,918 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь зээлийн төлбөрт 32,695,000 төгрөгийг төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,283,918 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Ц.Хурцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: зээлийн төлбөрт 32,695,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Капитал банк ХХК-ийн Цайз 13 салбарт төлж барагдуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Мон арк ХХК болон Ц.Хурцэцэг, Д.Найдансүрэнд холбогдуулан зээлийн төлбөрт 34,978,918 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Онон нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,978,918 төгрөгийн 2,283,918 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Хурцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,695,000 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбар болон 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Капитал банкинд 32,695,000 төгрөг төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мон арк ХХК болон Ц.Хурцэцэг, Д.Найдансүрэнд холбогдох зээлийн төлбөрт 34,978,918 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Онон нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,978,918 төгрөгийн 2,283,918 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Хурцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,695,000 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлж барагдуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,844.59 төгрөгийн тал хувь болох 161,422,295 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Мон арк ХХК болон Ц.Хурцэцэг, Д.Найдансүрэн нараас 161,422,295 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэ мжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

             

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ