| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00673/И |
| Дугаар | 825 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 825
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/00825 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 хороолол, Энэбишийн өргөн чөлөө-8, Vip center төвийн 6 давхарт байрлах, “Дэсөн” ХХК /РД:5002443/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 хороолол, Энэбишийн өргөн чөлөө-8, Vip center төвийн 1 давхарт байрлах, “Жака Лэнд” ХХК /РД:5189225/
Түрээсийн төлбөрт 207.037.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дэсөн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жака Лэнд” ХХК нь 2007 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Түрээсийн гэрээний үндсэн дээр манай өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 хороолол, Энэбишийн өргөн чөлөө-8, Vip center-т байрлах худалдаа, үйлчилгээний барилгын 1 давхрын 540 м.кв талбайд рестораны үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 2013 оны 9 дүгээр сард талууд харилцан тохиролцон түрээслэгчийн 1 сард төлөх түрээсийн төлбөрийн нийт хэмжээг 15.000.000 төгрөг болгосон. Улмаар түрээслэгч “Жака Лэнд” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд зарим тохиолдолд үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойгоор дутуу төлөх асуудал үүсдэг байсан. Гэсэн ч түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчтэй урт хугацаанд хамтран ажиллаж байгаа нөхцөл байдлыг хүндэтгэн, түрээсийн дутуу төлөлтөд хүлээцтэй хандсаар ирсэн. Ийнхүү 2016 оны 4 дүгээр сард түрээслэгч болон түрээслүүлэгч байгууллагуудын нягтлан бодогч нар түрээсийн төлбөрийн үлдэгдлийн тооцоо нийлэхэд 135.087.500 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Түүнчлэн түрээслэгчийн зүгээс цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэн явуулах, хуримтлагдсан төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан. Гэтэл төлбөр төлөлт удаашралтай тооцоо нийлснээс хойш түрээсийн төлбөр илүү хуримтлагдаж эхэлсэн тул түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөр төлөхтэй холбоотой мэдэгдлийг удаа дараа бичгээр хүргүүлж байсан ч ямар нэгэн хариу өгөөгүй.
Иймд түрээслэгч “Жака Лэнд” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 207.037.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Дэсөн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Дэсөн” ХХК хариуцагч “Жака Лэнд” ХХК нь харилцан тохиролцсож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Жака Лэнд” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Жака Лэнд” ХХК нь түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгч “Дэсөн” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Дэсөн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 28.820.000 төгрөгөөс татгалзаж, түрээсийн төлбөрт 179.217.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Жака Лэнд” ХХК төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 70.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 15 сарын хугацаанд сар бүр 1.800.000 төгрөгөөр нийт 27.000.000 төгрөгийг, үлдэх 82.217.500 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дэсөн” ХХК нь хариуцагч ’’Жака Лэнд” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 207.037.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Дэсөн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 28.820.000 төгрөгөөс татгалзаж, түрээсийн төлбөрт 179.217.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Жака Лэнд” ХХК төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 70.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 15 сарын хугацаанд сар бүр 1.800.000 төгрөгөөр нийт 27.000.000 төгрөгийг, үлдэх 82.217.500 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1.193.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 527.019 төгрөг, хариуцагч “Жака Лэнд” ХХК-иас 527.019 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэсөн” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Дэсөн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 28.820.000 төгрөгөөс татгалзаж, түрээсийн төлбөрт 179.217.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Жака Лэнд” ХХК төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 70.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 15 сарын хугацаанд сар бүр 1.800.000 төгрөгөөр нийт 27.000.000 төгрөгийг, үлдэх 82.217.500 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.193.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 527.019 төгрөг, хариуцагч “Жака Лэнд” ХХК-иас 527.019 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэсөн” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА