| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0169/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/173 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Б.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнэмандал ахлах сургуулийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Т.Гын эзэмшлийн ариун цэврийн өрөөнд хуруунаасаа салгаж орхисон байсан гээгдэл эд хөрөнгө болох 2 ширхэг монетон бөгжийг бусдын эзэмшил, өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшиж 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг Эрдэнэмандал ахлах сургуулийн 1 давхрын 00-н өрөөнд 1500-1600 цагийн орчимд ороход хөндлөн модон дээр 2 ширхэг монетон бөгж байсан. Тэрийг авч өөрийн шүүгээнд хийсэн. Тэгээд гэртээ харьж унд цайгаа уучхаад ажил дээр ирэхэд ажил дээр цагдаа нар ирсэн байсан. Би тухайн үед нөгөө бөгжийг өгөх гэсэн боловч чадаагүй санаа зовсон. Тэгээд нягтлан ******* руу ярьж “Бөгж олсон талаар хэлээд өгөөч” гэж хэлээд бөгжийг эзэнд буцааж өгсөн. Би тухайн үед хамт нойл орсон О.Од бөгж олсон талаараа хэлээгүй нь миний буруу боллоо. Ийм зүйл болсон. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар ойлголоо. Хялбаршуулж шийдүүлмээр байна....гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Т.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Ажил ихтэй байсан. Тэгээд 15:00 цагийн үед Эрдэнэ-Мандал сургуулийн 1 давхрын ертөнцийн зүгээр зүүн чигт байрлах багш нарын ариун цэврийн өрөөний эмэгтэй 00 ороод бие засчхаад өмдөө татах гэхэд миний зүүж байсан бөгж, өмд ураад байхаар нь аваад 00-ийн хаалганы хөндлөн модон дээр 2 ширхэг монетон бөгжөө тавиад усаа татчихаад гарахдаа бөгжөө авалгүй шууд гараад явсан байсан. Тэгээд өрөөндөө ороод ажлаа хийж байгаад бөгжөө гэнэт санаад авах гээд очиход миний бөгж байхгүй байсан юм. Тэгээд тухайн үед сургууль дээр байсан багш ажилчдаас асуухад бүгд мэдэхгүй гэсэн юм... Би эд зүйлээ алдсаны дараа жижүүр багш *******аас “Сая сургуулиас ямар хүмүүс гарч явсан юм бэ” гэхэд “2 үйлчлэгч гарч явсан” гэсэн. Тэгэхэд хажуугаас багш ******* нэг нь ******* гэх үйлчлэгч, нэг үйлчлэгч нь хэн байсныг мэдээгүй. Хоёулаа гараад явсан юм гэж хэлсэн. Манай сургууль гаднын хүмүүс оруулахгүй байгаа. Энэ өдөр ажиллах хуваарийн дагуу нэр бүхий багш ажилчид болон сурагчдаас өөр хүн байгаагүй. Намайг тухайн үед 00-ийн өрөөнөөс гарахад ямар нэг зүйл унаагүй... Би хэдэн минутын дараа буцаж орсноо санахгүй байна. Ойролцоогоор 10 минут болсон байх гэж бодож байна. Миний алдсан гэх зүйлс нь нэг нь хавтгай саатай шар шигтгээтэй монетон бөгж, нөгөө нь талсттай монетон бөгж байсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
4. Гэрч О.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай сургуулийн нийгмийн ажилтан Т.Га “Ариун цэврийн өрөөнөөс бөгжөө алга болгосон” гэсэн яриа гарсан... Тухайн үед үйлчлэгч нар “00-ийн өрөөнд яагаад эд зүйлээ тавьдаг байна” гээд ярьж байсан. Тэгээд тухайн үедээ цагдаа нар ирээд үзлэг хийгээд байсан юм. Би тухайн үед 1500 цаг өнгөрөөгөөд тухайн 00-ийн өрөөнд орсон. Тэгэхэд би эрэгтэй 00-ийн өрөөнд, Б.Ж эмэгтэй 00-ийн өрөөнд орсон юм. Тэгээд бид 2 ариун цэврийн өрөө орчхоод 2 давхрын хувцас солих өрөө орж хувцсаа солиод цайндаа явсан. Тухайн үед Б.Ж надад ямар нэг зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
5. Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн:
1. Эд зүйлийн нийт үнэ цэнэ 470.000 /Дөрвөн зуун далан мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнэмандал ахлах сургуулийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Т.Гын эзэмшлийн ариун цэврийн өрөөнд хуруунаасаа салгаж орхисон байсан гээгдэл эд хөрөнгө болох 2 ширхэг монетон бөгжийг бусдын эзэмшил, өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшиж 470.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Т.Га, гэрч О.О нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Жыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч Б.Жын “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Жд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Жыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Жыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Жд эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Жд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ