Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 153/2016/0049/Э |
Дугаар | 43 |
Огноо | 2016-07-01 |
Зүйл хэсэг | 203.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 43
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, нарийн бичгийн даргаар М.Өнөрмаа, улсын яллагч А.Анхбаяр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нямчулуун, шүүгдэгч М.******* нарыг оролц*******ан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.*******т холбогдох 201621000089 дугаартай, 153/2016/0049/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* 1955 оны 09 дүгээр сарын 12-нд төрсөн, 61 настай, ПВ ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй гэх
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт байрлах “******* *******” гэх нэртэй газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үед ховор ан амьтан буюу нэг тооны янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үед би рашаанаас мөс авахаар явж байгаад 1 тооны янгир ямаа таарахаар нь агнасан. Махыг нь гэртээ авчирсан. Ятуу шувуу таарч магадгүй гэж бодоод буу, хутга авч явсан. Миний элэг, ходоод өвддөг болохоор ятууны шөл сайн байдаг гэж сонссон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нямчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэгт намайг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Жаргалант сумын хот хөгжлийн санд М.*******аас 5400000 төгрөгний нөхөн төлбөр төлсөн байна. Одоо М.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Гэрч Ч.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын сүүлчээр байх, өдрийг нь санахгүй байна. Манай нөхөр М.******* урд улаан *******ын рашаанаас мөс авч ирж ууна гээд өглөө эрт 5-6 цагийн үед гарч явсан. Тэгээд орой 21-22 цагийн үед гэртээ ирэхдээ нэг гуя, нурууны мах авчирсан. М.******* өөрөө хэлэхдээ рашаанаас мөс аваад буцаад ирж байтал нэг янгир ямаа тааралдахаар нь буудаж агнаад гуя, нурууг нь аваад ирлээ гэсэн. Халтар ятуу элгэнд сайн байдаг гэхээр нь шувуу тааралдаж магадгүй гээд гэрээсээ буугаа авч явсан байсан гэжээ. /хх 69-р хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байсан санагдаж байна. Манай хадам аав М.*******ын гэрт цагдаа нар ирээд намайг гэртээ байж байсан чинь манай гэрт орж ирээд танай хөргөгчинд чинь юм хараатахъя гэсэн. Тэгснээ Мөнх-Эрдэнэ гэдэг цагдаа танай хадам аав хэзээ янгир ямаанд явсан бэ гэж асуухаар нь мэдэхгүй гэсэн. Тэгж цагдаа асуух үед мэдсэн.Тэрнээс хойш хадам аав цагдаад шалг*******аад яваад байгаа гэжээ./ хх-70-р хуудас/
Гэрч Д. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Ховд аймгийн Жаргалант сумын хорих 457-р ангийн зүүн урд зүгт байрлах ******* ******* нь Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарагдахгүй.1997 оны УИХ-ын тогтоолоор Хар ус нуурын байгалийн цогцолборт газар нутагт хамаарагдах газар нутгийг зааж өгсөн байдаг бөгөөд уг тогтоолд ******* ******* нь Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарагдахгүй гэжээ. / хх-71-р хуудас/
Гэрч А. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:Тухайн жилд агнах ангийн тоо хязгаарыг Байгаль орчны яамны сайдын тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар, ховор ан амьтанг тусгай зөвшөөрлөөр Байгаль орчин ,ногоон хөгжил, аялал ж*******члалын яамнаас олгодог учраас надад мэдэх зүйл байхгүй.Жагсаалт нь манайд байхгүй. Нэг тооны янгир агнасан талаар надад мэдсэн зүйл байхгүй гэжээ. /хх-72-р хуудас/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7-р хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 14-р хуудас/
Үнэлгээ тогтоолгох баримт / хх-28-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-57-58,61-62р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт байрлах “******* *******” гэх нэртэй газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үед ховор ан амьтан буюу нэг тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын... 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үед би рашаан авахаар явж байгаад 1 тооны янгир ямаа таарахаар нь агнасан. Махыг нь гэртээ авчирсан. Ятуу шувуу таарч магадгүй гэж бодоод буу, хутга авч явсан.Миний элэг, ходоод өвддөг болохоор ятууны шөл сайн байдаг гэж сонссон... гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нямчулууны ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Жаргалант сумын хот хөгжлийн санд М.*******аас 5400000 төгрөгний нөхөн төлбөр төлсөн байна. Одоо М.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,гэрч Ч.*******ийн... 2016 оны 01 дүгээр сарын сүүлчээр байх, өдрийг нь санахгүй байна.Манай нөхөр М.******* урд улаан *******ын рашаанаас мөс авч ирж ууна гээд өглөө эрт 5-6 цагийн үед гарч явсан. Тэгээд орой 21-22 цагийн үед гэртээ ирэхдээ нэг гуя, нурууны мах авчирсан. М.******* өөрөө хэлэхдээ рашаанаас мөс аваад буцаад ирж байтал нэг янгир ямаа тааралдахаар нь буудаж агнаад гуя, нурууг нь аваад ирлээ гэсэн. Халтар ятуу элгэнд сайн байдаг гэхээр нь шувуу таралдаж магадгүй гээд гэрээсээ буугаа авч явсан байсан гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.******* ховор ан амьтан болох нэг тооны эр янгир ямааг агнасан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг ховор ан амьтан болох 1 тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногд*******ах үндэстэй.
Амьтны тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газраас 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд янгир ямааг / capra cibirica/ ховор амьтны жагсаалтанд ор*******ж, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд зааснаар ховор амьтан болох эр янгир ямааны экологи эдийн засгийн үнэлгээг 2700000 төгрөгөөр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай х*******ийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногд*******ахаар заасан байна.
Шүүгдэгч нэг тооны эр янгир ямааны нөхөн төлбөрт 5400000 төгрөгийг төлсөн нь ХААН банкны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй тонгорог, янгир ямааны махыг устгаж, Н 21638 гол төмрийн дугаартай, 21638 замагны дугаартай ТОЗ-8 маркийн бууг гэрчилгээний хамт Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч М.*******ын өмчлөлийн TLS маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй .
Шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногд*******ах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх х*******ийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг ан агнуурын тухай х*******ь тогтоомж зөрчиж, ховор ан амьтан болох нэг тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногд*******сан хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх х*******ийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, Галт зэвсгийн тухай х*******ийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй тонгорог, янгир ямааны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Н 21638 гол төмрийн дугаартай, 21638 замагны дугаартай, ТОЗ-8 маркийн бууг, буу эзэмшигчийн гэрчилгээний хамт Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх х*******ийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.*******ын өмчлөлийн TLS маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцсугай.
7. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.*******т оногд*******сан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай
8. Эрүүгийн байцаан шийтгэх х*******ийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилц*******ан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх х*******ийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, х*******ь ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх х*******ийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гард*******снаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДУЛМАА