Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01675

 

2017 оны 06 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01675

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-7 дугаар байрны 11 тоотод оршин суух, Боржигон овогт Доржсүрэнгийн Цэндсүрэн /РД-ШВ67091508/-гийн

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тэр үеийн нэрээр Улсын хэвлэлийн комбинатын Сонины үйлдвэрт ажилд орж, үсэг өрөгч буюу линотипчийн ажил хийж эхэлсэн. Үйлдвэрийн дарга нь н.Жамсранжав, нягтлан бодогчоор Ц.Даваа гэж хүн ажиллаж байсан. Тухайн үед 10 гаруй сонин гаргадаг байсан.

Би жирэмсэн байж байгаад хүүхдээ төрүүлсний дараа очиход үйлдвэр татан буугдсан ба ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр алга болсон байсан. Улсын архивын газраас холбогдох бичиг баримтуудыг авсан. Мөн тус хэвлэлийн газар нь Өнгөт хэвлэл ХХК болж өөрчлөгдсөн байсан. Тус компани  дээр 2013 онд очиж уулзан өөрт хамааралтай тушаалуудыг хуулбарлуулан авсан. Сая нягтлан байсан хүнтэй нь ярьж зарим баримтуудад тамга даруулах гэсэн боловч татан буугдсан гэсэн.

Одоо тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа учир ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа тул Улсын хэвлэлийн комбинатын Сонины үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хүсэлт гаргагч Д.Цэндсүрэнгийн ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр алга болсны улмаас түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй болсон байх бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.Цэндсүрэн, Улсын хэвлэлийн комбинатын Сонины үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь түүний тайлбар, БНМАУ-ын Соёлын яам Улсын хэвлэлийн комбинатын даргын 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 389, 1986 оны 9  дүгээр сарын 30-ны өдрийн 327, 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 170, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37, 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 108, 1991 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 338, мөн оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11, 02 дугаар сарын 22-ны өдрийн 62, 3 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот тушаалууд, гэрч Т.Төрмандахын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-1, 7-21, 26 дугаар хуудас/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Доржсүрэнгийн Цэндсүрэн /РД-ШВ67091508/-г Улсын хэвлэлийн комбинатын Сонины үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сонины линотипч, үсэг өрөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Доржсүрэнгийн Цэндсүрэн /РД-ШВ67091508/-г Улсын хэвлэлийн комбинатын Сонины үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сонины линотипч, үсэг өрөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД