Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01650

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01650

  Улаанбаатар хот

 

   

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ мегастор их дэлгүүрт оршин байгаа “БСБ финанс ББСБ” ХХК /РД-5443598/-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Долгорсүрэн нь “БСБ финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/0227 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1,383,710 төгрөгийн зээлийг сарын 3.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.

Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2015 оны 7 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө төлөхөө больсон.

Зээлдэгч Г.Долгорсүрэн нь зээл авах үедээ Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19 дүгээр гудамж, 8б тоотод амьдарч байсан боловч одоо оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн Я.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.Долгорсүрэнг эрэн сурвалжлах шүүх хуралд нэхэмжлэгч тал биечлэн оролцохгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК нь Г.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Долгорсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “БСБ финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Сабит, зээлийн эдийн засагч С.Мөнхсар, Г.Долгорсүрэн нарын 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-1, 4-5, 8 дугаар тал/

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан “Есөн шижир” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Элжигэн овогт Готоохүүгийн Долгорсүрэн /РД-УС59111504/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Г.Долгорсүрэн нь Хан-Уул дүүргийн, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19 дүгээр гудамж, 8б тоотод оршин суудаг байсан гэснийг дурдах нь зүйтэй.

            Хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь шүүхэд нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Элжигэн овогт Готоохүүгийн Долгорсүрэн /РД-УС59111504/-г эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 5 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Г.Долгорсүрэн нь Хан-Уул дүүргийн, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19 дүгээр гудамж, 8б тоотод оршин суудаг байсан гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД