| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01178/И |
| Дугаар | 1046 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 1046
| 2017 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/01046 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 24 байр, 4 орцонд байрлах “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 34 байр, 32 тоотод оршин суух, Ханхөхий овогт Мягмаржавын Бямбаа /РД:НЩ71012179/,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 34 байр, 32 тоотод оршин суух Мягмаржавын Бямбаа нь 2014 оны 03 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс нийт 37 сарын төлбөр 800.000 төгрөгийг төлөөгүй. Иймд М.Бямбаагаас төлбөр 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Г.Гэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 800.000 төгрөгийг хариуцагч М.Бямбаа нь график гарган төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Бямбаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Бямбаа миний бие “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Бямбаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Бямбаа нь “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 800.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч М.Бямбаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч М.Бямбаагаас 11880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.Бямбаа нь “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 800.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 23760 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 11880 төгрөг, хариуцагч М.Бямбаагаас 11880 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА