Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01649

 

     2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01649

                Улаанбаатар хот

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 61 дүгээр байр, 138 тоотод оршин суух, Тахилт овогт Бадарчийн Батбагана /РД-АР75121112/-ын,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Батбагана шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.Нандинцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус 3 сарын хугацаатай зээлдүүлсэн.

Гэтэл Г.Нандинцэцэг нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд надад өгсөн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Энхтайваны гудамж, 2,1 дүгээр байрны 179 тоотод бүртгэлгүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Нандинцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А.Батбаганын нэхэмжлэлтэй, Г.Нандинцэцэгийг эрэн сурвалжлах иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16.00 цагт товлогдсон хурлыг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Батбагана нь Г.Нандинцэцэгийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Нандинцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Батбаганаас Г.Нандинцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 сая төгрөг, мөн өдөр 3 сая төгрөг, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл зэргээр нотлогдож байна. /хх-1, 5-8 дугаар тал/

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Б.Батбаганын хүсэлтийг хангаж, Галсансанжаагийн Нандинцэцэг /РД-ТА75010624/-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Г.Нандинцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байр, 179 тоотод оршин суудаг байсан гэснийг дурдах нь зүйтэй.

            Хүсэлт гаргагч Б.Батбаганы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар нь шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Галсансанжаагийн Нандинцэцэг /РД-ТА75010624-ийг эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Г.Нандинцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байр, 179 тоотод оршин суудаг байсан гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД