Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1069

 

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01069

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө хаягт байрлах, “БСБ Финанс ББСБ” ХХК /РД:5443598/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Өлзийдүүрэнгийн Дөлгөөн /РД:РЭ67110173/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.                                       

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн Боржигон овогт Өлзийдүүрэнгийн Дөлгөөн нь “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/0686 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1.524.600 төгрөгийн зээлийг сарын 3,6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч Ө.Дөлгөөн нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлээ төлөхгүй байгаа. Ө.Дөлгөөн нь гэрээ байгуулах үеийн хаягтаа оршин суудаггүй бөгөөд одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, бид өөрсдөө олж тогтоох боломжгүй тул Ө.Дөлгөөнийг эрэн сурвалжилж өгнө үү.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Өлзийдүүрэнгийн Дөлгөөн /РД:РЭ67110173/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Хэрэгт нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК болон Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 80 байр, 5 тоот хаягт оршин суух Боржигон овогт Өлзийдүүрэнгийн Дөлгөөн нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 1/0686 тоот “Барьцаат зээлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.Дөлгөөн нь нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.524.600 төгрөгийн зээлийг авч, барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх тул үүгээр Өлзийдүүрэнгийн Дөлгөөнийг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт Өлзийдүүрэнгийн Дөлгөөн нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 80 байр, 5 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт авагдсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Өлзийдүүрэнгийн Дөлгөөн /РД:РЭ67110173/-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь Ө.Дөлгөөнийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

         Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-тай холбоо барих утас: 302767, 91919560 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Өлзийдүүрэнгийн Дөлгөөн /РД:РЭ67110173/-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК

холбоо барих утас: 302767, 91919560 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА