Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 1103

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01103

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 27 дугаар байр, 00 тоотод байрлах, “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 70 дугаар байр, 21 тоотод оршин суух, Л.Ганаа

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 245.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 онд үүсгэн байгуулагдаж Баянгол дүүрэг, 7 дугаар хорооны 27, 33 байруудыг хариуцан үйл ажиллагаа эрхэлдэг. Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж Монгол улсын иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зоиулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа засвар үйлчилгээг тогтмол хийж, хаалганы түгжээ солих, сантехникийн засвар үйлчилгээ, цэвэр бохир усны шугам хоолой солих зэрэг өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэж байгаа болно. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, 33А байрны дээврийн засварыг бүрэн хийсэн. Гэтэл үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж буй иргэд байсаар байгаа тул уг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 70 дугаар байр, 21 тоотод оршин суух, Л.Ганаагаас 2016 оны 4-6 сарын төлбөр 87150 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 сарын төлбөр 158550 төгрөг нийт 245.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Л.Ганаагаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 245.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.Ганаа нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Л.Ганаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Л.Ганаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 245.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Л.Ганаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8021 төгрөгийн 4010 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Л.Ганаад холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 245.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8021 төгрөгийн 50 хувь болох 4010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 4010 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА