| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/213 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Хохирогч: С.А
Хохирогч: С.Ш, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн
Шүүгдэгч: П.Б, түүний өмгөөлөгч Л.Батбаяр /онлайнаар/, нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000390185 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар:*******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Аын гэрт иргэн С.Аы толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зулай хэсэгт нь гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн П.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Аын гэрт иргэн С.Шгийн толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүдэгч П.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ байхад А.А залгаад зах дээр уулзаад гэрт очсон. А.А нь гэртээ байсан архийг гаргаж ирээд бид хоёр хувааж ууж юм яриад сууж айхад гаднаас С.Ш, С.А нар согтуу орж ирээд мэнд мэдээд суухаар нь би тэр хоёрт үлдсэн архиа аяганд хувааж хийж өгөхөд С.Ш би шавхаруу уудаггүй гэж хэлсэн. Чи айлд орж ирчихээд юу яриад байгаа юм гэхэд С.Ш салаавч гаргахаар нь би босож ирээд С.Шг цээж рүү цохьсон. С.Шгийн ах гээд хамт явсан С.А босож ирэх үед цээж рүү нь цохиход А.А намайг барьж авсан. С.А, Ш хоёрыг гэрээс хөөгөөд явуулсан. Удалгүй би явсан. Ахиж С.Ш С.А нартай таараагүй шууд гэртээ ирж унтаж амарсан ийм зүйл болсон.... гэх мэдүүлэг / хх-ийн 124-125
Хохирогч С.Шгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Биеийн байдал өвдөлттэй байна. Юм ярьж чадахгүй байна. Би унаж татдаг болсон. Нөхөн хагалгаа хийлгэнэ. Эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй. Хохирол төлбөр өгөөгүй. Ясыг нь хаах нөхөн хагалгаа хийлгээрэй гэж хэлсэн. Энэ гэмт хэргээс болоод эрүүл мэндийн шалтгаанаас группт орсон. Өмнөх гэмтэл нь барилга дээрээс унаснаас болж үүссэн гэв.
Хохирогч С.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр баг Нисэхийн хажууд байх А.А гэдэг айлынд С.А ахтайгаа 15 цагийн үед очиход нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн бид нартай зөрж гарч гэрт хоёр хүн байсан, нэг нь унтаж байсан нөгөө А.А, П.Б нар согтуу архи уугаад архи дууссан жоохон юм үлдсэн байсан. П.Б гэх хүн нь тэр жоохон архинаас С.А ах бид хоёрт хийж өгөхөөр нь би уухгүй гэж хэлсэн. С.А ах нэг татсан байх. П.Б гэх хүнтэй нь ажлын талаар ярьсан тэгж байгаад С.А ахыг явъя гэж хэлсэн. С.А ах бие засахаар гарсан хойно пизда минь гэж хэлж намайг доромжилж яв гэж хэлээд хөөсөн, тэгээд уурлаж толгой руу гараараа цохьсон. Би цохиулж болохгүй гэж хэлэхэд толгойгоо дарж хамгаалсан. Энэ үед гар, хөл рүү өшиглөж цохьсон, юу болсныг санахгүй ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд А ахыг цохиж байгаа харагдсан,... миний толгой их өвдсөн эм уусан. Тэгээд Өвөрхангай аймаг руу явж эмчилгээ хийлгэсэн,..толгойд цус хурчихсан шууд хагалгаанд орохгүй бол болохгүй яс үүрсэн байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. П.Б гэх хүн намайг зодсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/,
Хохирогч С.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би гомдол саналгүй. П.Бд дүү С.Шгийн толгойг яагаад цохиж байгаа юм гэхэд яадаг юм гэж хэлсэн. Дүү хөдөлж чадахгүй байна гэж байсан. Тэгээд тараад явцгаасан. Санамсаргүй байж байгаад манай дүүг зодоод би өмөөрсөн. Нэхэмжлэх зүйлгүй байна. Тэр үед дүү С.Ш бид хоёр архи уугаагүй байсан. С.Шг гэрээс чирээд гарсан тэгээд гадаа зодсон. С.Ш нь П.Бгийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж чадаагүй.
Хохирогч С.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...дүү С.Шгийн хамт байж байсан чинь түүний утас дуугараад утсаар авч ярьчихаад хувцсаа өмсөөд гадаа гарах гэхээр нь би хаачих гэж байгаа гэхэд нисэхийн тэнд А.А гэдэг банди байгаа тэднийд очоодохъё гэхээр нь би цуг явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт яваад А.А гэдэг айлд очоод гэрт нь ороход А.А бас нэг өндөр залуу би тэр үедээ нэрийг нь мэдэхгүй байсан одоо бол П.Б гэх залуу, бас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байж байгаад бид хоёрыг гэрт нь оронгуут зөрөөд гараад явсан. Тэгээд бид хоёр гэрт нь ороод суухад А.А юу хийцгээж байна гэж асуухад П.Б гэдэг залуу нь өмхий хар хогнууд юу гээд байгаа юм пиздаанууд гэхээр нь бид хоёр юм хэлээгүй. Би бие засчихаад гараад ирсэн чинь А.Аын гэрээс П.Б гэдэг залуу нь С.Шг чирээд гараад ирэхээр нь би наадах чинь тархи нь хагархай юм гэхэд заамдаж байгаад толгой руу нь цохичихсон чинь С.Ш газар өнхрөөд ойчсон. Тэгээд би салгах гээд очсон чинь П.Б нь намайг заамдаж аваад газар унагааж байгаад хөлөөрөө миний толгой руу өшиглөчихсөн, дахиад миний толгой руу өшиглөсөн. Тэгээд би өндийгөөд С.Шг харсан чинь газар ухаангүй хэвтэж байсан очоод толгойг нь тэврээд сэрээх гэсэн чинь босохгүй байсан. Тэгээд сэргэсэн чинь юм ярьж чадахгүй байсан. Бид хоёр гэрээсээ А.Аынд очихдоо архи уугаагүй байсан. Тэр үед А.А нь С.Ш руу утсаар яриад манайд хүрээд ир гэж дуудсан гэсэн. Тэгээд л бид хоёр очсон юм. Би өөр архи уугаагүй. А.Аын гэрт бид нар байж байгаад би бие засах гээд гэрээс гарч жорлонд орох хүртэл бид нар огт хэрэлдэж маргалдаагүй. Тэр үед П.Б гэх залуу эхлээд С.Шд нэг рүнкээр архи хийж өгсөн чинь уугаагүй гараараа авч духандаа хүргээд эргүүлж өгсөн. Ерөөсөө тэгж шавхруу уудаггүй гэж хэлээгүй, гараараа салаавч гаргаагүй,... П.Б нь С.Шг чирээд гаргаад ирээд толгой руу нь гараараа цохиж газар унагаасан, газар унасан байхад нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Би салгах гээд очсон чинь намайг заамдаж аваад гар мушгиад газарт унагаагаад толгой руу өшиглөсөн.
....С.Ш нь 2020 онд Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад барилга дээрээс унаад толгойдоо гэмтэл авч хагалгаанд ороод ирсэн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч В.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...С.Авгаан хүрч ирээд С.Шг хүн зодчихлоо гэж хэлсэн. Б.Шг дагуулж эмнэлэгт очиж үзүүлэхэд хот руу аваад яв гэж хэлхээр нь эгч нь саяхан хотоос ирсэн дахиад аваад явж чадахгүй гэж Өвөрхангай аймаг руу очъё гэж хэлсэн чинь эмч нь бичиг хийж өгсөн. Тэгээд С.Шг Өвөрхангай аймгийн эмнэлэгт очиж хэвтэн хагалгаанд орсон. Манай хүү С.Ш зүв зүгээр ярьдаг байсан. Зодуулсны дараа хэлгүй болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/,
Гэрч С.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...16 цагийн үед С.А ах хүрч ирээд А. А гэрт очоод байж байхад С.Шг нэг хүн зодчихлоо чи цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тухайн үед миний хажууд ээж Д, А.Дондогдулам нар байсан. Би орой ажлаа дуусгаад С.Шгийн гэрт очиход орон дээрээ хэвтчихсэн юм ярьж чадахгүй байсан. С.Шгийн найз А.А хэн зодсон талаар асуухад П.Б зодсон гэж хэлсэн. Манай дүү С.Ш юм ярьж чадахгүй байгаа. Биеийн байдал тааруу байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,
Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... П.Б утсаар ярьж зах дээр очиж уулзаж гэртээ ирээд 0.75 грамттай архийг бид хоёр хуваагаад дуусах гэж байхад С.Ш, С.А хоёр гэрт орж ирээд мэндэлсэн. С.Ш, С.А хоёрт П.Б архинаас хийж өгөхөд уусан. Тэгээд би С.Ш С.А хоёрыг гэрээс яв гэж хэлсэн чинь гэрээс гарахгүй суугаад байхаар нь П.Б та хоёрыг хүн хөөгөөд байгаа юм биш үү гэж хэлсэн чинь С.Ш нэг юм хэлсэн чинь П.Б нь С.Шг хоёр удаа цохьсон. Яг хаана цохисныг мэдээгүй. Тухайн үед С.Шгийн биед ил харагдах шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/,
Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Эдгээр гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр учирсан шинэ гэмтлүүд болно. С.Ш нь 2020 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, гэмтлийн улмаас хагалгаанд орж тархины зулай хэсгийн ясанд цооног гаргаж уг цусан хураа авах мэс засал хийлгэж 10 хоног эмчлэгдэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. Түүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ гэмтлийн тасагт зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа ба чамархай ясны цөмөрсөн хугарлын ясны хэлтэрхийг авах мэс засалд орсон нь хоёр өөр асуудал бөгөөд хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй болно...” гэх мэдүүлэг / хх-ийн 97-98/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай “
1.С.Шгийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хурал, няцрал тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюултай болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, тухай хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт / хх-ийн 92-93/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай
1.С.Аы биед зулайд сорви гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн103-104/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 107-109 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/ , хохирогч С.Шгийн өвчний түүх / хх-ийн 68-90, 156-170/, шүүгдэгч П.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138/, шүүгдэгч П.Бгийн депозит дансны хуулгууд /хх-ийн 147-149/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 152/, шүүгдэгч П.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-153/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 154/, хохирлын талаарх баримтууд / хх-ийн 171-188/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Аын гэрт иргэн С.Аы толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зулай хэсэгт нь гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
Мөн П.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Нисэхийн 308 тоотод байх иргэн А.Аын гэрт иргэн С.Шгийн толгойн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч П.Бгийн / хх-ийн 134-135/, хохирогч С.Шгийн / хх-ийн 10-11/, хохирогч С.Аы / хх-ийн 21-22/, ,гэрч В.Дгийн / хх-ийн 25-27/, гэрч С.Жын / хх-ийн 30-31/, гэрч А.Аын / хх-ийн 34-35 /, шинжээч эмч Б.Баяртогтохын / хх-ийн 97-98/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 112, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч П.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хохирогч С.А, С.Ш нарын толгой руу нь цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч П.Б нь хохирогч С.Аы биед... зулайд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн103-104/,
Шүүгдэгч П.Б нь С.Шгийн биед... зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэнгийн эд дэх цус хурал, няцрал тархины зүүн зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо., гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-ийн 92-93/ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүнд гэмтлүүд нь шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч П.Б нь 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэний хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч С.Аы эрүүл мэндэд хөнгөн, хохирогч С.Шгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч П.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал/ өндөр настай ээжтэйгээ амьдардаг, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу өөрийн эзэмшлийн автомашиныг зарж борлуулах, “Бояжер Минерал Ресурсес” ХХК-д жолооч ажилтай, сар бүр тогтмол 1500000 төгрөгийн цалин авдаг/ , эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Бг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хасаж шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад ... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна....гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... энэ хуулийн 6.1, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж тус тус заасан байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасаж эдлүүлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч П.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хасаж шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэснээр шүүгдэгч П.Б нь биечлэн эдлэх хорих ялгүй болж өршөөгдөж байгаа болно.
Хохирогч С.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогч С.Ш нь эмчилгээ болон бусад зардалд нийт 4702000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээнд зарцуулсан хохирол 1819000 төгрөг, Баянхонгор аймгаас Өвөрхангай аймаг руу ирж буцсан шатахууны зардал 172000 төгрөг нийт 1,991,000 төгрөгийг шүүгдэгч П.Бгаас гаргуулж, хохирогч С.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас утасны төлбар,хоол хүнсний зардал 211000 төгрөг, эгч С.Жын 10 өдрийн барааны орлого 1000000 төгрөг нийт 1,211,000 төгрөгийн хохирлын гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн хохирогч С.Ш нь шүүгдэгч П.Бгийн үйлдлээс болж хэлний бэрхшээлтэй болсон , толгойнд учирсан гэмтэлдээ хагалгаанд орсны улмаас бусадад өөрийгөө ойлгуулах чадваргүй болж өөрийн эрх хууль ёсны эрх ашгаа хамгаалах үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авсан байх тул өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг шүүгдэгч П.Бгаас гаргуулж хохирогч С.Шд олгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч С.Ш нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж.
Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт П.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Бд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Бг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч П.Бгаас 1,991,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Шд олгож, хохирогч С.Шгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,211,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч С.Ш нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг шүүгдэгч П.Бгаас гаргуулж, хохирогч С.Шд олгосугай.
8. Шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9.Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Ад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй , түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА