Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2017/00112

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Экспресс Тауэрын 10 давхарт байрлах М-Ойл ХХК /Хуулийн этгээдийн РД:5402832, утас: 70116666/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах Шивээ Овоо ХК /Хуулийн этгээдийн РД:2004879, утас:70546464/-д холбогдох

 

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №ШО13-104 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 77 814 330 төгрөг 16 мөнгө, алданги 38 907 165 төгрөг 08 мөнгө, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн СШ.№40.ШОХК2016 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 461 186 246 төгрөг 08 мөнгө, алданги 224 311 295 төгрөг 45 мөнгө, нийт 1 802 219 036 төгрөг 77 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М-Ойл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шивээ-Овоо ХК нь манай компанитай 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №ШО13-104 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний төлбөрийн үлдэгдэл 77,814,330.16 төгрөг, мөн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр СШ.№40.ШОХОК 2016 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 4,311,186,246.08 төгрөгийн шатахуун авсан ба одоо 1,539,000,576.24 төгрөгийн өглөгтэй байгаа нь хоёр талын тооцоо нийлсэн актуудаар тогтоогдоод байна. Манай компанийн зүгээс тооцоо нийлэх бүртээ удаа дараа өр төлбөр барагдуулах талаар ярьж шаарддаг боловч өнөөдрийг хүртэл өр төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байна. Иймд нэхэмжлэл 1-д заасан 2013 оны гэрээний үлдэгдэл төлбөр 77,814,330.16 төгрөг, алданги 38,907,165.08 төгрөг, нэхэмжлэл 2-д заасан гэрээний үлдэгдэл төлбөр 1,461,186,246.08 төгрөг, алданги 224,311,295.45 нийт 1,802,219,036.77 төгрөгийг Шивээ-Овоо ХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн нэхэмжилсэн гэрээний үлдэгдэл төлбөр 1 539 000576 төгрөг 24 мөнгийг хариуцагч Шивээ-Овоо ХК нь бүрэн төлж барагдуулсан тул бид алданги нэхэмжлэхээс татгалзаж, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болсон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн 2016 онд зарласан СШ.№40ШОХК2016 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтаар М-Ойл Групп ХХК шалгарч 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ШО-16-47 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнэ 5421500 литр дизель түлш буюу 7,292,839,155 төгрөг, 54200 литр А-80 бензин буюу 59,075,832 төгрөг, нийт 7,351,914,989 төгрөгийн гэрээ байгуулсан. М-Ойл Групп ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 08-аас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 3,190,681.26 литр дизель түлш, 17780 литр А-80 бензин нийлүүлсэн байна. МУ-ын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар тогтоол одоог хүртэл биелүүлээгүйгээс түлш, бензиний төлбөрийн үлдэгдэл өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Бид Эрдэнэс Монгол ХХК болон Засгийн газар, Сангийн яам болон холбогдох байгууллагуудад удаа дараа 338 дугаар тогтоолын биелэлтийг хангах талаар хандаж байгаа болно. Тиймээс тус нэхэмжлэлийн шаардлагын талаар тодорхой хэмжээнд талуудын төлөөлөл уулзаж хэлэлцээнд хүрэх хүсэлтэй байгаа тул тус иргэний хэргийг хариуцагч компанийн зүгээс эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М-Ойл ХХК нь Шивээ-Овоо ХК-аас 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №ШО13-104 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 77 814 330 төгрөг 16 мөнгө, алданги 38 907 165 төгрөг 08 мөнгө, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн СШ.№40.ШОХК2016 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 461 186 246 төгрөг 08 мөнгө, алданги 224 311 295 төгрөг 45 мөнгө, нийт 1 802 219 036 төгрөг 77 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одгэрэл шүүх хуралдаанд ...манай компанийн нэхэмжилсэн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 539 000 576 төгрөг 24 мөнгийг хариуцагч Шивээ-Овоо ХК нь бүрэн төлж барагдуулсан тул бид алданги 263 218 460 төгрөг 53 мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болсон гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр болон нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын зарим хэсгээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 169 045 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шивээ-Овоо ХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 3 926 476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одгэрэл нь ...бид нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох боломжтой гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М-Ойл ХХК нь Шивээ-Овоо ХК-аас 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №ШО13-104 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 77 814 330 төгрөг 16 мөнгө, алданги 38 907 165 төгрөг 08 мөнгө, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн СШ.№40.ШОХК2016 тоот дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 461 186 246 төгрөг 08 мөнгө, алданги 224 311 295 төгрөг 45 мөнгө, нийт 1 802 219 036 төгрөг 77 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М-Ойл ХХК нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9 169 045 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шивээ-Овоо ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 3 926 476 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ, ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ